1983 онд Италийн умард хэсэгт байх Феррара хотод төрж өсөн одоо ч тэндээ ажиллаж амьдарч байгаа Италийн гэрэл зурагчин, график артист Stefano Bonazzi нь орчин үеийн урлаг, дижитал график, видео урлаг, уран барилгын дизайны үндсийг өөрөө судлан суралцсан нэгэн. Тэрбээр “Юмсын сөрөг тал дээр намайг төвлөрөхөд тус болдог сэтгэл гонсгор байдал, ичгүүр сонжуургүй төсөөлөл мөрөөдөл нь миний бүх уран бүтээлд нэвт шингэсэн байдаг” гэсэн байдаг. Орчин үеийн амьдралыг эцэс төгсгөлгүй хувирал гэж үздэг тэрээр саарал өнгөнд маш дуртай.Зүүд мөрөөдлийн юм шиг содон ертөнцийг уран бүтээлээрээ дамжуулан бий болгодог залуу уран бүтээлч саарал өнгийг “Саарал өнгө нь бидний төрөлхийн зан чанар болох сэтгэл зовинол, тааламжгүй мэдрэмжийг илэрхийлдэг” гэсэн байна. Авьяаслаг гэрэл зурагчин Bonazzi нүцгэн бие болоод утааг нэгтгэн “Smoke” нэртэй цуврал бүтээл туурвисан бөгөөд түүний сонирхолтой, утаан бүтээлүүдийг зарим бусад бүтээлүүдийн хамт та бүхний мэлмийн өмнө дэлгэж байна.
0
0
0
0
0
0
0
0
andor
2012/02/20 at 13:42
tasarcijee gehdee zarim ni jaahan gaj yum bna
jerry-man
2012/02/20 at 16:28
:D
enkule_fires
2012/02/20 at 17:06
:|
gichiipizda
2012/02/20 at 18:24
?
Mongolhh
2012/02/20 at 18:44
uvurmutsl yum
SoL0
2012/02/21 at 19:39
nice
Зочин
2012/02/23 at 18:05
medehguumdaa ih owormots ene hun oorool zuragniihaa utgiig tailbarlaj chadah bh
BEK_KKK
2012/02/27 at 12:27
sty;e