Амаржихад хамгийн таатай, тав тухтай, засгийн газраас нь дээд зэргийн хангамж үзүүлдэг 5 улс

2

Төрсөн нутгаас минь илүү дээр газар гэж үгүй. Хэдийгээр зарим хүмүүс тус өгүүлбэртэй санал нийлэх боловч, бусад нь нэгэн хэвийн амьдралын хэв маягаас залхаж, бүх зүйлд бууж өгч, мөрөөдлийн улсдаа амьдрахаар сэтгэл шулууддаг.

Naruedom Yaempongsa / Shutterstock.com

Өөр улс руу цагаачлахын өмнө давуу тал болон сул талуудыг нь сайтар судалж үзэх нь чухал байдаг. Хүмүүс эрүүл мэндэд сайтар анхаардаг, өндөр цалинтай болон татвар бага төлдөг улс орныг хайдаг. Тэгвэл өнөөдөр бид өөр нэгэн чухал асуудлын талаар та бүхэнтэй ярилцахаар шийдсэн бөгөөд аль улсад амаржих болон хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд хамгийн тохиромжтой болохыг хэлж өгөхөөр дараах мэдээллийг бэлтгэлээ.

Саяхан “US News” мэдээллийн томоохон эх сурвалж гэр бүлээ зохиоход хамгийн тохиромжтой улс орнуудыг жагсаажээ. Тэд хамгийн чухал гэсэн 8 үзүүлэлт дээр үндэслэн амьдрахад хамгийн тохиромжтой газруудыг тодруулсан байна: хүний эрхийг дээдэлж буй байдал, гэр бүлийн үнэт зүйлс, хүйсийн тэнцвэрт байдал, орлогын хэмжээ, аюулгүй байдал, боловсролын систем болон эрүүл мэндийн систем.

aijiro / Shutterstock.com

Үр дүн нь бага зэрэг сонирхолтой гарчээ: Скандинавын улс орнууд амьдралаа шинээр эхлүүлэх болон хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой газраар нэрлэгдсэн байна.

5-р байр – Канад

Канадын Хөдөлмөрийн тухай хуульд, ажилчид амаржихын өмнө 12 долоо хоног, амаржсаны дараа 17 долоо хоног ажлаас чөлөөлөгдөх эрхтэй гэж заасан байдаг. Хэрэв шаардлагатай бол ажилтны гэр бүлийг даатгалд хамруулдаг байна.

Vincent St. Thomas / Shutterstock.com

 

4-р байр – Финлянд

Финлянд улсын хувьд, ирээдүйн ээжүүд амаржихаас өмнө 7 долоо хоногийн цалинтай амралт авах боломжтой байдаг. Дээрээс нь засгийн газраас ээжүүдэд “хүүхдийн амралт” гэж 16 долоо хоног, аавуудад 8 долоо хоногийн цалинтай чөлөө өгдөг.

Oleksiy Mark / Shutterstock.com

 

3-р байр – Норвеги

Норвегид эмэгтэйчүүд үнэхээр аз завшаантай байдаг гэж хэлэхэд болно. Ээжүүд амаржих үедээ 35 долоо хоногийн цалинтай амралт эдэлж болно эсвэл 45 долоо хоног болон 80%-ийн нөхөн төлбөрийг засгийн газраас хүртэх боломжтой. Аавууд 10 долоо хоног хүртэлх хугацаанд ажлаас чөлөөлөгдөнө. Хэдэн долоо хоног ажлаас чөлөөлөгдөх эсэх нь эхнэр/нөхөр-ийн цалингийн хэмжээнээс хамаардаг байна.

Tatyana Vyc / Shutterstock.com

 

2-р байр – Швед

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Шведүүд энэ жагсаалтад тэргүүлсэн боловч, энэ жил нэг байраар ухарчээ. Жирэмсэн байх хугацаанд энэ улсын хуулиар 480 өдөр буюу аав, ээж тус бүрд 240 хоногийн амралт өгдөг. Хэрэв аав, ээжүүд амрах хугацааныхаа талыг нь ашиглавал, засгийн газраас 1200 долларын тэтгэмж олгодог байна. Энэ нь хүйсийн тэнцвэрт байдалтай холбоотой бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь ажлын ур чадвараа алдахаас сэргийлдэг аж.

dimbar76 / Shutterstock.com

 

1-р байр – Дани

Энэ жил Дани улс уг жагсаалтад “алтан медаль” хүртжээ. Аав, ээжийн аль нь ч жирэмсний үед 52 долоо хоногийн чөлөө авч болно. Эдгээр өдрүүдийг дараах байдлаар хувааж олгоно: ирээдүйн ээж амаржихаас өмнө 4 долоо хоногийн амралт авч болно. 14 долоо хоногийг амаржсаны дараах нөхөн сэргээлтэд зарцуулна. Аавууд 2 долоо хоногийн амралт авч болох бөгөөд мөн хүүхэд төрсний дараа 14 долоо хоногийн чөлөөг ажлын газраас нь олгодог байна. Үлдсэн 32 долоо хоногийг аав, ээжүүд дуртай зүйлээ хийж өнгөрүүлэх боломжтой. Үнэхээр таатай нөхцөл!

evenfh / Shutterstock.com

Танд хүүхдээ өөр улсад төрүүлж байсан туршлага бий юу? Скандинавын бүсэд хүүхдээ төрүүлэх ямар санагдаж байна? Үзэл бодлоо сэтгэгдэл бичих хэсгээр илэрхийлээрэй.

9
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *