Бүх төрлийн видеог үнэ төлбөргүй татаж ашиглах боломжтой 16 сайт

1

Интернет дэх өөрийн хуудсаа гоёх, төрөл бүрийн контент бүтээх сонирхолтой дизайнеруудад зориулав.

1. Pexels Videos

Pexels – сток гэрэл зураг санал болгох алдартай үйлчилгээ. Гэрэл зургаас гадна сайн чанартай видеог санал болгоно: хувийн хэрэгцээнд эсвэл худалдааны зориулалтаар ашиглах үнэгүй видеонууд. Бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авсаар байх болно.

Pexels Videos →

 

2. Coverr

Coverr – цахим хуудасны видео нүүрний үйлчилгээ. Цуглуулга нь байнга шинэ уран бүтээлээр нэмэгдсээр байна. Сайтнаас өөрөө видео хайж олох эсвэл мэйл хаягаараа бүртгүүлээд байнга шинэ видео хүлээн авах боломжтой.

Coverr →

 

3. Pixabay Videos

Pixabay дээр зөвхөн гэрэл зураг бус мөн видео бичлэг ч татаж авч болно. Уг сайт нь өөрсдийн видеог үнэгүй хуулах, өөрчлөх эрхийг олгожээ.

Pixabay Videos →

 

4. Videvo

Том Лимбийн үндэслэсэн сайт бөгөөд үнэгүй сток видео бичлэг, хөдөлгөөнт зургийн цуглуулгаар арвин. Одоогийн байдлаар 4000 орчим видео сантай.

Videvo →

 

5. Life of Vids

Life of Vids нь чанарын шаардлага хангасан видео бичлэг санал болгоно. Өдөр болгон шинэ видео нэмэгдэх уг сайт нь монреалын Leeroy агентлагт харьяалагддаг ажээ.

Life of Vids →

 

6. Distill Beta

Distill нь бета гэх статустай байгаа хэдий ч хэрэглэхэд бүрэн нээлттэй. Create the Bridge-ийн санаачлагаар 10 хоног тутамд 10 шинэ видео нэмэгдэнэ.

Distill Beta →

 

7. Videezy

Videezy нь вэб-дизайнеруудад зориулсан гэрэл зургийн өргөтгөсөн эх сурвалжийн Eezy-ийн нэг хэсэг. Сайт дээр хэдэн мянган үнэгүй видео бичлэг, гэрэл зураг байгаа учраас дуртайгаа сонгон авах боломжтой.

Videezy →

 

8. CuteStockFootage

CuteStockFootage нь үнэгүй сток видео сонирхогч төдийгүй мэргэжлийн найруулагч, монтажчин нарт зориулжээ.

CuteStockFootage →

 

9. VidsPlay

VidsPlay-сток видео бичлэгийн бас нэгэн эх сурвалж. Долоо хоног болгон шинэ үнэгүй бичлэгүүд нэмэгдэнэ.

VidsPlay →

 

10. Beachfront B-Roll

Вэб хуудсанд зориулсан бичлэг, хүүхэлдэйн кинонуудтай. Бүх клипүүд үнэгүй. Ганц дараад л татаж болно.

Beachfront B-Roll →

 

11. Stock Footage for Free

Үнэ төлбөргүйгээр дуртай видео, гэрэл зургаа татах боломжийг олгосон сайт.

Stock Footage for Free →

 

12. X Stock Video

Салбар, төрлөөр нь нарийвчлан ангилсан видео бичлэгийн сантай. Алдартай эсвэл шинэ бичлэгээс та сонгоорой.

X Stock Video →

 

13. Free HD Footage

Өөрийн хүслээр үнэгүй ашиглаж болох бас нэгэн сайт.

Free HD Footage →

 

14. Open Beelden

Ойролцоогоор 6000 орчим сток бичлэгтэй нидерландын сайт.

Open Beelden →

 

15. Tanurix

Үнэгүйгээр бас л маш их бичлэг ашиглах боломжийг олгоно.

Tanurix →

 

16. Splashbase

Үнэгүй видео бичлэг болон гэрэл зургийн арвин их сантай сайт.

Splashbase →

 

Хэрвээ та үнэгүй сток видео бичлэгийн өөр эх сурвалж мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *