Нөхөртөө зориулж дараах 16 зүйлийг заавал хийж өгөөрэй. Хариуд нь тэр таныг насан туршдаа хайрлаж, бүхнээ зориулах болно!

3

Хэрэв та сайхан харилцааг бий болгохыг хүсэж байвал өөрийн зүгээс зарим нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй.

Яагаад ер нь эмэгтэй хүн санаачлагыг гартаа авч, харилцаандаа анхаарч болохгүй гэж? Яагаад зөвхөн эрэгтэй хүн л тэдгээр зүйлсийг хийх ёстой гэж? Тийм ч учраас өнөөдөр бид эмэгтэйчүүдийн харилцаандаа анхаарахад нь туслах хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэсэн юм. Өөрөөр хэлбэл эмэгтэй та дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр, нөхрийнхөө зүрх сэтгэлийн бүрмөсөн өөрийн болгож чадах болно.

1. Түүнийг байхгүй хооронд хэзээ ч бүү муул. Хэрэв таны харилцаанд ямар нэгэн асуудал байгаа бол, хэрэв танд эргэлзээ эсвэл асууж тодруулах зүйл байгаа бол эхлээд түүнтэй энэ талаар ярилц. Харин өөрсдийнхөө болж бүтэхгүй байгаа харилцааны талаар бусдад бүү ярь.

2. Түүнийг байхгүй хооронд үргэлж өмгөөл. Хэрэв та түүний талаар ямар нэгэн сөрөг зүйл сонсвол, түүнийг өмгөөлж хамгаал. Өөрсдийнхөө гэрлэлтийг ямар хүчирхэг бас эв нэгдэлтэй болохыг бусдад харуул.

3. Түүнд зориулж амттай хоол хийж өг. Ямар ч эр хүнд хайртай бүсгүйнх нь сэтгэлээ шингээж, гараа гаргаж хийж өгсөн хоол нь таалагддаг.

4. Түүнийг бүү өөл. Хийж байгаа зүйлд нь анхаарлаа хандуулахаас биш, хийхгүй байгаа зүйлд нь анхаарлаа хандуулах хэрэггүй.

5. Түүнд таларх. Түүний хийж буй бүх зүйлд баярлаж, талархаж байгаагаа илүү олон хэл, жижиг зүйл дээр ч гэсэн. Түүнийг таны хажууд байгаа учраас та аз жаргалтай байгаа гэдгээ мэдрүүл.

6. Түүнийг магт. Түүнийг ямар нэгэн байдлаар магтах зүйл олох хэрэгтэй. Магтаалын үг сонссон ямар ч эр хүн урам зоригоор хурцлагдах болно.

7. Түүний хоббиг дэмж. Хэдийгээр та хөлбөмбөгийн фанат биш эсвэл загасчлах дургүй байсан ч гэлээ, түүний дуртай зүйлийг нь ойлгох гэж хичээ, таны иогоор хичээллэх эсвэл бүжгийн сургалтанд явахыг тэр ойлгодог шиг ойлголцол хэрэгтэй.

8. Түүнд итгэдэг гэдгээ мэдрүүл. Хэн ч төгс биш, бид бүхэн бүгдээрээ алддаг. Хэрэв таны нөхөр гэр бүлээ тэжээдэг гол хүн нь бол, тэр өөрийгөө асар их үүрэг хариуцлага нуруун дээрээ үүрч яваа гэж бодож байгаа. Түүнд хэр их хайртай болон итгэдэг гэдгээ ямар ч үед мэдрүүлдэг бай.

9. Түүнийг энхрийлж үнс. Түүнийг ажлаа тараад ирэхэд, ажилдаа явахад эсвэл зүгээр л гэртээ байхдаа шалтгаангүйгээр, өдөрт ядахдаа нэг удаа энхрий, ялдам байдлаар үнсээрэй.

10. Түүнийг зоригжуул. Онцгойлон түүний эр хүн гэдгийг нь мэдрүүлж өг: түүнийг ямар хүчирхэг болон зоригтой гэдгийг нь ойлгуул. Мөн анхаарал болгоомжтой байхыг сануул: болгоомжтой байгаарай, чи минь асуудлыг шийдэх арга зам олж чадна гэх мэт үгсийг аядуу зөөлөн байдлаар хэл.

11. Гэрээ тав тухтай байлга. Гэр орны байгаа байдал нөхөрт чинь тааламжтай байх ёстой, гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүл. Түүнийг инээмсэглэлээр угтаж, гэртээ ирэхэд нь халуун дулаанаар тэвэр.

12. Түүний гэр бүлийнхнийг хайрла. Танд түүний гэр бүлийнхэн таалагддаггүй эсвэл үзэл бодол таардаггүй байж болно. Гэхдээ та түүний гэр бүлийнхнийг хүндэтгэж, хайрлах ёстой, яагаад гэвэл түүний хувьд эрхэм чухал хүмүүс нь таны хувьд ч гэсэн адилхан байх ёстой.

13. Түүнийг оронд нь жаргаа. Тэр ямар байрлалаар секс хийх дуртай болон юу хүсэж байгааг нь олж мэд. Орондоо жаргалтай байгаа ямар ч эр хүн хажуу дахь эмэгтэйгээсээ харцаа бууруулдаггүй юм.

14. Түүнийг өвдөх үед нь асарч тойл. Эрэгтэй хүмүүс хүчтэй байх дуртай. Тэд тийм байх хувьтай төрсөн хүмүүс. Гэхдээ тэд хүн л болсон хойно өвдөж хавдана. Тэр үед нь балчир хүүг халамжилж байгаа юм шиг асарч тойл. Тэр хариуд нь хурдан тэнхэрч, өөрийгөө супермэн шиг төсөөлөх болно.

15. Дуртай амттаныг нь хийж өг. Түүнээс асуулгүйгээр, дуртай амттаныг нь хийж өгөх нь таны нөхөрт таалагдах нь гарцаагүй.

16. Бусдын өмнө түүнтэй бүү маргалд, ялангуяа хүүхдүүдийн өмнө бүр ч хэрэггүй. Түүний хувьд нь энэ нь өөрийг нь үл хүндэтгэж байгаа юм шиг санагдах бөгөөд хүндэтгэхгүй байна гэж бодох болно. Хүүхдийг хэрүүлд бүү оролцуул. Өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэж бай.

33
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Do Gi

    Do Gi

    2019/03/15 at 20:25

  2. Do Gi

    Do Gi

    2019/03/15 at 20:25

  3. Do Gi

    Do Gi

    2019/03/15 at 20:26

  4. Do Gi

    Do Gi

    2019/03/15 at 20:26

    Эхнэртээ зориулж юу хийхээ мэддэг эрчvvдийн мэргэн ухааны дээжис vv??

  5. Uyanga Baasanjaw

    Uyanga Baasanjaw

    2019/03/15 at 21:27

    Ene odoo yagad yum bvxniig emegtei xvn iim bai tiim bai gd bdg yum bee .xuwi xvnii uxamsar xvmvvjliin asuudal shvv!!! Eronxiidoo bol emegtei xvn er xvnii xvvxeldei bas omch shig bx yostoi ymuu xutslaa l bn

  6. Enkh-Amar Ganbold

    Enkh-Amar Ganbold

    2019/03/15 at 22:39

    Ч. Баясгалан

  7. Namuulan Namuulan

    Namuulan Namuulan

    2019/03/16 at 00:04

    bie biedee yag adilhan l bh heregteishd?

  8. Lkham Alim

    Lkham Alim

    2019/03/16 at 00:21

  9. Заяа Заяа

    Заяа Заяа

    2019/03/16 at 02:39

    эхнэртээ зориулах 16 зүйл бхгүй юу би ч гэсэн хайрлуулмаар бна ш дээ

  10. Shuree Badrakh

    Shuree Badrakh

    2019/03/16 at 04:11

  11. Pagamdulam Pagmaa

    Pagamdulam Pagmaa

    2019/03/16 at 08:38

    Дэлгэрцогт Оюун-Эрдэнэ

  12. Moon Lights

    Moon Lights

    2019/03/16 at 13:30

    Heregjuuleh l zuvulguu bn

  13. Н. Дамбийням

    Н. Дамбийням

    2019/03/16 at 18:05

    Ганболд Амарсайхан

  14. Золзаяа Ууганбаяр

    Золзаяа Ууганбаяр

    2019/03/17 at 01:28

    Hicheeh tusam dawraad oilgoj uuchilah tusam ingeed baij bolhiin bna geed oilogdog yriltsah geheer bnga vg sorj eswel ogt sonsohgvi zuragt vzej utsaaraa oroldoj balai tenegeer duudaj vl ooshoodog har ym hajuud bjil bna lai lai yun ch svrhii olon shaardlagaar hajuudaa blgah ystoi ym harinch ywaasai l gej bodoj bna hvnii erheer jargasnaas ooriin erheer zow gej yasan vnen vg wee

  15. Tserenbat Davaakhuu

    Tserenbat Davaakhuu

    2019/03/17 at 15:12

    Бүжээ С.

  16. О. Тоогий

    О. Тоогий

    2019/03/17 at 18:36

    Uugana Zaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *