Хэвлэмэл материалаар бүтсэн урлагийн гайхамшгууд

0

Хэвлэмэл материалаар бүтсэн урлагийн гайхамшгууд


Өнөөдөр олонх хүмүүс ном уншихдаа хэвлэмэл материалыг бус цахим номыг сонгодог болсон. Хэвлэмэл номын хэрэглээ улам бүр багассаар байгаа учир хэвлэмэл номыг илүү сонирхолтой байдлаар бүтээж, түүгээр урлагийн бүтээл туурвих замаар номонд хандах хүмүүсийн хандлага, үзэл бодлыг өөрчлөх оролдлогууд хийгдсээр байгаагийн жишээ болгож, хэвлэмэл материалаар хийгдсэн урлагийн гайхамшигтай бүтээлүүд, онцгой содон, хүний анхаарал татахуйц байдлаар бүтээгдсэн ном, хэвлэлүүдийн зургийн багцыг та бүхний гэгээн мэлмийн өмнө дэлгэж байна.

1. Уншихын тулд зууханд шардаг ном

Хорватын хэвлэгчид Америкийн уран зөгнөлт зохиолч Рей Бредбери /Ray Bradbury/-гийн 1953 оны Fahrenheit 451 зохиолыг маш өвөрмөц байдлаар хэвлэсэн нь энэ бөгөөд энэ номыг уншихын тулд хэлээд зууханд шардаг байна. Дэлгээд харахад цагаан цаас байсан уг номын хуудсууд зууханд шарсны дараа үсэгнүүд нь тодрон гарч ирдэг аж.

Фаренгейтын 451 градуст шарсны эцэст унших боломжтой уг номонд номыг засгийн газрын тушаалаар хориглож, ном агуулж хадгалсан айлуудын байшинг галдан шатааж байгаа Америкийн ирээдүйн нийгмийн тухай өгүүлдэг байна.

360 градусын ном

Японы уран бүтээлч Юсуке Ооногийн бүтээсэн гурван хэмжээст үлгэрийн ном “Цасан цагаан” нь агууламжаараа төдийгүй сонирхолтой хэлбэр, чимэглэлээрээ уншигчдын анхаарлыг татсан бүтээл болжээ.

Снуп Догийн тамхины цаасан ном

Rolling Words нэртэй энэхүү халаасны номны цаасыг урж аваад тамхи ороон татаж болно. Нэрт реппэрийн дууны үг бүхий тамхины цаасан хуудаснууд нь салгаж авахад хялбар таслагчтай, олсоор хийгдсэн гадна хавтасны нугасан талд хүхрэн зурвас татсан нь чүдэнз асаах боломжтой.

Зуун сая сая шүлэг

Францын зохиолч, яруу найрагч Раймонд Квинаугийн арван сонет бүхий энэхүү номын хуудсан дахь шүлгийн мөр бүр нэг нарийн зурвас болон хуваагдсан гэдгээрээ онцлог. Шүлгийн нэг мөр зурвас бүрийг өөрийн дураар хольж унших боломжийг олгосноор ер бусын далд утгуудыг тайлан унших боломжтой. Хэрвээ уншигч энэ номын бүх боломжит нэгдлүүдийг нэгтгэн уншъя гэвэл 200,000 жилийн хугацаа шаардагдах аж.

Номон баримал

Ном урагч хочит Брайан Деттмер нь номон дээр гайхалтай сийлбэр хийх урлагт сэтгэл зүрхээ зориулсан нэгэн. Түүнд ном, мэс заслын хутга, хайч, хямсаа байхад л тэрээр орчин үеийн гайхалтай урлагийн бүтээлийг бий болгодог.

Дэлхийн хамгийн том ном

Дэлхий дээр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн дундад зууны үеийн хамгийн том гар бичмэл болох Кодекс Гигас /Codex Gigas/ номыг англиар Аварга ном хэмээн нэрийддэг. Чөтгөр шулмын том зураг болон түүний гарал үүслийн талаар өгүүлсэн байдаг учир Буг чөтгөрийн библи нэрээрээ алдаршсан энэ номын талаарх домог ярианд шашны үзэл суртал, зарчмын улмаас хоригдсон нэгэн лам ном шөнийн дотор Дэлхийн хамгийн том номыг бичихээр ам гарсан бөгөөд өөрийнх нь энэ амлалт биелэх боломжгүйг ухаарсан тэрээр буг чөтгөрт гуйн наманчилснаар буг чөтгөр түүнийг нь сонсож, энэ ном бүтээгдсэн гэж өгүүлдэг аж.

Дэлхийн хамгийн жижиг ном

Японы хэвлэлийн компани 0,75 мм хэмжээ бүхий Дэлхийн хамгийн жижигхэн номыг бүтээжээ. Топпан Принтинг компаний хэвлэл, цэцэгсийн зураг, нэр бүхий энэ номыг энгийн нүдээр унших боломжгүй бөгөөд уг номыг худалдаж авсан хүн томруулдаг шил болон томруулсан хувилбарыг хамтад нь хүлээж авах юм. Япон оронд ургадаг цэцэгс, ургамлын тухай 30 хуудастай энэ номыг 8 сарын хугацаанд бүтээжээ.

Гар аргаар бүтээгдсэн ном

Хуучин сэтгүүлүүдийн хуудаснуудыг ашиглан бүтээгдсэн энэ номын бүтээгч нь өөрийн цэцэрлэгт ургадаг цэцэгсийг номондоо оруулжээ.

Нүхтэй ном

Гипербичвэрийн жишээ болсон энэ номыг зохиолч Жонатан Сафран Фоер /Jonathan Safran Foer/ бүтээсэн бөгөөд үгсийн зонхилох хэсгүүдийг хайчлан тодруулах байдлаар хэвлүүлснээрээ онцлог юм.

Амиа хорлогчийн ном

Швейцарийн график дизайнер Пиерре Менделл /Pierre Mendell/ 2008 онд нас барахаасаа өмнө өөрийн амьдралын чухал агшнуудыг жагсаасан номыг бичсэн ба энэхүү номынхоо төгсгөлд өөрийн нас барах өдрийг бичиж үлдээсэн байна.

Цаасан дээрх Википедиа

Чөлөөт агуулгатай, хүмүүсийн сайн дурын оролцоотойгоор баяждаг, олон хэл дээрх, үнэгүй цахим нэвтэрхий толь Википедиагийн Англи Википедиагийн хамгийн их хүн ордог хуудсуудаас бүрдсэн 5000 хуудас бүхий хэвлэмэл Википедиаг график дизайны чиглэлээр сурдаг оюутан Роб Мэтьюс /Rob Matthews/ бүтээсэн байна.

Кофены толботой ном

Gerschreven Portretten-ы эзлэхүүнтй ном

Энэхүү намтар ном нь тухайн намтрын эзэн алдартай хүмүүсийн толгойн хэлбэрийг агуулсан бөгөөд ердөө дөрөвхөн хүний намтрыг хэвлэсэн ийм ном байдаг аж. Өдрийн тэмдэглэлээрээ алдартай Холокостын хохирогч болсон еврей бүсгүй Анна Франк, Иран-Голланд гаралтай зохиолч, яруу найрагч Кадер Абдола, Голландын алдартай хөл бөмбөгчин Луи ван Галь, Голландын пост-импрессионист зураач Винсент ван Гог нарын тухай өгүүлсэн дөрвөн ном хэвлэгдсэн байна.

Никол Блэрийн бичсэн 15-р зууны үеийн “Book of Hours” нэртэй энэ ном нь эвхэгдсэн байхдаа бүйлсний самар шиг харин дэлгэгдэхээрээ зүрхэн хэлбэртэй болдог байна.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/04/01 at 01:09

    wow sonirltoi yum

  2. kabuki

    2013/04/01 at 08:17

    rolling words yea surtei

  3. Зочин

    2013/04/01 at 09:29

    simcity5 oruulaad ogooch

  4. Зочин

    2013/04/01 at 14:50

    4 сарын 1-нд зориулав. уншаад, цааш нь дамжуулаарай

    http://ali-post.blogspot.com/2013/04/blog-post.html

  5. uniQu3

    2013/04/01 at 23:07

    nice

  6. Зочин

    2013/04/08 at 22:43

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *