Хүүхдээ байнга тэвэрч үнсэж байгаарай: хүүхэд насны хайр болон эрүүл мэнд, ирээдүйн аз жаргалд нь маш их нөлөөтэй

3

Эцэг эх байх – зөвхөн хайр халамж бус мөн эцэс төгсгөлгүй асуудал шийдвэрлэх ажилтай байх болно. Бид түр зогсоод бодох хэрэгтэй, хүүхдэд бид юу өгч чадах вэ гэдэг асуулт хамгаас чухал – энэ бол бидний хайр болон дотно харилцаа юм.

Сүүлийн арван жилийн судалгааны үр дүнгээс харахад хүүхэд насны хайр болон эрүүл мэнд нь ирээдүйн аз жаргалд нөлөөлдөг ажээ.

Халуун дулаан харилцаа, эцэг эхдээ дассан сэтгэл нь хүүхдийн ирээдүй амжилттай болоход нөлөөлнө гэдэгтэй шинжлэх ухаан санал нийлэх болсон байна.

Өөрийгөө өндрөөр үнэлэх, хичээл сурлагадаа амжилттай суралцах, гэр бүлийн гишүүдтэйгээ ойр дотно харилцаатай байх, сэтгэл зүйн болон биеэ авч явах асуудалгүй – эдгээр зүйлд эцэг эхийн хайр халамж шууд нөлөөлнө.

Нөгөө талаасаа, эцэг эхийн хайр энхрийллээр дутаж байгаа хүүхэд өөрийгөө дорд үзэх, бусдад ширүүн харьцаж дайсагнах зан чанартай байдаг байна.

2010 оны Дьюкийн анагаах ухааны сургуулийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад, ээж нь илүү их энхрийлж, хайр халамжаар дүүрэн өссөн хүүхдүүд илүү аз жаргалтай өсөж торинож байгааг баталжээ. Мөн том болоод ч илүү тайван амьдралаар амьдарч байв. Судалгаанд хүүхэдтэй, 30 нас хүрээгүй 500 орчим эмэгтэй оролцжээ.

Хүүхдүүд нь 8 сартай болонгуут нь сэтгэл судлаачид ажиглалтаа эхэлнэ: ээж нар хүүхдэдээ хэрхэн хандаж байна, хүүхдүүдийн өсөлт хэрхэн явж байгааг тодорхойлох тест явуулна. Ээж нь хүүхдэдээ хэдий хэр ойр дотно энхрийлж байгааг 5 шатлалаар үнэлжээ – “сөрөг”- өөс эхлээд “хэтэрхий их” хүртэл.

Ээж нарын 10 хувь нь бага түвшний энхрийлэл илэрхийлж байсан бол 85% нь хэвийн түвшинд, харин 6 орчим хувь нь хэтэрхий их энхрийлж хэт дотно байжээ.

30 жилийн дараа хүүхдүүд том болоход тэднээс сэтгэл хөдлөлийн, эрүүл мэндийг тогтоох тест авсан байна. “Хэвийн” энхрийлэл дунд өссөн хүүхэд тайван, өөртөө итгэлтэй болсон байхаас гадна бусдад дайсагнах сэтгэл өвөрлөөгүй байгааг тогтоов.

Энэхүү байдлыг эрдэмтэд окситоцин дааврын ялгаруулалттай холбон тайлбарлаж байна.

Окситоцин – хүн хайр дурлал, ойр дотно мэдрэмж мэдрэхдээ тархинаас ялгаруулдаг химийн бодис юм. Уг даавар нь хүүхэд болон эцэг эхийн харилцааг илүү ойр дотно болоход нөлөөлж байгааг эрдэмтэд мөн судлан тогтоосон байна.

Мөн адил судалгааны үр дүнг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хийжээ: эцэг эхийн хайр энхрийлэл байх тусам хүүхэд илүү тайван, айдас багатай өсөж торнидог байна. Энэ нь тухайн таатай мэдрэмжийг авч байгаа тархины үйл ажиллагаатай холбоотой гэжээ.

Нөгөө талаасаа хүүхэдтэй хэрцгий, ширүүн дориун харьцах нь хүүхдийн сэтгэл зүйг гэмтээхээс бие гадна эрхтэнд бэртэл гэмтэл учруулах аюултай. Багцалж хэлэхэд бүхий л талаараа эрүүл бус явдал, сэтгэл зүйн хувьд ч тэр, хүүхдийн ирээдүйн амьдралд ч сөрөг үр дагавартай.

Нотр-Дамын их сургуулийн 2015 онд хийсэн судалгаанаас харахад, багадаа эцэг эхийн хайрыг мэдэрч өссөн хүүхэд ирээдүйд аз жаргалтай амьдралаар амьдардаг гэжээ. Уг дүгнэлтийг гаргахад судалгаанд 600 гаруй насанд хүрэгчид оролцсон байна, тэд бага насандаа ямар хайр энхрийлэлд өссөнөө дурдсанаас гадна одоогийн амьдралын байдлаа тайлбарлажээ.

Үүнээс гадна эрдэмтэд хүүхдийн арьсанд хүрч байгаа байдлаар судалгаа хийсэн байна. Ялангуяа эх болон хүүхэд хоёр бие биедээ хүрэлцэж байгаа эсэх нь хүүхэд тайвшрахад нөлөөлнө. Хүүхдэд хүрэлцэж байхад хүүхэд амархан тайвширч уйлахаа болино мөн тайван урт нойрсож байв. Үүнээс гадна тархины хөгжилд ч сайнаар нөлөөлж байгааг тогтоожээ.

Бага насандаа хайр энхрийлэл дутсан хүүхэд, жишээ нь асрамжийн газар өссөн хүүхдийн стрессийн даавар болох кортизолын хэмжээ өндөр байдаг. Хүүхдийн бие махбодийн энэхүү өөрчлөлт нь хүүхдийг багад нь энхрийлж байсан эсэх, биед нь хүрч байсан эсэхтэй холбоотой юм.

Эцэст нь олон судалгааны үр дүнгээс харахад иллэг нь сайн тал ихтэй болохыг тогтоожээ. Иллэг нь хүүхэд тайван биш байхад тайвшруулах нөлөө үзүүлнэ. Мөн иллэг хийж байгаа эцэг эх хүүхдэдээ илүү их анхаарал хандуулахад хүргэнэ, зөвхөн бие махбодийн хувьд ч бус сэтгэл хөдлөлийн хувьд ч тэр.

Эцэг эх хүүхдээ бага байхаас нь иллэг хийж болно. Иллэг хийлгэж байсан хүүхэд төдийгүй том хүн ч гэсэн стрессийн үед сэтгэл санаа нь илүү тогтвортой байдгийг тогтоожээ.

Та хүүхдэдээ хайр халамжаа яаж ихээр илэрхийлж чадах вэ?

  1. Хүүхдээ төрөхөөс гэртээ авчраад заавал тэвэрч энхрийлээрэй, хацарт нь уруулаараа зөөлөн хүрч энхрийлнэ.
  2. Хүүхэд том болох тусам илүү тоглоомын шинж чанартай энхрийлж эхэлнэ. Илүү сонирхолтойгоор энхрийлээрэй, жишээ нь цугтаа бүжиглэ эсвэл хөгжилтэй тоглоом өөрөө зохио – мангас тэвэрч байна, үнсэж байна гээд л…
  3. Тэврэлдэх нь амьдралын нэг хэсэг гэдгийг ойлгуулаарай. Хүүхдээ боломж л гарвал тэвэрч байх хэрэгтэй.
  4. Хүүхдээ сурган хүмүүжүүлж байхдаа биед нь хүрч байгаарай.

Хүүхдэд ямар нэгэн зүйл тайлбарлаж өгч байхдаа мөрөн дээр нь гараа тавьж болно, ярилцаж дууссаныхаа дараа үнсээрэй – яриа амжилтгүй болсон ч гэсэн хамаагүй үнсэнэ. Тэр өөрийгөө байнга хайрлуулж явах юм байна гэдгээ ойлгоно.

Гэхдээ хайр энхрийллээ ч бас хэтрүүлж болохгүйг анхаараарай. Хүүхдийн нас нэмэгдэж том болж байгаатай уялдуулан хайр энхрийллээ илэрхийлэх арга ч мөн өөрчлөгдөх ёстой.

17
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *