Нимгэн хэрчсэн төмсөөр биеэ арчаад арьсан дээр үүссэн таагүй толбо, үрчлээ зэргээс салаарай!

2

Шалгарсан арга!

Гоо сайхны арчилгаанд өндөр үр нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн маш их байдаг. Өргөст хэмх – нүдний доорх хөхрөлтийг багасгана, тарагаар маск тавих нь ямар их алдартай билээ дээ – батгыг хатааж, арьсны өнгийг сэргээдэг.

Үүнээс гадна бохир гэж тооцогдох хүнсний бүтээгдэхүүнийг арьс арчилгаанд хэрэглэх боломжгүй гэж та боддог уу? Төмсний хувьд бол маш буруу ойлголт юм шүү. Төмсний арьсанд үзүүлэх үйлчилгээг та сонсоод гайхах биз ээ. Төмс нь арьсанд нэн хэрэгтэй шим тэжээлтэй бодис агуулдаг. Төмснөөс авах шим тэжээлийг илүү дэлгэрэнгүй авч үзэцгээе.

Ямар нөлөө үзүүлдэг вэ?

Төмсөнд бараг бүх эрдэс бодис болон амин дэм агуулагддаг бөгөөд арьсны эрүүл мэндийг бүрэн дэмжих чадалтай. Төмсийг арьсанд түрхэхээс гадна байнга хүнсэндээ хэрэглэнэ. Ингэснээр та төмсний шим тэжээлийг бүрэн авч чадна.

С амин дэм: Коллаген ялгаруулалтад идэвхтэй оролцдог бөгөөд арьс болон үе мөчний эрүүл мэндийг дэмжинэ. Мөн арьсыг чөлөөт радикалаас хамгаалах ажээ. Арьсан дээр гарсан батгыг эмчилж, шарх эдгэрэх явцыг богиносгодог. Мөн өдрийн турш арьсны чийгшлийг хадгалахад ч нөлөөлдөг байна.

Төмөр: цонхигор арьс – төмрийн дутагдлын шинж тэмдэг. Дутагдсан төмрийг нөхсөнөөр арьсны эрүүл өнгө төрхийг сэргээж чадна.

Фосфор: уг бодис нь өсөлтөнд нэн хэрэгтэй бодис. Мөн бие махбодийн эд эсийг нөхөн төлжүүлэхэд идэвхтэй оролцдог. Арьсны нөхөн төлжих үйл явцад оролцох тул арьсны залуу төрхийг хадгалахад тусална.

Кальци: Бие махбодид кальци дутагдсанаар хөгшрөх үйл явц хурдацтай явагддаг. Кальцийн дутагдал нь арьсны өвчлөлд өртөмтгий болгох ажээ. Уг бодис нь арсьны эрүүл мэндийг хадгалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Кали: Кали нь батгыг эмчлэх, гэмтэлтэй арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Эрт хөгшрөх үйл явцыг зогсоох хүртэл нөлөөтэй.

Зэс: Арьсны уян хатан чанарыг хадгалмаар байна уу? Тэгвэл зэс – бусдаас шалгарсан арга. Коллагены ялгаруулалтад нөлөөлнө, арьсны уян хатан чанарыг хангана, арьс унжихаас ч урьдчилан сэргийлнэ. Зэс нь арьсыг чангалах үйлчилгээ үзүүлдэг байна.

 

Хэрхэн ашиглах вэ?

Нимгэн зүссэн төмсөөр арьсаа арчиж болно. Шүүс байдлаар ч мөн ашиглах боломжтой. Ямар дэс дараалалтай ашиглахыг та бүхэнд танилцуулъя.

Бэлдэх арга:

  • Дунд зэргийн 2 төмс аваад хальсалж цэвэрлэнэ.
  • Хэрчээд шүүс шахагчид хийж өтгөн шүүсийг нь аваарай.
  • Одоо шүүсийг хөвөнд шингээж эсвэл хурууныхаа өндгөөр аваад арьсандаа жигд түрхэнэ. 5-10 минут байлгах юм.
  • Цаг дуусангуут бүлээн усаар нүүрээ угаагаад хаттал нь арчаарай.

Энэ арчилгааг өдөрт нэг удаа арьс эрүүл болтол хийнэ.

Хүлээх юу байх вэ, өнөөдрөөс эхэл. Таны арьс тун удахгүй өвчингүй эрүүл болно, удаан хугацааны туршид шүү. Эрүүл арьс таны илүү залуу бөгөөд үзэсгэлэнтэй харагдуулах нь мэдээж. Заавал туршиж үзээрэй.

7
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *