Кинонуудын зурагт хуудсан дээрх инээд хүрмээр 20 алдаа. Үзэгчид киног нь биш постерых нь алдааг л илүү сонирхсон гэнэ

1

Кино, олон ангит кино бүтээхийн тулд продюсерууд хэдэн сая доллар зарцуулдаг. Тусгай эффектийн мэргэжилтнүүд нь өдөржин, шөнөжин сууж байж бодитоос дутахааргүй компьютер график гаргаж ирнэ. Гэхдээ кино дэлгэцнээ гарах зар бүхий постер бэлдэх үед туршлагагүй дизайнерын гайгаар эсвэл комьпютерийн хулганы санамсаргүй даралтаас болж үзэгчдийн нүдийг бүлтийлгэх уран бүтээл гараад ирэх нь тэр.

Бид хэдэн арван киноны постеруудыг үзэж дизайнеруудын алдааг олсон юм. Киноны үйл явдлаасаа илүүтэй энэ алдаатай постероороо үзэгч олны дунд яригдах болсон кинонуудыг танилцуулъя.

1. Sex and the City-2

© Sex and the City 2 / Warner Bros.

Ким Кэттроллын тохой энэ постер дээр хүзүүнээсээ илүү том гарсан гэхэд буруудахгүй, харин мөрнөөс тохой хүртэл их урт харагдаж байгаа биз?

 

2. Death at a Funeral

© Death at a Funeral / MGM

Дизайнерууд зөвхөн киноны үйл явдлыг хошин шог болгож орхисонгүй, мөн киноны постер дээр хэн нэгэн жүжигчний цээжин дээр хошигнол нэмэхээр шийдсэн бололтой.

 

3. The Heat

© The Heat / 20th Century Fox

Жүжигчин Мелисса Маккарти хэзээ ч өөрийнхөө илүүдэл жингээс ичиж зовж байсангүй, харин дизайнерууд холливудын гоо сайхны стандартыг барихаар шийджээ. Гэхдээ арай л хэтрүүлчихсэн байна уу?

 

4. The Accidental Husband

© The Accidental Husband / Yari Film Group

Энэ киноны постерыг хийсэн дизайнерыг ажлаа хийхэд нь ямар нэгэн зүйл их л саад болсон бололтой. Постерын эхний хувилбар дээр Ума Турманы баруун гар ямар байхыг огт ойлгоогүй байна, уг нь бол тохой л гарах ёстой.

© The Accidental Husband / Yari Film Group

Харин энэ постер дээр дизайнерын гарны үйл ажиллагаа асуудалтай байгаад зогссонгүй мөн Колин Фертийн гар гажигтай болсон байна. Ямар ч харьцаагүй богинохон, тэгсэн мөртлөө гарын алга нь өргөн.

 

5. G-Force

© G-Force / Walt Disney Pictures

Усан гахайн тусгалыг ажиглаж хараарай. Хачирхалтай байгаа биз: хэрвээ цонх руу нуруугаа харуулсан юм бол шилэнд яагаад түүний нүүрэн тал тусдаг билээ?

 

6. Spider-Man 2

© Spider-Man 2 / Columbia Pictures

Ямартай ч энэ постерыг хийсэн дизайнер хүний биеийн анатомитийг сайн мэддэггүй бололтой. Кирстен Данстын гар нь резинэн бас сунадаггүй л юм бол Хүн-Аалзыг цээжээр нь яаж тэвэрч чадах вэ?

 

7. The Amazing Spider-Man 2: Rise of Electro

© The Amazing Spider-Man 2: Rise of Electro / Columbia Pictures

Энэ удаагийн постер өмнөх постерын уламжлалаа дагаж жүжигчин Эмма Стоуны гарыг бас л урт хийхээр шийджээ. Нэг л гажиг харагдаад байгаа юм даа.

 

8. Everybody’s Fine

© Everybody’s Fine / Miramax Films

Камер барьж байгаа хүний гар зургаа даруулж байгаа хэн нэгнийх мэт харагдана. Роберт Де Нирогийн гар байхаар, гэтэл ракурсыг нь харахаар өөр хүний гар мэт. Бүгдээрээ цуглаад селфи дарсан гэж төсөөлөхөд Кейт Бекинсейл яагаад камер луу харахгүй байна?

 

9. Highlander: Endgame

© Highlander: Endgame / Dimension Films

Энэ постерын дизайнер яавч перфекционист биш. Сэлмийг Кристофер Ламбертийн гарны үзүүрт тавихаар шийдсэн нь сэлэмний бариулд ямар нэгэн ид шид байгаа юм болов уу?

 

10. Dragonheart: A New Beginning

© Dragonheart: A New Beginning

Энэ зурагт хуудсыг сайтар ажиглаж хараад сэлэм барьсан гар хэдэн хуруутай болохыг тоол доо. Дизайнер гарын нэг хурууг санамсаргүй байдлаар арилгачихсан бололтой.

 

 

11. Bangkok Dangerous

© Bangkok Dangerous / Initial Entertainment Group

Николас Кейж гартаа нэг зүйл барих ёстой байж дээ, гэвч дизайнер тэр зүйлийг нь мартаж орхисон, эс бөгөөс жүжигчин юу л гэж хуруугаа ингэж нугалах уу? Эсвэл түүний гарт ямар нэгэн далдын хүчтэй зүйл байна уу, жирийн хүний нүдэнд харагддаггүй?

 

12. Snakes on a Plane

© Snakes on a Plane / New Line Cinema

Могойнуудыг дагуулж сайн харвал нэг хэсэг нь ор сураггүй алга болсон байгааг илрүүлнэ.

 

13. 16 Blocks

© 16 Blocks / ContentFilm

Ричард Доннерын найруулсан гэмт хэрэгт, триллер киноны зурагт хуудас нэг зүйлээс бусдаар онцгойроод байх зүйлгүй: киноны турш сахалтай гардаг Брюс Уиллис харин энд сахалгүй болчихсон байна. Мөн гол дүр бууныхаа гох дээр дараагүй байхад л гал авалцаад байгааг харсан уу?

 

14. Street Kings

© Street Kings / Fox Searchlight Pictures

Энэ зурагт хуудаснаас харахад Киану Ривз оюун бодлын хүчээр буудаж чаддаг нь илт байна. Тэр буудахын тулд бууныхаа гох дээр дарах хэрэг ч алга.

 

15. Godzilla: King of the Monsters

© Godzilla: King of the Monsters / Warner Bros.

Энэ постероос болж хүмүүс сошиал сүлжээнд хүртэл маргалдаад авцгаасан. Гозилла яаж задгай далайд сэлж байхдаа усан дээр тогтоод байна гэдэг дээр үзэгчид бүр гайхаж орхижээ. Энэ аварга том үлэг хүрвэл юун дээр зогсоод байна?

 

16. Ride Along

© Ride Along / Universal Pictures

Тус киноны постерын дизайнер өөртөө ямар нэгэн дүр зураг төсөөлж гаргасан нь ойлгомжтой: Айс Кьюб шууд Кевин Хартын дух руу цоо ширтэнэ. Амьдрал дээр жүжигчдийн өндөр харилцан адилгүй, гэхдээ ердөө л 10-хан см-ийн зөрүүтэй. Харин уг зурагт хуудаснаас харахад жүжигчдийн биеийн өндөр их л ялгаатай юм шиг сэтгэгдэл төрлөө.

 

17. Arrival

© Arrival / Paramount Pictures

Харь гаригийн сэдэвтэй киноны постер гэхэд яг л тохирч байгаа юм шиг санагдана. Гэхдээ Хонгконгийг зурагт хуудас дээр харуулсан, “Дорнын Эрдэнэ” гэх нэртэй өндөр цамхаг огт байдаггүй хот шүү. Тэр өндөр цамхаг Шанхайд сүндэрлэдэг гэдгийг мэддэггүй бололтой.

© Arrival / Paramount Pictures

Энэ зурагт хуудаснаас болж Хонгконг-д багагүй шуугиан дэгдсэн тул яаралтай засахад хүрчээ. Өөрчилсөн хувилбар дээр харь гаригийн хөлгийг Шанхай хотын төвд байрлуулахаар шийдсэн байна.

 

18. I Am Wrath

© I Am Wrath / Patriot Pictures

Энэ постерын дизайнер жүжигчин Жон Траволтагийн толгойгоор тоглохоор шийдсэн бололтой. Толгой нь биетэйгээ ямар ч харьцаагүй болжээ.

 

19. Chef

© Chef / Aldamisa Entertainment

Зэрвэс харахад л та дизайнерын ур чадварыг үнэлж чадна. Скарлетт Йоханссоны гарын арьс толгойтойгоо харьцуулахад өөр өнгөтэй юм шиг. София Вергарын гэрэл зураг улаан хивсний ёслолоос тасдаж авчихаад дараа нь зурагтай нийлүүлсэн мэт. Жүжигчин бүсгүйн толгой биеийн бусад хэсэгтэй нь харьцуулахад хэтэрхий том тухайд бол ярих ч хэрэг алга.

 

20. The Greening of Whitney Brown

© The Greening of Whitney Brown / Perfect Weekend

Энэ постерыг хийсэн дизайнертай нүүр тулж уулзах ёстой мэт санагдана. Mini Cooper-ийн арын суудалд аварга том биетэй морь багтах уу? Амьдрал дээр?

 

21. Wanted

© Wanted / Universal Pictures

Энэ киноны зурагт хуудсыг зэрвэс харахад юу нь болохгүй байна гэж бодогдоно. Хэрвээ та Анжелина Жолигийн зүүн гарыг сайтар ажиглавал: түүний мөр шууд эрүүнээс эхэлж, харин мөрнөөс тохой хүртэл хэсэг хэтэрхий урт, ямар ч харьцаагүй байгаа биз дээ?

 

22. Star Wars: Episode VI – Return of the Jedi

© Star Wars: Episode VI – Return of the Jedi / Lucasfilm

Энэ зурагт хуудасны алдааг “Оддын дайн”-ы үнэнч шүтэн бишрэгч л олж харна. Зурагт хуудас дээр Люк Скайуокер болон Дарт Вейдер нар гэрэлт сэлмээр тулалдаж байна. Тэдэнд гэрэлт сэлэм байдаггүй. Дизайнер гол дүрийн баатруудын зэвсгийг санамсаргүй байдлаар андуурчээ л гэж бодож суухаас.

 

23. The Babysitter

© The Babysitter / New Line Cinema

Ямар нэг далдын хүчээр уг постерын дизайнер, жүжигчнийг хоёрын хоёр баруун гартай байх ёстой гэж шийджээ.

 

24. Pretty Little Liars

© Pretty Little Liars / Warner Bros. Television

Зөвхөн уран сайхны киноны зурагт хуудас анхааралгүй дизайнеруудын гарт хохироод зогсохгүй мөн олон ангит цуврал киноных ч өртдөг байна. Жишээ нь, ямар нэгэн байдлаар жүжигчний зүүн хөл алга болчихжээ.

Та киноны зурагт хуудаснаас ямар нэгэн алдаа олж харж байсан уу? Хэрвээ тийм бол бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

26
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Даваа Сүрэн

    Даваа Сүрэн

    2020/03/04 at 00:28

    20n aldaa gechheed 24n aldaa baina

  2. Bayasgalan Bg

    Bayasgalan Bg

    2020/03/05 at 00:42

    Star wars aldaa yasan genee tedend gereld selem bdaggui gesen ni yu gesen ug yum bol?! Tailbarlad uguuch

  3. Otgonbayr Otgonbayr

    Otgonbayr Otgonbayr

    2020/03/05 at 05:48

    Hooe2 arisan deeree garnii hee haragdlaa diginjar zohison bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *