
Үзэгч олныг эцсийн бүтээлээрээ баясгахын тулд зураг авалтын багийнхан хэдэн сарын турш гар хумхилгүй хөдөлмөрлөдөг юм. Тэдэнд хэрэглэхгүй арга гэж байхгүй. Орлон тоглогч, нүүр хувиргалт, компьютер график, ногоон дэлгэц, хөдөлгөөнийг мэдрэх төрөл бүрийн мэдрэгчтэй хувцас – энэ бол кино бүтээхэд ашигладаг зүйлсийн зөвхөн зах зух нь.
Алдартай бүрэн хэмжээний болон олон ангит киноны тайзны ард юу болдгийг сонирхоцгооё. Киноны ид шид гэдэг зүйл яаж бүтэж байна вэ?
Эмили Блант болон Лин-Мануэль Миранда нар “Mary Poppins Returns” киноны зураг авалтын үеэр

“Bombshell” киноны нүүр хувиргалтад зориулж Шарлиз Тероны хамрын хэвийг авахад хүрсэн

“127 Hours” киноны ихэнх зураг авалт жинхэнэ хавцалд явагдсан

“Wonder Woman”-ы хувцсыг хийлгэхийн тулд Галь Годотоос хэв авчээ

“Missing Link” хүүхэлдэйн киноны бүх дүрүүдийг баримлын шавраар хийсэн

Муу талын дүрүүд ч гэсэн амардаг

Бас сэндвич идэх дуртай

“Gravity” киноны төгсгөлийн хэсгийн зураг авалт ингэж явагджээ

Гай Ричи “Aladdin” киноны жүжигчдэд үндсэн зорилгыг нь тайлбарлаж байгаа нь

Крис Прэтт болон Женнифер Лоуренс нар “Passengers” киноны зураг авалтын үеэр

“Jumanji” киноны одод Аквафин, Карен Гиллан нарын дүүжин олсоор зугтааж байгаа хэсгийн зураг авалт

“The Terminator” киноны зураг авалт. Машин дээр Маккензи Дэвис нисэж байна даа

Небулагийн дүрд хувирахын тулд Карен Гиллан нүүр хувиргалтын сандал дээр нэг биш цаг суудаг байлаа


“First Man” киноны операторт мөн ч амаргүй байж дээ

Корг бидний харснаас шал өөр юм байна

“Mission: Impossible 7” киноны машин жолооддог хэсгийн зураг авалт

Хромакей технологийн тусламжтайгаар юу дуртайгаа хийж болно, жүжигчин Шон Ганныг өхөөрдөм илбэнх булган хувиргав

“Bridgerton”-ы зураг авалтын талбай дээр инээд хөөрөөр тасрахгүй. Бас хүйтэн өдрүүд ч үргэлжилнэ…

Хүйтэн өдөр байсан ч жүжигчид өөрсдийгөө зайрмагаар эрхлүүлнэ

“His Dark Materials” олон ангит киноны зураг авалт

“Pirates of the Caribbean” киноны ард түмний дүрийг бүтээгчид цаг агаарын хүнд нөхцөлд ч ажиллана. Дүрүүдийн хувцсыг цэвэрхэн байлгахын тулд тэд гялгар углааш өмсжээ

Гайхаад байх зүйлгүй, Жиллиан Андерсон болон Оливия Колман нар “The Crown” киноны зураг авалтын үеэр балайрч байгаа юм

Жиллиан энэ удаад Маргерет Тэтчер болон хувирчээ. Жүжигчин хиймэл үсээ хийгээд сууж байгаа нь

Малефисентын далавчийг постпродакшен аргаар хийсэн юм, зураг авалтын талбай дээр нэг иймэрхүү далавчтай байжээ

Харин нисдэг хэсгийн зураг авалтыг тусгай талбайд хийжээ

“Captain America: The Winter Soldier”: Скарлетт Йоханссон, Сэмюэл Л.Жексон тэгээд тоглоомон нисдэг тэрэг

Та зураг авалтын талбай дээр байж үзмээр байна уу? Ямар киноны зураг авалт таны сонирхлыг хамгийн ихээр татаж байна?







