Муурнууд эзнээ яг л эцэг эхээ мэт хүлээн авч, ойлгодог болохыг эрдэмтэд тогтоожээ. Мууранд хайртай хүмүүс заавал уншаарай!

2

Муур бусад гэрийн тэжээвэр амьтдын адил тэжээж байгаа эзэнтэйгээ нягт харилцаа тогтоож чадсан байдаг. Тэднийг нийгэмших өндөр чадвартай, яг л хүүхэд шиг эзнээ өөрийн эцэг эх хэмээн харж хүлээн авдаг болохыг эрдэмтэд баталжээ. Тийм ч учраас муур эзэнтэйгээ дотно харилцаа үүсгэж чаддаг бололтой.

Мууранд хайртай хүмүүст зориулж сүүлийн үед хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулахаар бэлдлээ.

Тэд нийгмийн амьтад

© to_the_tenth_power / reddit

Ихэнх мууранд нийгэмших шаардлага байдаг. Тэд өөр бусад амьтадтай найзалж дотносно, хамтарч ажиллахыг ч үгүйсгэхгүй. Тэдэнд мөн гашуудах сэтгэл ч байдаг.

Тэнд нийгэмд тэмүүлдэг бөгөөд хүмүүстэй дотно харилцаа үүсгэхийг хүснэ. Зарим нэг мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар бол муур биднийг өөр нэг муур гэж боддог, хамаагүй том муур хэмээн хүлээн авна. Тэд гэр бүлийн нэгэн гишүүн гэдгээ бүрэн ухамсарлаж ойлгох чадвартай амьтад мөнөөс мөн.

 

Тэд бидэнд дасдаг

© woodpecker_j / reddit

Таны муур тантай ойртож дотносохыг хүсдэг. Тэрээр таны хийж байгаа зүйлд өөрийн зан үйл, үйл хөдлөлөөрөө оролцохыг хичээж тантай харилцах арга замаа эрэлхийлдэг ажээ. Биеэ авч явах энэхүү үйл нь зөвхөн муурнуудад илэрч гарахгүй мөн өөр бусад том амьтдад ч бас илэрчээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, муур таныг гэр бүлийн тэргүүн хэмээн хүлээн авч байгаа хэрэг.

 

Таныг дэргэд нь байхгүй үед сэтгэл гутралд орж болзошгүй

© kyrioscurios / reddit

Мэргэжилтнүүдийн хийсэн нэгэн туршилтаас харахад: эзэн нь мууртайгаа цуг нэг өрөөнд хэсэг сууж байгаад орхиод гарна. Ганцаараа үлдсэн муур тайван бус болохоос гадна хөдөлгөөн нь хүртэл өөртөө итгэлгүй болж байжээ. Сэтгэл гутралд орж байгаа муур зугтаах эсвэл нуугдах зэрэг үйлдэл их гаргадаг. Эзэн нь өрөөнд буцаж орж ирэхэд л тэдний тайван бус байдал эрс багасч байсан нь туршилтаар харагджээ.

 

 

Тэдний тав тухын бүс нь та

© Phoenix144 / reddit

Муур аюулгүй түвшинг хүмүүсээс хамаагүй илүү сайн мэдэрдэг. Эзнийхээ хажууд ирсэн муур тэр даруйдаа тав тухын бүсэд орсноо ойлгож шууд тайвширч байгааг судлаачид тогтоожээ. Муур эздээ аюулгүй байдлын эх сурвалж гэж үздэг – өөрөөр хэлбэл, хүүхэд – эцэг эхийн харилцаатай зүйрлүүлж авч үзэж болохоор тохиолдол ажээ.

 

Тэд үнэхээр таныг хайрлаж халамжилдаг

© ChunMengGoh / imgur

Илт харагдаж мэдрэгдэхгүй ч гэлээ тэд үнэхээр таны төлөө санаа зовж, халамжилдаг. Тэд өөрсдийнхөө хайрыг илэрхийлэх хэд хэдэн аргатай. Жишээ нь: толгойгоо өгөх, гэдсээ харуулах, таны нүүр, гарыг долоох мөн өвөр дээр ирээд зөөлөн мяулж дуугарах, нүдээ сүүмийлгэн аних. Эзэндээ наалдаж байгаа нь үнэхээр хайрлаж байгаагийн шинж, мөн та итгэлт анд нөхөр нь болж чаджээ.

Муур биднийг эцэг эхээ гэж харж явдгийг та одоо мэдлээ. Та муурандаа өөрийн хүүхдэдээ хандаж байгаа шигээ хандаж хайрладаг уу?

53
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2020/03/02 at 14:38

    Гэнэн Матери

  2. Killua Zoldyck

    Killua Zoldyck

    2020/03/02 at 15:11

    Sawako Kuronuma

  3. Батсүрэн

    2020/03/02 at 23:06

    Даарсан үед муур тэврээд унтахад халуу дүүгээд сайхан гэж хүмүүс ярьдаг юм. Муур, нохой хоёр хоёулаа эзэндээ ээлтэй. Муур эзнийгээ далд муу юмнаас хамгаалдаг. Нохой нь ил муу юмнаас хамгаалж байдаг гэсэн яриа байдаг. Надад бол нохой илүү их таалагддаг.

  4. Batjargal Saikhangerel

    Batjargal Saikhangerel

    2020/03/02 at 23:36

    Apple Apple Apple

  5. Zayahyy Purev

    Zayahyy Purev

    2020/03/03 at 17:18

    Манай нэг юм золбин тэнэж тэнэж ирээд хоол нэхэж идчихээд унтаж унтаж сэрээд дахиад тэнэхээр гарна

  6. О. Алтансүлд

    О. Алтансүлд

    2020/03/04 at 00:23

    С.хонгорзул

  7. Ану Ундармаа

    Ану Ундармаа

    2020/03/04 at 01:45

    Түвшин Түвшин unsh chi eniig

  8. Amarsanaa Enerel

    Amarsanaa Enerel

    2020/03/04 at 12:18

    Мөнхцэцэг Сэлэнгэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *