3 ихэр бүсгүйн нэгд нь дурласан залуу ихрүүдийг хэзээ ч нэгнээсээ холдож салахыг хүсдэггүй гэдгийг мэдээд бүгдэнтэй нь гэрлэжээ

1

Нэгнээсээ холдож, салахыг хүсдэггүй 3 ихэр бүсгүйтэй дэр нэгтгэсэн 32 настай Конго эрийн түүх цахим орчинд шуугиан дэгдээж, хуримын ёслолоо хийж буй зурагнууд нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Лувизо хэмээх энэ эр сошиалаар Натали бүсгүйтэй танилцаж, хайр дурлалын харилцаатай болсон бөгөөд Наталигийн ихрүүд болох Надеж, Наташа нартай ч найз бүсгүйгээ андууран болзож байсан удаатай аж. Ийнхүү ихэр бүсгүйчүүд нэг залууд дурлаж, бүгд түүнтэй гэр бүл зохиохыг хүсэхэд Лувизо татгалзаж чадаагүй хэмээжээ.

AfriMax хэвлэлд өгсөн ярилцлагадаа Натали “Эхлээд бид түүнтэй гэрлэхийг хүсч байгаагаа хэлэхэд тэр үнэхээр балмагдсан. Тэр бид гуравт бүгдэд нь хайртай байсан учраас бидний энэ бодлыг юу ч өөрчлөх боломжгүй байсан. Хүмүүс гурван эмэгтэй нэг нөхөртэй байх боломжгүй гэдэг ч бид төрсөн цагаасаа эхлэн бүх зүйлсээ хуваалцаж ирсэн эгч дүүс” хэмээн ярьжээ.

Түүнчлэн гурван ихрийн хувьд хэзээ нэгэн өдөр хэн нэг нь гэр бүл зохиоход нэгнээсээ холдох шаардлагатай болно гэдгээс айдаг байсан аж. Харин Лувизр гэх залуутай учирсан цагаас эхлэн тэдний энэ айдас үгүй болж, бүх насаараа хамтдаа байх боломжтой гэдгийг ухаарсан хэмээжээ.

Харин тэдний нөхөр Лувизо тэднийг ихрүүд гэдгийг мэдэх үедээ балмагдаж, “Та нарын хэн нь Натали юм бэ?” гэж асууж байсан тухайгаа ч дурсчээ. Түүнчлэн ганц Наталитай болзож байгаа гэж бодож байсан тэрээр өөртэй нь болзож байсан өөр хоёр бүсгүйг орхих нь ч таагүй санагдаж байсан хэмээсэн юм.

Харамсалтай нь полигами гэр бүл зохиох болсон хүүгийнхээ шийдвэрт түүний ар гэрийнхэн таатай хандаагүй бөгөөд хуримын ёслолд нь ч хүрэлцэн ирээгүй байна. Харин түүний эгч нар түүний шийдвэрийг удаан бодсоны эцэст хүлээн зөвшөөрсөн ажээ.

Энэ тухай Лувизогийн эгч “Эхлээд түүнийг гурван ихэр бүсгүйтэй гэрлэнэ гэхэд би ойлгоогүй. Удаан бодсоны эцэст энэ тийм ч боломжгүй зүйл биш юм байна гэдгийг ухаарсан. Эцэг, эх маань зөвшөөрөхгүй байгаа ч би түүний шийдвэрийг дэмжиж байгаа” хэмээжээ.

6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Oddo Aazak

    2022/03/12 at 12:14

    Зальтай залуу вэ

  2. Ofrich Rick

    2022/03/12 at 12:16

    1n ajl xigel 1n geree haral 1n huuhdee haraal nohro asraal goy ym bnda

  3. Мөнхбат Ц.

    2022/03/12 at 13:24

    Iher ohiduudaa mention 😂

  4. Bayaraa Mishka

    2022/03/12 at 13:37

    Зарим нь нэг ч бхгүй бгаа бх ккк

  5. Khishigdorj Jonon

    2022/03/12 at 14:18

    Орой бүр threesome.Азтай гөлөг.Өө бүүр Foursome юм бна

  6. Terbish Idesh

    2022/03/12 at 14:51

    Орой болохоор гурвуулантайн групп ээр нөгөө юу яадаг уу хха

  7. Ukaa Ukaa

    2022/03/12 at 15:18

    Jargatsan buldruu we xaxa

  8. Dolgor Dogsom

    2022/03/12 at 15:20

    goe yum bish uu kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *