Антибиотик хэрэглэхгүйгээр хоолойн үрэвслийг дарах арга

2

Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн нь эмийн сангуудаар зарагдах антибиотикийг бодвол аюулгүй, бас үр дүнтэй байдаг. Доор дурьдах зөвлөгөө нь хоолойн үрэвслийн үед маш үр дүнтэй бөгөөд богино хугацаанд эрүүл болоход тусална.

1. Амрах цаг гаргаарай

Амарч чадсанаар хоолойн үрэвслийг дарахад тусална. Зөв нойр нь маш олон төрлийн үрэвслийг дарж чаддаг. Амралтаа авч бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад тайван унтаарай.

 

2. Архи, тамхинаас татгалзана

Идэж, ууж байгаа болгоноо анхаарч байх ёстой. Боловсруулсан хоол хүнснээс зайлсхий, бас архи, тамхи хоолой цочроодгийг мартаж болохгүй. Хажууд хүн тамхи татаж байвал хол зогсоорой.

 

3. Зөгийн бал болон перец

Зөгийн бал болон перецийн холимог хоолой тайвшруулдаг. Халбага зөгийн балыг чимх нунтаг перецтэй холиод хоолойгоороо зөөлөн явуулаарай. Өвчнийг дарахад нэн тустай.

 

4. Бүлээн тайвшруулах ундаа

Бүлээн эсвэл халуун, ногоон ургамлын цай нь ам хуурайшихаас хамгаална. Энэ нь хоолойн өвчнийг дарахад тустай.

 

5. Цагаан гааны цай

Цагаан гаа нь өргөн хэрэглээтэй, тэр дундаа хоолойн үрэвсэл дарах чадалтай.

 

6. Кайен перец

Уг перецийг хоолойн өвчинд нэн эртнээс хэрэглэж ирсэн, өвчин намдааж үрэвсэл дарна. Хэрэглэж үзсэн хүн болгон үр дүнг нь баталдаг юм.

 

7. Уураар амьсгал

Битүүрсэн хамрыг онгойлгоход уур үнэхээр үр дүнтэй. Уур нь хоолойг шууд эмчлэхгүй ч гэлээ шинж тэмдгийг хамаагүй зөөлрүүлж өгдөг.

Халуун устай саванд эфирийн тос (орегано, ганга, нохойн хошуу, гаа зэрэг) нэмээрэй. Толгойгоо алчуураар бүтээгээд ууранд нь утна.

 

8. Ногоон цай

Антиоксидант үйлчилгээ нь дархлааг дэмжиж үрэвслийг дарна. Биеэс хорт бодисыг гадагшлуулна.

 

9. Чихэр өвсний үндэс

Чихэр өвсийг ангина эмчлэхэд хэрэглэдэг уламжлалтай. Та чихэрлэг бус үндсийг нь хөхөж болно эсвэл үндсийг нь усанд хийж зайлж болно.

 

10. Алимны уксус

Хамгийн сүүлчийнх, гэхдээ төдийлөн чухалд тооцохгүй: алимны уксус нь үрэвслийн гаралтай өвчнийг анагаах чадалтай. Хагас аяга бүлээн усанд нэг эсвэл хоёр цайны халбага уксус хийж хоолойгоо зайлна.

7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Myagmar Otgoo

    Myagmar Otgoo

    2017/10/10 at 19:19

    Ш

  2. Deegii Gegeenee

    Deegii Gegeenee

    2017/10/11 at 00:44

    James Wish

  3. nano zevtei us uuhgui baih (baigaliin erdest us gesen ug) togtmol heregleh bas shudee togtmol ugaah shingen sain uuh

  4. Maralaa Chinguun

    Maralaa Chinguun

    2017/10/12 at 18:48

    ene argiih hergelj bsan hun bnu

  5. Будсүрэн Ц.

    Будсүрэн Ц.

    2017/10/13 at 22:10

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *