Шилдэг таван бичлэг #4

0

Шилдэг таван бичлэг #4


Хорвоо ертөнц дээр өдөр бүр зүйл зүйлийн олон мянган үйл явдлууд өрнөж байдаг. Тэрхүү үйл явдлуудын дундаас онцгойлон түүвэрлэж, “Шилдэг таван бичлэг” нэртэй видео бичлэгийн цувралыг сайтынхаа үзэгч олонд хүргэдэг. Төрөл бүрийн сэдвийг хамарсан шилдэг видео бичлэгнүүдийн ээлжит дугаарт анхны робот манекен, идэж болдог, хийлдэг бөмбөлөг, удаашруулсан акробатын үзүүлбэрүүд, амьдралаа унадаг дугуйн дээр өнгөрүүлсэн эр, Acura NSX машиныг худалдаж авахын тулд бүхнийг хийж байгаа нэгэн гэсэн таван бичлэг багтжээ.Шинжлэх ухаан, техник технологийн дэвшилт, хүний биеийн гайхамшигт чадвар, амьдралын сонирхолтой, өвөрмөц хэв маяг, зар сурталчилгааны шилдэг бүтээл гэхчилэн янз бүрийн сэдвийн дараах бичлэгнүүдээ тухлан үзээрэй.

Дэлгүүрийн шилэн хоргон доторх андройд манекен
Токиогийн нэгэн худалдааны төвд Такашимиягийн анхны андройд манекеныг олон нийтэд харуулсан байна. Хүний 60 өөр нүүрний хувирлыг дуурайж чадах энэхүү эмэгтэй робот тус худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн асуултанд хариулж байжээ.

Alinea – Идэж болдог бөмбөлөг
Сонгодог амтыг бүрдүүлэн бий болгож чаддаг гэдгээрээ алдартай Америкийн тогооч, Alinea хэмээх зоогийн газрын эзэн Grant Achatz нь өөрийн зоогийн газрын нэрийн, маш өвөрмөц амттаныг бүтээжээ. АНУ-ын хамгийн шилдэг тогооч гэгдэж байсан тэрээр нэр бүхий зарим нэг амттануудын холимгийг гелигээр дүүргэж, яг л ердийн агаарын бөмбөлөг шиг харагддаг амттанг бүтээсэн байна. Алимны амттай энэ өвөрмөц десерт нь идэхэд хөгжилтэйгээс гадна амттай гэнэ.

Tru Freedom (Slow Mo Freerunning)
Pwnisher студийн уран бүтээлчид акробатын гайхалтай үзүүлбэрүүдийг харуулсан удаашруулсан бичлэгийг бүтээсэн байна.

Унадаг дугуйн дээр амьдрагч эр
Монтреалын бүтээлч зохион бүтээгч Guillaume Blanchet нь унадаг дугуйнд туйлын хайртай нэгэн. Унадаг дугуйнд маш их дуртай байх түүний энэ сэтгэл түүнээс эцгээс улбаатай. Blanchet аавдаа зориулж, “унадаг дугуйн дээр амьдрах” гэж юу болохыг маш тод томруунаар харуулахаар шийдсэн бөгөөд доорх видеог бүтээхийн тулд Blanchet-ын багийнхан 382 хоногийн турш зураг авалт хийсэн байна.

“Хэлцэл” буюу 2012 оны Acura NSX машины сурталчилгааны видео
АНУ дахь мэргэжлийн Америк хөл бөмбөгийн хамгийн дээд түвшний үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах Super Bowl тэмцээний шийдвэрлэх тоглолтын үеэр цацагдсан шилдэг зар сурталчилгааны видеонуудын нэг болох “Хэлцэл” нэртэй энэ сурталчилгааны видеонд 2012 оны Acura NSX машины анхны худалдан авагч болохын тулд хүмүүс юу хийдгийг харуулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/02/25 at 00:03

    dajguil bichlegnuud bn. 1r bichleg taalaglaa bas nuruu luu huit origjiin

  2. enkule_fires

    2012/02/26 at 15:05

    HOoooo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *