Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй

2

Хөгжим бол бараг хүн бүрт байдаг сэтгэлзүйн болон биеийн холбоос бөгөөд бүхэл бүтэн ертөнцийн хэмжээний чанартай цөөхөн зүйлсийн нэг юм. Энэхүү гайхалтай ертөнцийн нөлөөг ашигласан олон тооны эмчилгээний хөтөлбөрүүд түүнчлэн донтолтын эмчилгээний хөтөлбөрүүд бий болсон.

Хөгжмийн эмчилгээ хэрхэн нөлөөлдөг вэ?Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 1
Энэхүү асуултын хариу хүн бүрийн бие махбодийн, танин мэдэхүйн, сэтгэлзүйн хэрэгцээтэй холбоотой. Хөгжмийн эмчилгээ нь эмчилгээний шинэ төрөл гэгдэж байгаа ч энэ нь тийм биш юм. Эмчилгээний энэ төрлийн ул мөр манай эриний өмнөх 400-аад оны үеийн Гиппократтай холбоотойгоор олддог. Гиппократ энэ аргыг сэтгэлзүйн өвчтнүүдтэй ажиллах үедээ тайвшруулах, эмчлэх зорилгоор ашиглаж байжээ.

Түүнчлэн энэ төрлийн эмчилгээг донтолт, депресс, стресс, аутизм, гэмтлийн дараах стресс, биеийн гэмтэл түүгээр ч зогсохгүй хавдар зэрэг шинж тэмдгүүдийг эмчлэхэд ашиглаж ирсэн байна. Хөгжмөөр дамжуулан хувь хүмүүсийн хоорондын харилцааны чадвар, булчингийн ур чадвар, уур хилэнг ялан дийлэх чадварыг хөгжүүлснээр олон хувь хүний амьдралыг сайжруулах боломжтой юм.

Доорх инфографикт хөгжмийн эмчилгээний тухай олон зүйлсийг өгүүлсэн байгаа.

Хөгжмийн эмчилгээ гэж юу вэ?
Хөгжим сонсох, хөгжимд анализ хийх, хөгжим зохиох, дуулах, хөгжимдөх

Хөгжмийн эмчилгээг бие махбодийн, танин мэдэхүйн, сэтгэлзүйн хэрэгцээнд зориулан ашигладаг.

Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 2АНУ-д 5000 гаруй эрх бүхий хөгжмийн эмчилгээ хийгч эмч нар байдаг. Хөгжмийн эмчилгээний бакалаврын зэрэг олгодог 70 гаруй коллеж бий.

Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 3Хөгжмөөр эмчлэгч эмч нар хувиараа, эмнэлэгт, сургуулиудад, нийгэмлэгийн төвүүдэд тэр ч бүү хэл шоронд ч ажиллаж чадна.

Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 4Дэлхийн хоёрдугаар дайны дараа албан ёсоор танигдсан хөгжмийн эмчилгээг дайнаас эргэн ирсэн цэргүүдийн сэтгэлзүй болон биеийн гэмтлийг анагаахад ашиглаж байжээ.

Гэвч ямар төрөл жанрын хөгжим хамгийн сайн үр дүнг үзүүлдэг вэ?Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 5
Хөгжмийн эмчилгээ бол хувийн маш их туршлага юм. Хөгжмөөр эмчлэгчид хувь хүний мэдрэмж таашаал болон оюун санааны хөгжилд эмчилгээний хөгжмийг тохируулдаг. Уур хилэнтэй нэгэнд зөөлнөөс сул хэлбэрийн хөгжим тохирох бол депресстсэн нэгэнд бол илүү эрч хүчтэй хөгжим үр дүнгээ өгөх нь магадлалтай.Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 6

Хөгжим хүний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 7
Судалгаагаар сонсож байгаа хөгжмийн төрлөөсөө хамаараад хүний нүүр царай баяртай эсвэл гунигтай байгаа нь танихгүй хүнд ч ойлгогддог болохыг тогтоосон.

Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 8Хөгжим нь мөн бидэнд сэтгэл санааны байдалд ялагдахгүйгээр цогц сэтгэл хөдлөлийг ойлгоход тусалдаг. Хөгжим нь хувь хүн өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлзүйг илүү бодитоор эргэцүүлэх боломжийг олгодог.

Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 9Хөгжим сонсонгоо ямар нэгэн зүйлийг хийхэд бидний тархи илүү бүтээлч байж, хийж буй зүйлдээ илүү төвлөрч чаддаг. Нэмэлт шаардлага нь илүү бүтээлч шийдлүүдэд хөтөлдөг.

Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 10Хөгжмийн боловсролтой хүмүүс задлан шинжлэх чадвар, үгсийн сан болон булчингийн хөдөлгөөний чадвар сайтай байдаг.

Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 11Бухимдалтай байгаа мэс засал хийлгэсэн өвчтнүүдэд бясалгал эсвэл хөгжим сонсгох судалгаа хийхэд хөгжим сонссон өвчтнүүдийн уур бухимдал буурч байсан байна.

Хөгжмийн эмчилгээний төрөл болон хэрэглээХөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 12
Хөгжмийн эмчилгээ нь цээжээр зохиох, дахин сэргээх, хөгжим бичих, сонсох гэсэн төрлүүдтэй. Эдгээрээс цээжээр зохиох нь хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн аяндаа явагдах чанар, бүтээлч илэрхийлэл, хувь хүмүүсийн хоорондын харилцааны чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Дахин сэргээх төрлийн хөгжмийн эмчилгээ нь хэл яриа болон үйл ажиллагааны сааталтай хувь хүмүүс, гэр бүлүүдийн булчингийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, зорилгууддаа төвлөрөхөд сургахад чиглэдэг. Хөгжим зохиох төрөл нь хавдартай өвчтнүүд, мансууруулах бодисын донтолттой тэмцэж байгаа хувь хүмүүсийг итгэл үнэмшилтэй болгох, хязгаар тогтоож сурах, айдсаа даван дийлэхэд сургахад чиглэсэн байдаг. Хөгжим сонсгох байдлаар эмчлэх эмчилгээ нь мэс заслын өвчтнүүд, Альцгеймерын өвчтэй хүмүүс, мансууруулах бодист донтсон хүмүүст сэтгэлзүйн тэнцвэрээ олох, уур хилэнгээ даван гарахад нь тусалдаг.

Донтох өвчтэй хүмүүст хөгжим хэрхэн нөлөөлдөг вэ?Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 13Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 14 Хөгжим допамин дааврын ялгарлыг идэвхжүүлдэг. Мансууруулах бодис нь тархинд хөөрлийн байдал үүсгэдэг допамин дааврыг ялгаруулахад нөлөөлдөг. Мансууруулах бодис, секс, хоол хүнс бүгд адилхан биед допамин ялгарахад нөлөөлдөг. Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодисын тархинд нөлөөлөх нөлөө нь 22%, амттай хоол 6%, хөгжим сонсох 6-9% байдаг ч хөгжим сонсгох туршилтанд оролцсон нэгэн оролцогчийн допамины ялгарал 21%-д хүрсэн нь хар тамхины нөлөөтэй бараг адил хэмжээний нөлөөг харуулжээ.

Хөгжмийн нөлөөгөөр сэтгэлзүйн хариу үйлдэл илэрдэг.Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 15
Хөгжмийн эмчилгээ нь өвчтнүүдэд донтолт болон эдгэрэлтэнд саад болж буй зүйлд бууж өгөхөд нөлөөлдөг мэдрэмжүүдтэйгээ ажиллах боломжийг олгодог. Энэ нь мөн чанарын дарангуйлалд автахгүйгээр цогц сэтгэлзүйгээ давж гарах боломж юм6

Хөгжим хэрхэн донтолтыг эмчилдэг вэ?Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 16
Тусгаарлах: Хөгжим нь хувь хүмүүсийг бусадтай холбогдох, харилцаа холбоо бий болгоход нь тусалдаг.
Өөрийгөө өргөмжлөх: Хөгжим нь хувь хүмүүсийг бусдад төвлөрч, удирдагчийн ур чадваруудыг суралцахад тусалдаг.

Хөгжмийн эмчилгээний дотогш өнгийхүй 17
Стресс: Хөгжим тайвширлын мэдрэмжүүдийг дэмждэг.
Өвчин: Хөгжим нь биеийн өвчин зовиураас төвлөрлийг холдуулдаг.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *