Загасыг хэрхэн хялбархан цэвэрлэж, яснаас нь салгах вэ? Та энэ аргыг сураад авчихвал байнга хэрэглэдэг болно гэдэгт итгэлтэй байна

2

Загасанд дургүй хүн тун ховор байх, ялангуяа би загасанд маш дуртай, гэм нь яснаас нь цэвэрлэх гэж төвөгтэй ажил байдаг юм. Анх удаа загас цэвэрлэж байгаа хүмүүс шууд урам нь хугардаг болов уу, дахин тэд хэзээ ч май загастай орооцолдохгүй гэж ам тангараг тавина. Өөрөөр хэлбэл сайхан амттай хоолноос татгалзаж чадаж байна.

Шинэ жилийн орой бүрмэл май загас айл болгоны ширээн дээр байдаг. Энэ нь ч өөрийн гэсэн нарийн ширийн дүрэмтэй: загас ясгүй байх ёстой.

Дэлгүүрээс шууд болгохоор бэлдсэн май загас авахдаа шинийг сонгож авахыг хичээнэ, гэхдээ дэлгүүрийн май загас ихэнх тохиолдолд химийн бодис шахсан байдаг тул аль болох татгалзана. Тэгэхээр өөрөө л загасаа аваад цэвэрлээд, хийж сурахаас өөр аргагүй.

Энэ аргыг мэдэж авснаас хойш та дуртай хоол хийж идэхийн тулд олон цагаар гал тогоонд хөдөлмөрлөх шаардлагагүй болно. Хэдхэн секундын дотор л бэлэн болох ажээ.

 

Май загасыг хэрхэн цэвэрлэх вэ?

Танд хэрэгтэй зүйл:

  • Май загас
  • Махны мод
  • Хурц хутга
  • Гаранд загасны эвгүй үнэр үлдэнэ гэж айж байгаа бол бээлий өмсөнө

Цэвэрлэх үйл явц:

1. Юуны түрүүнд май загасаа урсгал усанд сайтар угааж цэвэрлэнэ.

2. Дараа нь хурц хутгаар толгойноос нь салгаарай.

3. Толгой хэсгээр сүүл хүртэл нь гэдсийг нь зүснэ. Дотор эрхтнүүдийг салгаж авна. Хэрвээ дотор нь түрс байвал та азтай юм, бутерброд хийж болох нь. Маш амттай болно шүү.

4. Хуваасан загасаа дахин урсгал усанд угаагаарай. Одоо арьсыг нь хуулах ажилдаа орно. Үүний тулд нуруугаар нь гүн зүсэлт хийгээрэй.

5. Тэгээд шууд нурууны сэлүүрийг нь хуулж авна. Дараа нь хурц хутганыхаа ирээр хальсыг нь толгойноос сүүл хүртэл хуулна.

6. Одоо хамгийн гол ажил эхэлнэ. Сүүлийг хоёр хэсэг болгон хуваана. Хоёр гараараа сүүлнээс нь чанга бариарай, нэг гартаа сүүлний нэг хэсэг, нөгөө гартаа сүүлний нөгөө хэсэг. Тэгээд сүүлийг нь эргүүл, энэ үед сүүл орчим жижиг нүх гарч ирнэ.

7. Болгоомжтой, аажим, яаралгүйгээр нуруу байгаа хэсгээс ясыг сугалж авна.

8. Одоо сүүлнээс эхэлсэн нурууны ясыг авна.

9. Загасанд яс үлдсэн эсэхийг шалгана, хэрвээ яс үлдсэн байвал сугалж аваарай. Сэрээгээр авахад маш хялбар байдаг.

10. Сэрээгээр махандаа зоогоод бага зэрэг дарахад үлдэгдэл яс харагдана. Ингээд сайтар хараад байвал загасанд ганц ч яс үлдэхгүй.

11. Ясыг түүж дууссанаас хойш амттай хоолоо хийх л үлдлээ. Эсвэл загасны махаа болгоод салат хийсэн ч болно.

Май загасыг яаж хурдан цэвэрлэхийг та мэддэг боллоо. Та чадна гэж найдаж байна. Өөрийн гараар бэлдсэн загас сайхан амттай, эрүүл хүнс болно.

19
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *