
Анхааруулга: Энэхүү мэдээнд гарах зарим зураг, видео нь таны сэтгэл санааг тaвгүйтүүлж мэдэх тул, жирэмсэн болон хэт мэдрэмтгий хүмүүс үзэхгүй байна уу. Мөн бичлэгийг үзэхийн тулд та өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтрэн орж, насaнд xүрсэн гэдгээ баталгаажуулах шаардлагатай болохыг анхаарна уу!
Ийм зoлгүй гэмээр явдал хүмүүст дахин хэзээ ч бүү тохиолдоосой.
Өнгөрсөн 2-р сарын 28-ны өдөр Вьетнамын Thanh Xuan дүүргийн нэгэн орон сууцны барилгын 12-р давхрын тагтнаас 3 настай хүүхэд унах гэж байгааг хүмүүс олж харжээ. Тухайн мөчид эргэн тойрны орон сууцны оршин суугчид тусламж эрж, хашгирч эхэлцгээсэн байна.

Энэ үед орон сууцны доод давхарт үйлчлүүлэгчээ хүлээгээд байж байсан хүргэлтийн ажилтан Nguyen Ngoc Manh хүмүүсийн хашгирахыг сонсжээ. Хүмүүс орилж хашгирах үед хүүхэд 12-р давхрын тагтнаас зүүгдсэн байдалтай байсан бөгөөд хүргэлтийн ажилтан тухайн мөчид орон сууцны доод давхрын төмөр хаалт руу авирч эхэлсэн байна.
Доод давхрын тавцан бага зэрэг хальтиргаатай байсан тул Manh-д хоёр хөл дээрээ тогтоход хүндрэлтэй байв. Энэ үед тагтнаас зүүгдсэн байдалтай удаан байсан хүүхэд доош унасан бөгөөд аз болоход хүргэлтийн ажилтан гараа сунгаж, хүүхдийг барьж авч чаджээ.

Хүргэлтийн ажилтан Manh-ийн хэлж буйгаар хүүхэд түүний гарт унасны дараа амнаас нь цyс гарсан гэнэ. “VN Express”-ийн мэдээлж буйгаар хүүхэд зөвхөн хавиргаа хугалсан бөгөөд өөр ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй юм байна. Харин хүргэлтийн ажилтан Manh-ийн хувьд уг явдлын дараагаар гарынх нь булчин бага зэрэг булгарчээ.
Бичлэг үзэх:
Тэр бол гарцаагүй баатар бөгөөд үндэстэн даяараа түүний хийсэн баатарлаг үйлдлээр бахархаж байна. Хүүхэд болон Manh нар удахгүй бүрэн эдгэрч, тэнхрэх биз ээ.







