Тайландад тарган цагдаа нарыг илүүдэл жингээс нь салгахын тулд тусгай лагерь руу илгээж байна. Учир нь бүдүүн цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй гэж үзжээ

0

Тайландын цагдаа нар тусгай хөтөлбөрийн ачаар улам хүчтэй болох нь. Удирдлагуудын үзэж байгаагаар, илүүдэл жинтэй хэв журам сахиулах үүрэг бүхий албан хаагчид спортын тусгай лагерь руу явж биеэ чангалах ёстой ажээ.

Пан Чон лагерьт багадаа 200 цагдаа явж байна. Тэд спортоор идэвхтэй хичээллэж, унадаг дугуй унахаас гадна үр дүнг сайжруулахын тулд хоолны чанга дэглэм баримталж байгаа юм.

Хөтөлбөрийг хариуцан удирдаж буй түрүүч Чантаракын хэлснээр, бүдүүн цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэхэд амаргүй байдаг гэжээ. Тэдний хөдөлгөөн удаан, эв хавгүй, тэгэхээр гэмт xэрэгтнийг барих магадлал багасна л гэсэн үг.

“Огт ийм зүйл байж болохгүй” гэж тэрээр нэмж хэлсэн байна.

 

Бусдаас илүү тарган цагдаа нарыг юуны түрүүнд хөтөлбөрт хамруулж спортоор хичээллүүлж байна

Түрүүчийн туршлагаас харахад, одоогийн байдлаар 10 цагдаа 20 гаруй кг хасаж чаджээ – тэдний биеийн байдал ч сайжирч байгаа аж.

Узбекистанд ч гэсэн энэ туршлагыг нэвтрүүлж эхэлжээ. Тус улсын ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, илүүдэл жинтэй цагдаа нар жингээ хасахад 3-6 сар л байгаа бөгөөд эс чадвал шууд ажлаасаа халагдах ажээ.

Та энэ санааг дэмжиж байна уу?

10
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *