Таныг олон хоног гэрлээ асаалттай унтахад хүргэх 10 аймшгийн кино

1

Хамгийн сүүлд та хэзээ хамгийн их айж түгшиж, нүдээ бүлтийлгэн, нуруугаар тань жирсхийж байсан бэ? Мэдээж бодит амьдрал дээр ийм аймшигт зүйлтэй тохиолдохыг хэн ч хүсэхгүй боловч яагаад аюулгүй нөхцөл байдалд ийм мэдрэхүйг нэг мэдрээд үзэж болохгүй гэж? Өөрөөр хэлбэл цус хөөрч зүрх царцаах аймшгийн кино, триллер үзэх явдал юм. Хэд хэдэн шилдэг гэсэн киног цуглуулан танилцуулж байгаа бөгөөд эдгээрт зөвхөн шинэ кино төдийгүй хуучны сонгодог кинонууд ч бас бий. Магадгүй та ямар нэг шалтгаанаар үзээгүй ч юм бил үү.

Ингээд бидний цуглуулсан киноны жагсаалтыг хүлээн авч үзнэ үү:

You Were Never Really Here – 2017

  • IMDb — 6,90
  • Их британи, Франц
  • Гол дүрд – Хоакин Феникс, Екатерина Самсонова

Цэргээс халагдсан, ганц бие, дайны дараах гэмтэл, мэдрэлийн синдромоор зовж шаналж яваа Жо-гийн тухай үйл явдлыг энэ кинонд харуулна. Хулгайлагдсан хүүхдүүдийг аврах ажил хийдэг тэрээр ямар нэг байдлаар амь зуусаар л байна. Нэгэн удаа тэр сенатор Нин-ий охиныг аврах  жирийн нэгэн гэмээр даалгавар авсны дараа амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдөж байгааг мэдэрдэг байна. Taxi Driver, Léon, Sin City зэрэг кино үзэх дуртай хүмүүст энэ кино ихэд таалагдах болов уу.

 

A Quiet Place – 2018

  • IMDb — 7,80
  • АНУ
  • Гол дүрд – Эмили Блант, Жон Красински, Милли Симмондс, Ноа Жуп

Жирийн нэгэн Америк гэр бүл, жирийн нэгэн ферм эрхлэн амьдарна. Гэхдээ бас зарим нэг зүйл ч бий: гэрт ямар нэг дуу чимээ гарах болгонд сохор, аймшигт мангас сэрэн босож ирнэ. Хэн нь ч түүнтэй яаж тэмцэхийг мэдэхгүй бөгөөд гэр бүлийнхэн амьд үлдэхийн тулд чив чимээгүй амьдрахаас өөр аргагүй. Гэтэл гэрт жаахан хүүхэд байхад чимээгүй байна гэж яаж бүтэх вэ? Та энэ киног чив чимээгүй үзэх болно гэдэгт эргэлзэх юм ер алга.

 

The Killing of a Sacred Deer – 2017

  • IMDb — 7,1
  • Их Британи, Ирланд, АНУ
  • Гол дүрд – Колин Фаррелл, Николь Кидман, Алисия Сильверстоун

Нэгэн гэр бүлийн тухай энэ кинонд гайхамшигт жүжигчид цуглажээ. Зүрхний эмч Стивен түүний эхнэр Анна нар хоёр хүүхэдтэй бөгөөд олон хүний атаархал татам сайхан гэр бүл мэт санагдана. Үгүйдээ л тийм байж байгаад нөхрийнх нь хуучин амьдралын нууц ил гарч ирж хамаг юм өөрчлөгдөх билээ. Магадгүй танд киноны үйл явдал хэт энгийн ойлгомжтой мэт санагдаж болзошгүй. Тэгвэл энэ кино маань Каннын кино фестивалийн шилдэг кино зохиолын шагналыг авсан билээ.

 

All the Money in the World – 2017

  • IMDb — 6,9
  • АНУ, Итали, Их Британи
  • Гол дүрд – Мишель Уильямс, Кристофер Пламмер, Марк Уолберг

Дэлхийн хамгийн баян хүн болох Пол Геттигийн ачийг хулгайлах бөгөөд нефтийн магнат маань мөнгө төлж ачаа аврахыг үл хүсэх учир хүүхдийн хувь заяа үхлийн ирмэг дээр ирнэ. Энэ үед магнатын хамгаалалтын албаны нэгэн ажилтан тоглолтонд оролцож эхэлдэг байна. Детектив триллер сонирхдог хүмүүсийг энэ кино гайхшруулна гэдэг эргэлзэх хэрэггүй.

 

Get Out – 2017

  • IMDb — 7,7
  • Япон, АНУ
  • Гол дүрд : Дэниел Калуя, Эллисон Уильямс, Кэтрин Кинер

Энэ киноны зохиол нь Оскар авсан бол найруулагч Жордан Пилагийн хувьд анхны найруулга нь байв. Үйл явдал нэг их орооцолдсон биш: залуухан фото зурагчин өөрийн найз бүсгүйн аав ээжтэй нь танилцахаар гэрт нь ирэх ба тэдний гэр бүл нь нутгийн элитүүдийн нэг байх билээ. Ингээд л янз бүрийн юм болно доо. The Skeleton Key зэрэг кинонд дуртай хүмүүст их таалагдах болно.

 

The Post – 2017

  • IMDb — 7,2
  • АНУ, Их Британи
  • Гол дүрд – Мэрил Стрип, Том Хэнкс

Стивен Спилберг бодит түүхээс сэдэвлэн энэ киног хийсэн байна. Кэтрин Грэм  («Вашингтон пост»-ийн эрхлэгч) болон Бен Брэдли («Вашингтон пост»-ын редактор) нар «Нью-Йорк таймс»-тай 30 жилийн турш нууж байгаа улсын нууцыг ил гарган хэвлэх эрхийн төлөө тэмцэлдэнэ.  Түүхэн триллер үзэх дуртай хүмүүс энэ киноноос маш их таашаал авах биз ээ.

 

Martha Marcy May Marlene – 2011

  • IMDb — 6,9
  • АНУ
  • Гол дүрд – Элизабет Олсен, Кристофер Эбботт, Брэди Корбет

Марте буюу Элизабет Олсен нь хоёр жилийн турш шашны нэгэн бүлэглэлд байж байгаад зугтаж ирсний дараа дахин шинээр амьдралаа эхлэх гэж байгаа тухай сэтгэл зүйн триллер юм. Гол дүр маань янз бүрийн аймшигт бодол санаандаа дарагдан аажуухан өөрийн, бодит бус ертөнцийн гүнд нэгэнт уусан орно. Та энэ киног үзсэний дараа эрх чөлөө болон боолчлолын тухай удаан тунгаан бодох билээ.

 

Dans la maison – 2012

  • IMDb —7,4
  • Франц
  • Гол дүрд – Фабрис Лукини, Эрнст Умоер, Кристин Скотт Томас

Францын уран зохиолын багш, уран зохиолын багагүй авьяас бүхий нэгэн хүү хоёрын тухай найруулагч Франсуа Озон маш сайхан кино хийсэн нь энэ юм. Хүү өөрийн найзын тухай, түүний гэр бүлийн тухай нэгэн зохион бичлэг бичсэн нь багшийн сонирхлыг ихэд татсан төдийгүй бодит амьдрал дээрх хүмүүсийг ч төөрөгдүүлж эхэлнэ. Энэ төрлийн киног жинхэнэ утгаар нь үзэх дуртай хүмүүсийн хувьд маш сайн бүтээл билээ.

 

Victoria – 2015

  • IMDb — 7,7
  • Герман
  • Гол дүрд – Лайа Коста, Фредерик Лау, Франц Роговский, Бурак Йит

Европын арт-хаус бөгөөд кино ертөнцийг ихээхэн өөрөөр харсан бүтээл юм. Ганцхан дубль буюу ямар ч монтажгүйгээр хийсэн гэж продюсер нь анхааруулж байгаа юм. Тэгээд юу болсныг харахад танд их сонин байх биз ээ. Шууд нэвтрүүлэг мэт сэтгэгдэл кино үзэж байх бүх л хугацааны турш таныг дагах болно. Зохиолын санаа нь: залуухан Испани бүсгүй шөнийн клубээс гарч байгаад 4 залуутай танилцана. Тэд залуухан бүсгүйд жинхэнэ Берлин гэж юу байдгийг үзүүлнэ гэж амлах бөгөөд цаашдаа үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэнэ. “Амьд” кино үзэх дуртай хүмүүс зориулсан бүтээл юм шүү.

 

Rear Window – 1954

  • IMDb — 8,5
  • АНУ
  • Гол дүрд – Жеймс Стюарт, Грейс Келли, Уэнделл Кори

Кино жагсаалтаа дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлээр төгсгөе. Альфред Хичкок – аймшгийн киноны хаан маань нэгэн шилдэг бүтээл хийсэн нь одоогийн олон найруулагч нарыг уриалан дууддаг бүтээл юм. Тиймээс та энэ киног үзээгүй бол энэ алдаагаа засах цаг болжээ. Хагас зуун жилийн өмнө хийсэн бүтээл боловч үйл явдал нь одоо ч анхаарал татсан сэдэв хэвээр. Хөл нь хугарсан фото зурагчин өдөржин тахир дутуу хүний сандал дээр суун уйтгарлах бөгөөд ийн уйдсанаас хажуу айлуудаа харж суугаад нэгэн дүгнэлтэнд хүрдэг нь: хөрш нь эхнэрээ алсан гэх явдал юм.

10
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *