Ханиалга, толгойн өвчин, депрессийг ч хүртэл – алган дээрх ганц цэг дээр дараад л арилгаж болно

12

Бидний бие махбодь – маш их нууц агуулсан нарийн систем. Зөв нөлөө үзүүлэх эсвэл биеийн нэг цэг дээр дарахад эрүүл мэндийг мэдэгдэхүйц сайжруулж болно. Сэтгэл санаа, бие махбодь, тэр ч бүү хэл бодол санаа хүртэл хөнгөрөөд ирдэг.

Толгой өвдөх, ядрах эсвэл стресст орж шаналаад байвал яах вэ? Мэдээж бид өвчин намдаах эм рүү л явдаг, аяга цай эсвэл кофе ууна, амттан иднэ. Та нэг секунд түр азнаарай, гар руугаа нэг харах хэрэгтэй. Тэнд эрүүл мэндийн маш их нууц оршиж буй. Та бүхэндээ бид энэ нууцыг дэлгэх гэж байна.

Хуруун дээрх цэгнүүд

Рефлексологи гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Уг шинжлэх ухаан нь био идэвхтэй цэгүүдийг судлах бөгөөд хаана байрлаж байгааг тогтооно. Дорнын эмч нар бие махбодийн энергийн хаа нэгтээ бөглөрөл үүсвэл өвчин тусдаг гэж үздэг. Идэвхтэй цэг дээр иллэг хийхэд энэхүү бөглөрлийг арилгаж эрч хүчний хэвийн урсгалыг сэргээнэ.

1. Толгойн өвчин

Өвчин намдаах эм уухаас өмнө хурууныхаа үзүүрүүдэд иллэг хийж үзээрэй, мөн эрхий болон долоовор хурууны дунд хэсэгт иллэг хийнэ. Толгойны цэг нь эрхий хурууны үзүүр дээр байрладаг, гэхдээ хэдхэн минут зөөлөн иллэг хийх хэрэгтэй – өвчин аажимдаа намдаад ирнэ.

 

2. Хүзүү болон нурууны өвчин

Хэрвээ хүзүү болон нуруугаар өвдөж таныг зовоогоод байгаа бол, гэхдээ босож сунгалт хийж биеэ амраах боломжгүй байгаа бол эрхий хуруундаа иллэг хийж эхлээрэй. Эрхий хурууг дагаад нугас хариуцсан цэг байрладаг. Өвчин намдтал иллэг хийнэ. Боломжтой бол хоёр гартаа хоёуланд нь хийнэ.

 

3. Ханиад томуу

Ханиад томууны анхны шинж тэмдэг мэдэрсэн бол эрхий хурууны өндөгнөөс бусад хурууны өндөг дээр иллэг хийнэ. Эдгээр цэгүүд нь дух болон хамрын хөндийг хариуцдаг. Өвчин тусахгүй эхний шатандаа арилна.

 

4. Нойргүйдэл

Унтаж чадахгүй байгаа бол эрхий хурууны дунд дарна (шилэн хүзүүний цэг оршдог). Иллэгийг 30 секундын турш хоёр гарын эрхий хуруунд хийнэ. Иллэгийг өдөр болгон унтахаасаа өмнө хийж заншаарай. Та нойрондоо сайжирч амархан унтдаг болно.

 

5. Хоол боловсруулах эрхтний асуудал

Ходоодны хүчил ихсэх, гэдэс дүүрэх болон ходоод хямарсан үед эдгээр цэгүүдэд нөлөөлөх хэрэгтэй. Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний цэг хоёр гарын эрхий хурууг тойроод байдаг.

 

6. Сарын тэмдгийн асуудлууд

Хэрвээ сарын тэмдгийн үеэр хэвлий, давсаг орчмоор өвддөг бол эм уух гэж яарсны хэрэггүй. Эхлээд ээлж дараалалтай зохих цэгүүдэд нөлөөлнө, жишээ нь: толгой болон бэлэг эрхтэн хариуцсан цэгүүдэд иллэг хийнэ. Толгойны цэг нь эрхий хурууны үзүүрт, харин бэлэг эрхтэн хариуцсан цэг нь шуунд байрладаг. Уг иллэг нь сарын тэмдгийн таагүй мэдрэмжийг багасгаж таныг тайван хэвтэхэд тусална.

 

7. Ханиалга

Амьсгалын замын системийг хариуцах цэг дээр дарвал ханиалга, амьсгал хүндрэх байдлаас сална. Уг цэг нь гарын алганы төв хэсэгт байрлажээ.

 

8. Биеийн байдлаа сайжруулах

Ядарч сульдсан үедээ биеийн байдал сайжруулах цэг дээр нөлөөлж иллэг хийгээрэй. Энэ цэг нь алганы дотор хэсэгт нарны огтлолцол дээр байрладаг.

Саванд тоссон уснаас авах гэж байгаа мэт алгаа нийлүүлж барина, тэгээд алганы голд дарж иллэг хийнэ. Энэ цэг дээр нөлөөлөхөд хүн тайвшраад ирдэг. Стресс тайлна, ядаргаа, уур уцаарыг арилгана. Энэ иллэгийг байнга хийгээд байвал депресс, айдсаас ч салах боломжтой.

 

Зөвлөгөө

Гарын алга, хуруунд иллэг хийж нөлөөлөх нь үнэхээр ашигтай зүйл юм. Хэрвээ иллэгийг гар дагуулж бүхэлд нь хийвэл улам л ашигтай болно, цусны эргэлтийг сайжруулна, алдагдсан эрч хүчийг сэргээнэ бас бие махбодийн өөрийн урсгал тогтворжино. Тогтмол хийж чадвал эрүүл мэндэд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарна.

Иллэгийг алгаа зөөлөн үрж эхлээд гарын шуу руу орох байдлаар хийнэ. Тос түрхэж болно, арьс хоорондоо үрэгдэхгүй гулсаад иллэгийг улам үр дүнтэй болгодог. Гарын алгаа хооронд нь зангидаад ийш тийш сунгана. Зөөлөн сунгах хэрэгтэй, энэ үед булчинд аятайхан ачаалал ирж байгаа нь мэдрэгддэг. Дараа нь хуруу болгондоо тусад нь иллэг хийнэ, хурууны гадна, дотор бүх талуудад иллэг хийх хэрэгтэй.

Аль нэг хэсэгт нь илүү их өвчин мэдрэгдэж байвал тэр газартаа арай удаан иллэг хийгээрэй, тэгээд цааш иллэгээ үргэлжлүүлнэ. Захын эрхтнүүдэд маш их мэдрэлийн судсууд байрладаг, ялангуяа гарт. Эдгээр цэгүүдэд нөлөөлөхөд дотор эрхтний үйл ажиллагаа сайжирна.

Цэгэн иллэгийн тусламжтайгаар та эрүүл мэнддээ анхаарал тавьж чадаж байгаа юм. Гэхдээ иллэг нь хүн болгонд таарахгүй учир мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатайг анхаараарай.

Хэрвээ бидний нийтлэл танд таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

73
ХөөрхөнХөөрхөн
25
ГайхмаарГайхмаар
23
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
12
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *