Япончууд төвийн халаалтгүй орон байраа хэрхэн дулаацуулж өвлийн хүйтнийг давж гардаг вэ?

1

Энэ жил хүмүүс урьд өмнөхөөсөө илүү өвөлдөө бэлдэцгээж байна. Дэмий ч зүйл биш, энэ жил их хүйтэн өвөл болно гэсэн таамаг яваад байгаатай холбоотой болов уу. Бэлтгэлээ сайн базаалаа гээд огтоос буруудахгүй. Улс орнуудын туршлага хэрэг болж мэдэх юм гэж бодоод Японыг сонирхлоо. Японы өвөл хүйтэн болдог ч гэлээ ихэнх байрнууд нь төвийн халаалтгүй байдаг. Тэд хүйтнийг яаж давж гарч байна вэ?

© Depositphotos

Өвлийн хүйтнийг өнтэй давахад тус болох хэд хэдэн зөвлөгөө хүргэж байна.

Японы өвөл

Японд барилгуудын ханыг нимгэн, мөн том цонхтой барьдаг. Зун нь халуун бас их чийгтэй байдаг учраас ийм барилга барьдаг ажээ. Халуун өдрүүдийг ийм байдлаар давж гарах бол өвлийн хүйтнийг өнтэй өнгөрүүлэх арга чарга ашиглахаас өөр аргагүйд хүрнэ. Өвлийг давж гарахдаа ганц зарчмыг тэд баримталдаг: өөрийгөө дулаацуул, дараа нь эргэн тойрон байгаа орон зайг. Мөрдвөл зохих дүрэм. Япончууд чухам яаж дулаахан явдгийг одоо мэдэж авцгаая.

© Depositphotos

 

Котацу

Энэ сайхан эдийн тухай та урьд нь сонссон байх, гэхдээ бид дурдахгүй өнгөрч чадсангүй. Адил төстэй зүйл өөр улс үндэстэнд байхгүй гэж хэлж болно. Дулааны эх сурвалжийг хадгалахад орших зүйл. Дээр нь халуун хөнжил эсвэл дэвсгэр тавьсан байдаг. Гэрийн төвд байгаа халуун голомт гэж ойлгоход буруудахгүй. Гэхдээ орчин үеийн котацугийн байрлалыг сольж болдог болжээ.

Мэдээж орчин үеийн орон сууцанд котацу суулгахад амаргүй. Үүний оронд бид цахилгаан халаагуур эсвэл халдаг бүтээлэг ашиглаж болно. Ширээний ард суугаад ажлаа хийж байхдаа эсвэл амарч байхдаа өөрийгөө дулаацуулж чадна. Энэ аргын хамгийн гол нь зорилго нь өөрийнхөө эргэн тойронд халуун орчин бий болгоход оршиж байгаа юм. Гэр орныг бүхэлд нь дулаацуулахаас илүү үр дүнтэй арга.

© Depositphotos

 

Тохиромжтой хувцас

Япончууд хүйтэн өдрүүдэд дулаахан бас биед хөнгөн унтлагын хувцас өмсдөг. Биеийн дулааныг сайн хадгалж чаддаг материалаар хийсэн хувцас юм. Тиймээс та өөртөө дулаахан унтлагын хувцас авч тавихад илүүдэхгүй нь. Одоо үед халдаг хувцас ч зах зээл дээр борлуулагдаж байна. Хамгийн гол нь өөрийгөө дулаацуулах бэлтгэлээ нэн тэргүүнд хангах нь.

© Depositphotos

 

Өвөлд гэр орноо бэлдэх нь

Япончууд өвлийн улиралд нэвт салхинаас хамгаалж хаалт худалдаж авдаг. Хаалтыг цонх, үүдэндээ тавьж дулаан алдагдлыг багасгадаг байна.

© Depositphotos

 

Хязгаарлалтай халаалт

Япончууд маш ховор тохиолдолд л тасалгааг бүхэлд нь халаадаг. Ихэвчлэн гэрийн төв хэсгийг халаагуураар халаадаг байна. Төвөөс холдох тусам л хүйтэн байна гэсэн үг. Энэ энгийн дүрэм нь халаалтанд хэтэрхий их мөнгө зарцуулахгүй байхад тустай. Тэд жижигхэн өрөөгөө бүрэн халаагаад тэндээ бөөндөө байдаг ажээ.

© Freepik

Онц гойд зүйл ерөөсөө байхгүй байгаа биз? Энгийн л аргууд. Бид ч гэсэн амьдралдаа ашиглаж болохоор санагдана. Өвөлдөө эртхэн бэлдээд эхэлсэн нь дээр. Өөрийгөө сайн дулаал. Та өвөлдөө яаж бэлддэг вэ?

12
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *