Хүн бүрийн нүдийг нээх фото баримт: Өмнөд ба Хойд Солонгосын ялгаа

3

Түүнийг “байршил дагасан, биеэ даасан, бизнес эрхлэгч” гэж тодорхойлдог ба Жэкоб Лаукайтис сүүлийн 4 жилийг дэлхийн эргэн тойрноор аялж, баримт цуглуулан “Youtube” хуудсандаа аяллын талаарх мэдээллээ байршуулсаар иржээ. Сүүлийн жил тэрээр Хойд Солонгос руу 7 хоногийн аялал хийсэн бөгөөд Жэкоб энэ аяллаа “миний зочилсон хамгийн хачин жигтэй улс орон байлаа” гэж дүгнэснээр барахгүй, Өмнөд Солонгос руу буцаж очихоо амлаж, хоёр улсын салан тусгаарласан нь хэрхэн нөлөөлснийг мэдэхийг хүсжээ.

Түүний олж мэдсэн ялгаа нь сэтгэл өвтгөм байв. Түүний шинэхэн бичлэгт Лаукайтис Солонгос улс хойд хэсгээс өмнөд хэсэг хүртлээ сүүлийн хэдэн үе дамжин хэрхэн хөгжсөнийг харуулжээ. Өмнөд Солонгос, Сөүл хотоос хөдөө тал газар руу очих үед тэр эрх чөлөө болон амьдралын хэв маягийн асар том ялгаа байгааг олж харсан байна. “Өмнөдөд хүмүүс хүссэн зүйлээ хийж, мэдэрч байхад, Хойд зүгт хүн бүр том нэгдэлд хамаарч, ижилхэн хувцаслаж, нэг хүн шиг аашилдаг” хэмээн Лаукайтис үзэл бодлоо хуваалцсан юм.

Өмнөд Солонгост байх хугацаандаа аялагч маань Хойд Солонгост өсч торнисон нэгэн залуутай хамт байсан ба тэрээр 10 гаруй жилийн өмнө Хойд зүгээс оргож иржээ. Энэ залуу Хятад дахь фермд 3 жилийн турш ажилласан бөгөөд мөнгө зээлдэгчдэд өрөө төлөхөөр ажилласан гэнэ. Түүний амьдралын талаар Лаукайтис богино хэмжээний бичлэгийг Хойд Солонгосын хилээс ердөө км хүрэхгүй зайд байрлах олон нийтийн соёл амралтын хүрээлэнд хийсэн байна.

Олон гэрэл зурагчид Хойд Солонгост очихдоо баримт цуглуулдаг, харин цөөхөн хэд нь л Лаукайтис шиг өнцөг булан бүрийг гэрэл зургийн хальсанд буулгадаг. Тэрээр өөрийнхөө авсан гэрэл зургуудаар дамжуулан нэг зүйлийг асуухыг хүссэн нь улс төрийн ашиг сонирхлоос болж нэг соёл яаж ингэж хуваагддаг байна аа гэх асуулт байв.

Жэкоб Лаукайтис Хойд Солонгос руу 7 хоногийн аялал хийжээ. Нэг жилийн дараа тэр Өмнөд Солонгос руу 60-аад жилийн өмнө салан тусгаарласан хоёр Солонгосын ялгааг олж мэдэхээр явсан байна.

Хойд болон Өмнөд Солонгосын өдөр тутмын амьдралын ялгааг харуулсан гэрэл зургуудыг үзэж сонирхоно уу.

Залуусын соёл

Өмнөд Солонгос

Хойд Солонгос

 

Хотын гудам

Өмнөд Солонгос

Хойд Солонгос

 

Чөлөөт цаг

Өмнөд Солонгос

Хойд Солонгос

 

Их сургуулийн амьдрал

Өмнөд Солонгос

Хойд Солонгос

 

Хөдөө аж ахуй

Өмнөд Солонгос

Хойд Солонгос

 

Метроны буудал

Өмнөд Солонгос

Хойд Солонгос

 

Автомашины зогсоол

Өмнөд Солонгос

Хойд Солонгос

59
ХарамсалтайХарамсалтай
15
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Khasaa Lu

    Khasaa Lu

    2018/09/09 at 22:34

    teneg zvirlel neg ni bvsleltend baigaa nuguuh ni demjlegt baisan uls er emiin hoorond iljig bvv jorool gej uursduu uchraa olj ehelj baigaa hamaatnuud

  2. Batbayar Dalkhaa

    Batbayar Dalkhaa

    2018/09/09 at 23:57

    тэр яахав. цаад буканууд чинь манайхыг бодвол метротой шүүдээ.

  3. Altanbileg Altanbeleg

    Altanbileg Altanbeleg

    2018/09/10 at 16:43

    Нэг нь хотын зураг нөгөө хөдөөний замын зураг тавьчихаад зүйрлүүлж болдогымуу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *