Гич хэрэглэсний үр дүнд миний арьс торгомсог зөөлөн болсноос гадна үе мөч маань ч өвдөхөө больсон

2

Гич бол эмчилгээний зориулалттай ургамал бөгөөд эрүүл мэндийн олон асуудлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эмчлэх үйлчилгээтэй: булчин болон үе мөчний өвчнийг намдаах, хайрст үлд, цахлайтах, дерматит зэрэг арьсны өвчнийг эмчлэх, шөрмөс татах, үс унах, ханиад томуу, хоолой үрэвсэхэд сайн нөлөө үзүүлэхээс гадна арьсыг нөхөн төлжүүлэх, батга арилгах, жин нэмэхээс сэргийлэх олон арван ач тустай.

Хүмүүс энэ ургамлыг чихрийн шижин, хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг бөгөөд биеэс хорт бодисыг гадагшлуулах, гэдсэн доторх үрэвслийг устгах болон хор хөнөөлтэй бактериас сэргийлэх, огцом жин хасахын эсрэг мөн хэрэглэдэг байна.

Нөгөө талаасаа гич нь найрлагандаа дотрын эмчилгээнд ашиглаж болох бодисыг агуулдаг бөгөөд мэдрэлд эерэг нөлөө үзүүлж, зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Хоол хүнсэндээ гич тогтмол хэрэглэвэл холестеролын хэмжээ нэмэгдэхээс сэргийлэх юм.

Кали, фосфор, магни болон кальциар баялаг учир биед дутагдаж буй фолийн хүчил болон витамин А амин дэмийг нөхнө.

Нэмж хэлэхэд гичний навч нь их хэмжээний кальци, фосфор, кали, витамин А болон К, Ц амин дэм болон фолийн хүчил агуулдаг тул салат болон амтат ундаа хийхдээ ашиглаж болно.

Бид та бүхэнд олон төрлийн өвчний эсрэг гич-ийг хэрхэн ашиглаж болох талаар хүргэж байна:

Шөрмөс татахыг болиулах

Шөрмөс татахыг болиулахын тулд 1 хоолны халбага гичний нунтгийг 1 хоолны халбага устай хольж, шөрмөс татаад байгаа хэсэгт түрхвэл өвчин тэр дороо арилах болно. Дараа нь бүлээн усаар угааж, илүү үр дүн гаргахын тулд кокос эсвэл оливын тос, нэг бол хүүхдийн тосноос нимгэхэн түрхээрэй.

 

Үсийг бэхжүүлж, ургуулах

2-3 хоолны халбага гичийг сүү эсвэл өндөгний шартай хольж, дээр нь 1 хоолны халбага кокос эсвэл олив, кастор, нэг бол маалингын тос хийж сайтар хутгасны дараа хуйхандаа түрхэнэ. Дээгүүр нь шүршүүрийн малгай өмсөж 15-20 минут байлгана. Сүүлд нь бүлээн усаар шампунь хэрэглэж толгойгоо угаана. Энэ аргыг 7 хоногт 1 удаа хэрэглэж болно.

 

Булчин болон үе мөчний өвчнийг намдаах

Олон хүн гичний тусламжтай богино хугацаанд булчин болон үе мөчний өвчнийг намдаах боломжтой гэхээр итгэдэггүй байна. Тэр ч бүү хэл гичтэй ваннд хэвтэх нь бүр ч илүү үр дүнтэй байдаг гэнэ.

Таны хийх ёстой зүйл бол 2 хоолны халбага гичний нунтгийг 100 гр далайн давстай хольж усаар дүүргэсэн ваннд хийнэ. Энэ ваннд хэвтэхэд таны өвчнийг намдаана, яагаад гэвэл гич давсны үйлчлэх нөлөөг улам ихэсгэдэг.

Гичээр жин тавих нь бас үр өгөөжтэй байдаг. 5 хоолны халбага гичний нунтгийг мөн ижил хэмжээний бүхэл үрийн гурил, 1 хоолны халбага хүнсний ногооны тостой хольж, дээр нь бага зэрэг бүлээн ус хийгээд өтгөн зуурмаг болтол нь сайн хутгана. Өвдөж байгаа хэсэг дээрээ түрхэж, гадуур нь уутаар ороож 30-40 минут байлгах хэрэгтэй.

 

Арьсыг эмчлэх болон нөхөн төлжүүлэх

Гич арьсыг гүнд нь хүртэл цэвэрлэж, чийгшүүлж, нөхөн төлжүүлнэ, яагаад гэвэл найрлагандаа витамин Е, антиоксидант болон үрэвслийн эсрэг бодис агуулдаг.

Таны хийх ёстой зүйл бол 1 цайны халбага гичний нунтгийг ижил хэмжээний овьёос болон сүүтэй хольж, дээр нь ½ цайны халбага хүнсний ногооны тос хийж сайтар холих хэрэгтэй бөгөөд дараа нь бэлэн болсон бэлдмэлээс арьсандаа түрхэж 15-25 минут байлгана. Цаг нь болмогц бүлээн усаар угаана. 7 хоногт 1-3 удаа энэ аргыг хэрэглээрэй.

 

Ханиад томууг эмчлэх

Олон судлаачид гичний тусламжтай ханиад томууг эмчилж болно хэмээн үзэж байна. Үүний тулд гичний нунтгийг хүнсний ногооны тостой хольж цээжин дээрээ тавих хэрэгтэй. Ингэхдээ дээр нь бүлээн, цэвэрхэн даавууг давхар тавьж, халуу шатаж байгаа юм шиг мэдрэгдэх хүртэл нь байлгана. Дараа нь бүлээн усаар угаана эсвэл бүлээн усанд норгосон алчуураар цээжээ арчина. Тун удалгүй өвчний шинж тэмдэг арилах болно.

 

Хоолой үрэвсэхийг болиулах

Энэ арга бол хоолой үрэвсэх эсвэл хоолойн ханиаданд хамгийн сайн нөлөө үзүүлнэ. Та ердөө 1 цайны халбага гичний нунтаг болон ижил хэмжээтэй нимбэгийн шүүс, далайн давс, зөгийн бал зэргийг 300 мл бүлээн устай хольж үүгээр хоолойгоо зайлахад болно.

Өдөр бүр 2-3 удаа хоолойгоо зайлснаар өвчнийг бүрмөсөн эдгээх боломжтой юм.

11
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Byamba Dorj

    Byamba Dorj

    2019/03/16 at 08:22

    Gich iig angliar yu gedeg bilee

  2. Tojil Luvsandamba

    Tojil Luvsandamba

    2019/03/16 at 08:47

    Tserenchimed Ganbat Erdenechimeg Sukhee

  3. Сундуй Баясгалан

    Сундуй Баясгалан

    2019/03/16 at 09:47

    Gich gej yu we gorchishik mun vv

  4. Altantsetseg Batsuuri

    Altantsetseg Batsuuri

    2019/03/16 at 12:36

    Gich ni gorchiisog mun uu

  5. Dugarsvren Sarangerel

    Dugarsvren Sarangerel

    2019/03/16 at 13:38

    гич хаагуур зардаг ямар ургамал байдаг юм бэ

  6. Oygoo Oyunaa

    Oygoo Oyunaa

    2019/03/16 at 16:22

    Гич хамаагүй хэргэлж болохгүй харшил өгвөл маш аюултай энэ худлаа мэдээлэл

  7. Б. Чука

    Б. Чука

    2019/03/17 at 03:34

  8. Б. Чука

    Б. Чука

    2019/03/17 at 03:34

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *