
Хэн нэгнийг хайрлана гэдэг хүнд хэрэгтэй туршлагыг хуримтлуулдаг. Хайр дурлал бол сэтгэл хөдөлгөм бас бага зэрэг айдастай зүйл.
Хүн бүр амьдралынхаа туршид 3 хайртай учирдаг гэнэ. Эдгээр хайртай хүмүүстэйгээ өөр өөр учир шалтгаанаар учирдаг байна.
Эхний хайр
Эхний хайр ихэнхдээ нас залуу байхад, тэр тусмаа сургуульд сурч байх үед тохиолддог. Энэ нь ерөнхийдөө хийсвэр болон гэм зэмгүй хайр байдаг – нэг ёсондоо үлгэр домог шиг гэж хэлж болно. Та анх удаагаа хайрыг мэдэрч байгаагаас гадна энэ хайр үүрд мөнх үргэлжлэх юм шиг санагдана. Таны хайрыг татсан хүн ер бусын юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Та тэр хүнийг толгойноосоо авч хаяж чадахгүй. Өдрийн бодол, шөнийн зүүд болж хувирна. Та тэр хүнтэй цуг ирээдүйгээ төсөөлж эхэлнэ.
Хайр сэтгэлийнхээ төлөө гэр бүл болон хүрээлэн буй орчинтой тэрсэлдэхэд та хэзээд бэлэн байна. Зөв эсвэл буруу эсэх нь танд хамаагүй ба та итгэл үнэмшилдээ бүрэн автана. Энэ нь танд хайр гэж ийм байдаг юм байна гэж бодоход хүргэнэ.
Энэ төрлийн хайрын хувьд, таны мэдэрч байгаагаас илүү бусад хүн таныг юу гэж бодож, харж байгаа бол гэдэг нь танд чухал санагдана.
Хоёр дахь хайр
Эхний хайртай харьцуулахад, хоёр дахь хайр бол илүү хүнд бас ээдрээтэй. Танд өөрийгөө болон хайртай хүнийхээ талаар их зүйлийг мэдэж авахад тусална. Би хэн бэ, таны хайртай хүн бэ, та амьдралаас юу хүсэж байна вэ гэх асуултуудын хариултыг хэлж өгнө. Бас танд ямар хүнтэй учирч, ирээдүйд яаж амьдрахыг хүсэж байгааг чинь энэ хайр ойлгуулна.
Энэ хайр таны сэтгэлийг өвтгөнө, худал хэлэх гэж юу болохыг мэдрүүлнэ, хууран мэхлэлт болон арга заль бас сэтгэлийн шаналалыг авчирна. Та дээрх зүйлсийн талаар мэддэг болж, өөр нэгэнд бас эдгээрийг мэдрүүлнэ. Замбараагүй, ойлгомжгүй, тогтворгүй байдалтай байна. Драм кино шиг санагдаж, сэтгэл санаа болон бие организмын хувьд таныг өөрчилнө.
Үүнээс болж салалттай нүүр тулгарна. Та магадгүй уучилж, дахин шинээр эхлэхийг хичээнэ. Энэ нь тойрог мэт танаас салахгүй ба төгсгөл бүр нь өөр өөр шалтгаанаас болж ийм нөхцөлд хүрч байгааг та ойлгоно.
Та хайр сэтгэлээ цэгцлэхийг хүснэ, бууж өгнө. Сэтгэл чинь шархалж, нүдэндээ нулимстай хоцорно – гэвч та төдий чинээ хүчирхэг болсон байх болно.
Гурав дахь хайр
Энэ бол таамаглаагүй байхад гэнэт ирдэг хайр юм. Таны тооцоолоогүй байсан цагт гэнэт тань дээр айлчилж ирнэ. Үүнээс зугтах аргагүй. Төлөвлөөгүй хайр гэж хэлж ч болно. Таны амьдралд өөрчлөлт оруулж, төлөвлөгөөг чинь нурааж мэдэх ч жинхэнэ хайр гэж ийм байдаг юм байна гэж өөрийн эрхгүй бодно.
Гэнэт ирдэг учир ер бусын юм шиг санагдана. Нэг л мэдэхэд хайр хаалгыг чинь тогшоод зогсож байна.
Хүлээж байсан нэгнээс илүү хэн нэгэн энэ хорвоод байдаг юм байна гэх бодлыг таны толгойд суулгана – хүлээлт биш бодит байдал илүү юм байна гэдгийг та ухамсарлана.
Та хоёр бие биенийгээ яг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Үр дүнд нь та хайрыг төсөөлж байсан шиг биш, гэнэтийн зүйл юм байна гэдгийг ойлгоно. Хайр төсөөллөөр биш, бодит байдал дээр тулгуурлаж бий болдог гэдгийг өөрийн нүдээр харж, бие сэтгэлээрээ мэдэрнэ.








Б. Ганаа
2018/12/09 at 10:27
3 dah ni shan yum aa ???
Chimgee Chimgee
2018/12/09 at 10:31
3.vneheer gaihaltai um bn. ❤️
Dorjpurev Enkhmend
2018/12/09 at 10:40
I want that third one
Dorjpurev Enkhmend
2018/12/09 at 10:40
Otgonchimeg Lamjav
2018/12/09 at 10:46
Tselmeg Erdenetsogt
Tsend Tsend-Ayush
2018/12/10 at 01:40
Huleeseer
Oga Oga
2018/12/11 at 00:54
Гурав дахь Хайр нь дэндүү гайхалтай
Зочин
2020/03/24 at 20:40
Mundag yma bvh gargasan vgnvvd ni vnen bain
Надад шал өөр байна даа
2021/11/16 at 19:55
Би одоо 10 настай. Нэгдүгээр ангидаа хоёр хайртай, тавдугаар ангид хоёр хайртай учирсан. Одоо ирээдүйд ганц бие амьдрах тухай бодож байна