Давхар эрүүг арилгаж, нүүрний арьсыг чангалахад туслах 5 дасгал

0

Нас ахихын хэрээр хүний нүүрний арьс суларч, толигор сайхан байдлаа алдаж эхэлдэг тул тогтмол нүүрний булчин, арьс чангалах дасгал хийж байх шаардлага тулгардаг билээ. Манай сайт уншигч танд таны нүүрний арьсыг эрүүлжүүлж, арьсны эсийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулах дасгалуудаас хүргэж байна.

Дасгал 1

Зорилтот хэсэг: Хацар, эрүү

  • Амаа жимийнэ.
  • Уруулаа хоёр тал руу тэлж, инээмсэглэж буй мэт байрлалд оруулна.
  • Хүзүүний булчингаа суллана.
  • Дасгалыг 20 секундийн хугацаатай 4 удаагийн давталттайгаар гүйцэтгэнэ.

 

Дасгал 2

Зорилтот хэсэг: Эрүү, хацар, хүзүү, шанаа

  • Амаа ангайсан байрлалаас энэхүү дасгалыг хийвэл илүү үр дүнтэй.
  • Амаа ангайлгаж шүгэлдэхийг оролдоорой. Энэ үед таны уруулын хэлбэр О үсэгтэй ижил болох болно.
  • 10 секундийн хугацаатайгаар 4 удаа давтан гүйцэтгэнэ.

 

Дасгал 3

Зорилтот хэсэг: Шанаа, хацар

  • Хэлний үзүүр хэсгийг дээд шүдний ар хэсгийн тагнайд хүргэнэ.
  • Хэлний үзүүр хэсгийг эхний байрлалаас хөдөлгөхгүйгээр тагнайд хэлээ наана.
  • Хэлээ хөдөлгөхгүйгээр уруулаа жимийж хэвийн амьсгал авна.
  • Уг дасгалыг өдөр тутамдаа тогтмол хийж байхыг зөвлөж байна.

 

Дасгал 4

Зорилтот хэсэг: Хүзүү, эрүү

  • Толгойгоо хойш гэдийлгэж хүзүүний булчинг сунгана.
  • Доод уруулаа дээд уруул дээгүүр гаргана.
  • Уг байрлалаа хадгалж инээмсэглэнэ.
  • 10 секундийн туршид энэ байрлалаа хадгалж, дасгалыг 4 давтан гүйцэтгэнэ.

 

Дасгал 5

Зорилтот хэсэг: Дух, зовхи, хацар, хүзүү, эрүү

  • Нүдээ аль болох том нээнэ.
  • Духаа үрчийлгэж болохгүй.
  • Эгц урагшаа нэг цэг рүү 10 хормын турш ширтэнэ.
  • Дасгалыг 4 давтан гүйцэтгэнэ.

Та нүүрний дасгал хийдэг үү?

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *