Нэгэн бүсгүй зөөгчийн ажлаасаа гарч, шилэн хоргонд шургаж ордог циркийн үзүүлбэр үзүүлдэг болжээ

0

Баарны зөөгч байсан Уэст-Мидлендсийн бүсгүй шилнээс уух зүйл хийхийн оронд өөрөө шилэн дотор орж суудаг болжээ. Тэр муугүй орлого олох ажилд орсон байна. Жейд Морган (Jade Morgan) мөрөөдлөө биелүүлэх нь энэ. Түүний мөрөөдөл – циркэд тоглох. Бүсгүй одоо үзэгч олныг алмайруулж дэлхий даяар аялан тоглолт хийж байна.

pressa.tv

22 настай Жейд циркийн үзүүлбэрийн үеэр шилэн хоргонд “шургаж орно”. Энэ этгээд хачин үзүүлбэрийг үзүүлснийхээ хөлсөнд тэр долоо хоногт 400 фунт стерлинг авдаг.

pressa.tv

Бүсгүй бага байхын л тайзан дээр тоглохыг мөрөөддөг байжээ. Нэг удаа “Аймшгийн цирк” шилэн хоргонд шургаж багтах жүжигчин ажилд авна гэсэн зарлал тавьсан байсныг харжээ. Ажил горилогчид уян хатан биетэй байх ёстой, бас тэдэнд битүү орчны айдасгүй байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьжээ.

pressa.tv

Ажилд орох шалгалтын үеэр тэр 60 см өндөртэй, 45 см өргөнтэй шилэн хоргонд багтах ёстой байв. Жейд ч үүнд ихэд бэлдэж, гэртээ бэлтгэлээ базаасан гэнэ. Эхлээд цагаан хэрэглэлийн сагсанд ордог байж, дараа нь жижигхэн шүүгээ, сүүлдээ угаалгын машинаар бэлтгэлээ дуусгажээ. Байнгын бэлтгэл хийснийхээ ачаар мөрөөдлийн ажлаа авч чадсан юм.

dailystar.co.uk

Шаргал үст бүсгүйн хэлснээр бол тэр циркэд ажиллахыг багаасаа л мөрөөддөг байжээ. Одоогийнхоо ажилд ч их дуртай байгаа аж. Циркийн эзэд ч мөн түүний үзүүлбэрт сэтгэл хангалуун байгаа юм. Тэр үзэгчдийн хайрыг татсан жүжигчин болжээ.

dailystar.co.uk
dailystar.co.uk
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *