
Хувцсаа яаралтай индүүдэх хэрэгтэй үед индүү байхгүй тийм байдалд хүн бүр л орж байсан байх. Жишээ нь, хэрвээ та аян замд явж байгаа бол. Тэгвэл та бүхэнд үрчгэр хувцасны асуудлыг шийдэх 9 аргыг санал болгож байна.
Үсний индүү
Үсний индүү бол индүүдэхэд хэцүү хэсгүүдийн хувьд бол төгс хувилбар, жишээ нь хувцасны зах, бага зэрэг нугалаасыг индүүдэхэд. Ердөө л шаардлагатай хэсгээ хавчаад, дунд зэргийн хэм дээр тавиад, бага зэрэг хүлээхэд л хангалттай. Индүүн дээр үс эсвэл наалдамхай зүйл байгаа эсэхийг шалгаарай. Эдгээр нь хувцсыг тань гэмтээх аюултай. Уг аргыг чамин тансаг даавуун дээр бүү хэрэглээрэй.
Ус + цуу (уксус)
Залуу химичдэд зориулсан арга. Цагаан цууг (хүнсний цуу буюу уксус) устай 1:3ийн харьцаатай холиод шүршигчинд хийгээд сайтар сэгсэр. Одоо та нугалаасны эсрэг спрейтэй боллоо.
Буцалсан усны уур
Хэрвээ танд уурын индүү одоохондоо байхгүй бол оронд нь данхыг ашиглаж болно. Плиткан дээр данхтай усаа халаагаад буцалж эхлэх үед нь уур гарч байгаа данхны амнаас 20 сантиметрийн зайд хувцасныхаа нугалаас гарсан хэсгийг тааруулж барина.
Сэнс
Энгийн сэнс уурын индүүний үүргийг гүйцэтгэж болно. Хамгийн өндөр хэм дээр нь тавиад, сэнсийг нугалаас, үрчлээс рүү чиглүүлж бариарай.
Душны уур
Халуун усаа онгойлгоод хувцсаа душны шүршүүртэй аль болох ойр гэхдээ арай норчихооргүй байрлалд өлгөнө. Бүх цонх хаалгаа хаагаад хэсэг хүлээгээрэй. Та усанд орсон ч болох юм. Усанд орж дуусахад тань бүх нугалаас, үрчгэр алга болсон байх болно.
Чийгтэй алчуур
Хувцсаа тэгш гадаргуу дээр тавина, жишээ нь хувцас индүүддэг тавцан эсвэл ширээн дээр. Чийгтэй алчуураар бүтээгээд гараараа чанга дарж өгнө. Одоо хувцсаа хатахыг л хүлээх үлдлээ.
Угаалгын машин
Хатаах горим нь хөвөн даавуун болон тааран хувцсыг тэнийлгэх чадалтай. Богино хугацаан дээр тавиарай. 15 минут бол хангалттай. Хэрвээ гүн нугалаас гарсан бол бага зэргийн чийгтэй зүйлтэй хамт хийгээрэй, жишээ нь оймс, хүүхдийн футболк эсвэл жижиг алчуур.
Савны ёроол
Саванд ус буцалгаад, дараа нь усаа асгаарай. Ёроол нь индүүний үүргийг гүйцэтгэж болохоор хангалттай халуун болсон байх болно. Хувцсаа тэгш гадаргуу дээр тавиад саваараа индүүдээрэй. Марзан харагдах боловч шалгарсан арга юм шүү.
Дөрвөлжин мөснүүд
Угаалгын машинаа хатаах горим дээр нь тавина. 5-аас дээшгуй тооны үрчгэр хувцас хийнэ. 2-3 ширхэг дөрвөлжин мөс хийнэ, өөрөөр хэлбэл зүгээр л мөс хөлдөөдөг саванд хөлдөөсөн мөс. Ажиллуулах товчоо дарна. 10 минутын дараа тэнэгэр хувцсаа хараад гайхширна даа. Зарчим нь ердөө л энгийн. Мөс хайлах үед ус нь нугалаасуудыг арилгах уурыг үүсгэж ууршина.








Б. Жавзандулам
2016/09/03 at 10:33
Ss
Г. Ууганжаргал
2016/09/03 at 10:49
Д. Анхбаяр
Н. Адьяа
2016/09/03 at 13:23
сш
Tsetseg Bayar
2016/09/03 at 14:39
Ss
Lkhagvajav Uyanga
2016/09/03 at 16:23
.
А. Минжээ
2016/09/03 at 16:30
Сш?
Л. Анужин
2016/09/03 at 17:14
Ss plz
Батаа Батаа
2016/09/03 at 17:53
.
Алтанзул Зулаа
2016/09/03 at 18:06
Ss
SEIKO
2016/09/03 at 18:55
Heregtei zovolgoo bn bayrallaa
Bilgee Uchral
2016/09/03 at 23:46
Ss
Uuree Bataa
2016/09/04 at 01:09
kkk heregtei zuik neg ch alga ternii orond shuud omsood garsan deer yum bn kkkk.hunii tsag ureed shaar chine
Өлзийнаран Энхгэрэл
2016/09/04 at 12:07
Ss
jems
2016/09/09 at 22:31
Medehgvi l ym daa turshaad bolohgvi bn