Соронз мэт бие биедээ татагдаж, галзуу гэмээр тачаангуй харилцаа үүсгэж чадах зурхайн ордуудын нийцэл

0

Хосууд хоорондын харилцаа нь галзуу хүсэл, тачaалтай байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь бодит амьдрал дээр тэдний хүслээр болоод байдаггүй. Тухайн хүний төрсөн орд хосуудын харилцаа хэр тaчаангуй байхад нөлөөлнө гэдэгт зурхайчид итгэлтэй байна. Хосуудын орд тэдний хайр дурлалын харилцаанд нөлөөлдөг болохыг эрт дээр үеэс ярьж эхэлжээ. Үүнийг ч бид сайн мэддэг. Хосуудын нандин харилцааны тухай өнөөдрийн нийтлэлээ танд хүргэж байна.

© Depositphotos

Харилцааны тaчаангуй мөн чанар

Байгалийн нэгэн төрлийн хүчинд хамаарах ордуудын хооронд бат бөх харилцаа үүсдэг гэж зурхайд үздэг. Жишээ нь, газрын орд устай тохирно, харин гал – агаартай.

Ямар үед тaчаангуй харилцаа бий болох вэ? Өөр хоорондоо тохирохгүй ордууд учирвал ийм харилцаа үүсдэг ажээ. Тодорхой жишээ – Хонь болон Хилэнцийн орд. Тэд хоёул галт Марсын нөлөөнд байдаг юм.

© Depositphotos

Эдгээр ордуудад төрсөн хүмүүс болзож эхэлбэл тэдний хооронд оч үсэрнэ. Харилцаа нь богино хугацаанд хүчтэй өрнөх ажээ. Хайртай хосуудын ажил үнэхээр сайн байх бөгөөд хамтын аз жаргалд юу ч саад болж чадахгүй юм шиг санагддаг. Харамсалтай нь энэ харилцаанд тун удахгүй асуудлууд үүсдэг байна.

Жинлүүр болон Загасны ордуудын хайр дурлалын харилцааг далайтай зүйрлэх ажээ. Даанч харилцаагаа тогтвортой байлгахын тулд төгс төгөлдөр хүн болохыг хичээдэг. Өөр хоорондоо тааламжтай сэтгэгдэл үлдээхийн тулд хэтэрхий их хичээл зүтгэл гаргана. Үнэн хэрэгтээ тэд хүндрэлээс айж явах ба хоорондын харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлгүй.

© Depositphotos

Арслан болон Үхэр – өөрийн хайр сэтгэлийг чин сэтгэлээр нээх ордууд. Хайртай хосууд бие биеэсээ ичихгүй, олны нүдэн дээр бие биеэ идэхэд ч бэлэн хос. Гэхдээ тэд өөрсдийн ордын зөрүүд занг хэзээ ч гээхгүй. Тэд бие биеэ удаан халамжилж чадахгүй, учир нь өөрсдийнх нь амьдралын хэв маягаа гээхийг хүсдэггүй ажээ.

Нум болон Охины орд бие биедээ сэтгэл дүүрэн явдаг. Тэдний хооронд хайр дурлалын галзуу харилцаа үүснэ. Эрэгтэй нь Нумын орд бол эмэгтэй Охины ордыг хайр халамжаар дутаахгүй, харин эмэгтэй нь хайртай залуугаа зөв голдиролд оруулан зөв чиглэлд зална. Энэ харилцаа гэрлэлт хүртэл үргэлжлэх магадлалтай. Гэхдээ хосууд залуу насандаа танилцсан тохиолдолд.

 

Тaчаангуй ордууд

Матар болон Бумбын орд Санчир гаригийн нөлөөнд явдаг. Матар – ёс уламжлалаа дагасан хуучинсаг үзэл баримтлалтай. Бумба – эсрэг зан чанартай буюу босогч. Эсрэг тэсрэг орд тaчаангуй харилцаа үүсгэж чадах хамгийн тод жишээ болно. Тэд бие биедээ соронз шиг л татагддаг.

© Depositphotos

Мэлхий болон Ихрийн ордын харилцааг галзуу хулганатай зүйрлэвэл зохино. Тэд хоёул өөрсдийн сэтгэл хөдлөлтэйгөө тэмцэхийг хичээхээс гадна бие биеэ гайхалтай нөхөж чаддаг. Хайр дурлалын харилцааны хувьд урсгалаараа явах ба хайртай хүнийхээ хүслийг дээгүүр тавьдаг.

Бумба болон Хилэнцийн орд бие биеэ хайрлавал яг л сугалаа хожсон мэт. Өөрийгөө ойлгох хүнээ оллоо гэдэгт бүрэн итгэдэг. Үүнийхээ ачаар ч тэдний харилцаа ойр дотно байх болно. Гэхдээ хэрэлдэж маргалдах үед хэзээ ч бие биеэ ойлгож чадахгүй, нэгдсэн ойлголтод хүрэхгүй. Эдгээр ордууд буулт хийхийг төдийлөн сайн мэдэхгүй.

© Depositphotos

Нөхөрсөг зан араншинтай Жинлүүр Хилэнцэд дурлавал эргэн тойрны орчиндоо гайхалтай уусахад нь тусална. Харилцан ашигтай харилцааны ачаар тэд тайтгарлыг олдог. Гэхдээ асуудлаас зайлахгүй. Жинлүүр Хилэнцийн хүйтэн харилцаанд бэлэн бус байх ажээ.

Хонь өөрийгөө баатар хүн гэж төсөөлдөг бол, харин Мэлхийн хэн нэгний хамгаалалтанд байхыг хүсдэг. Хонь өөрийнхөө хайртай ордыг зөвхөн өөрөөс нь шалтгаалж байдгийг ойлгохоос нааш тэдний харилцаа тайван үргэлжлэх ажээ.

© Depositphotos

Загас болон Нумын ордод нийтлэг зүйл их. Тэдний харилцааг азтай гэж хэлж болно, яагаад гэхээр тэд бие биеийнхээ дутагдлыг байгаагаар нь хүлээн авч чаддаг. Гэхдээ амьдралын зарчим дээр өөр ойлголттой явах тэдний дунд асуудал үүсэж эхэлнэ. Энэ үед тaчаангуй сэтгэл хайртай хүнээ дэргэдээ авч үлдэхэд тусалж чадахгүй. Тиймээс хайр дурлалын харилцаанд төгсгөл ирэх нь элбэг.

Зөвлөгөө

Тaчаангуй чанар хайртай хосуудын бат бөх харилцаанд шууд нөлөөлж чадахгүй болохыг бид ойлгож авлаа. Энэ бол агшин зуурын л мэдрэмж ба барихад их хэцүү. Бодит амьдрал дээр зурхайн ордоор баримжаалж энэ насны ханиа сонгох нь учир дутагдалтай гэдгийг та бүхэн маань санах хэрэгтэй шүү.

Та зурхайд хэр итгэдэг вэ?

20
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *