Наранцэцгийн үр таны эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэх 7 ач тус

2

Наранцэцгийн үр наранцэцгийн голд ургадаг. Жижигхэн хар болон цагаан өнгийн үрийн хальс унамагц, илүү шим тэжээлтэй болдог байна. Нэг аяга наранцэцгийн үр нь 170 гр байх ба та жин нэмэгдэнэ гэж санаа зоволтгүй идэж болно.

Наранцэцгийн үр нь витамин болон эрдэс бодисоор баялаг учир бие организмд сайн нөлөөтэй. Наранцэцгийн үр идсэнээр бие организмд үзүүлэх гайхалтай 7 ач тусыг хүргэж байна.

 

1. ДНК-г төлжүүлж, хамгаална

Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар наранцэцгийн үрэнд фолат буюу В витамин байдаг ба энэ нь ДНК (RNA)-г төлжүүлдэг байна. Түүнчлэн ДНК-г хамгаалах ач тустай юм.

 

2. Бие организмын үйл ажиллагааг хэвийн байлгана

Наранцэцгийн үр идсэнээр бие организмын үйл ажиллагааг хэвийн байлгана. Мөн найрлаганд нь агуулагдах фермент цусан дахь сахарыг тэнцвэржүүлж, жин хасахад тань тусална.

 

3. Булчинг хөгжүүлнэ

Наранцэцгийн үр уургаар баялаг ба энэ нь булчингийн массыг нэмэгдүүлж, булчинг хөгжүүлдэг байна.

 

4. Эсийг төлжүүлнэ

Наранцэцгийн тосны үр нь холин гэх эрдэс бодисоор баялаг ба энэ эсийг төлжүүлж, гэмтэхээс хамгаалдаг аж. Мөн тархины үйл ажиллагаа болон ой санамжийг сайжруулдаг гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

 

5. Шархыг эмчилнэ

Пантотеник хүчил нь витамин В амин дэм бөгөөд төрөл бүрийн шархыг эмчлэх ач тустай.

 

6. Холестеролыг бууруулна

Наранцэцгийн үр нь ханаагүй тосоор баялаг болох нь судалгаагаар тогтоогдсон ба энэ нь цусан дахь холестеролын хэмжээг бууруулах ач тустай аж.

 

7. Цусны улаан эсийг үүсгэнэ

Наранцэцгийн үр нь төмрөөр баялаг ба цусны улаан эсийг шинээр үүсгэж, хамгаалдаг байна.

Наранцэцгийн үр нь олон ач тустай бөгөөд та энэ мэдээг уншсаны дараа наранцэцгийн үрийг өдрийн хоолондоо иддэг болно гэдэгт итгэлтэй байна.

38
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *