Санхүүгээ хэрхэн ухаалаг байдлаар зарцуулах вэ? Дэлхийн баячууд хэрхэн даруухан амьдардаг вэ?

2

Хачирхалтай сонсогдох байх, гэхдээ дэлхийн олон баячууд жирийн бөгөөд буйдхан амьдралаар амьдардаг байна. Тэд юу хүссэнээ авч чадах хүмүүс, хүсвэл нисдэг тэрэг, дарвуулт онгоц эсвэл хувийн аралтай ч болж чадна. Гэхдээ жижигхэн байшинд амьдарч богино ханцуйтай цамц өмсөөд “Макдоналдс” зооглох ажээ.

Та өөрийгөө сая доллартой байвал юу хийх бол гэж бодож байсан уу? Fordes сэтгүүлийн жагсаалтад орсон эдгээр хүмүүс маш даруухан амьдардаг. Тэд бие биетэйгээ баярхаж хоорондоо эд хөрөнгөөрөө өрсөлдөхгүй. Хайртай гэр бүл болон дуртай ажилдаа бүх хүч, цагаа хугацаагаа зарцуулна.

Бид Уоррен Баффет, Марк Цукерберг болон Хосе Мухика нарын жишээн дээр баячууд хэрхэн даруухан амьдарч байгааг танилцуулахаар бэлдлээ.

Даруухан амьдарч буй баячууд

Уоррен Баффет – дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч, Forbes сэтгүүлд 90 тэрбум долларын хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн. Тэрээр 1958 онд 30 мянган доллараар худалдан авч байсан жижигхэн байшиндаа өнөөг хүртэл амьдарч байна.

Гар утас барьдаггүй, ажлын ширээн дээр нь компьютер ч байхгүй. Найз Билл Гейтс нь тэдний гэрт зочилж очиход Уоррен онгоцны буудал дээр машинтайгаа тосохоор очдог уламжлалтай.

Үүнээс гадна Уоррен маш этгээд буюу “эрүүл бус” хоолны дэглэм баримталдаг. “Макдоналдс”-т байнга хооллоно, өдөр болгон шарсан төмс идэж хэдэн шил кола уудаг.

“Миний амьдрал одоо байгаагаасаа илүү аз жаргалтай болно гэж байхгүй. Үнэндээ хэрвээ би 6 эсвэл 8 байшинтай байсан бол амьдрал минь бүр дордоно. Надад хэрэгтэй гэсэн болгон минь байна, надад илүү зүйл хэрэггүй. Яагаад гэвэл тансаглал гэдэг зүйл хэзээ нэгэн цагт утгаа алддаг юм” гэж 2014 онд Уоррен Баффет хэлж байжээ.

Даруухан амьдралтай гэгдэх Баффет болон Билл Гейтс нар “The Giving Pledge” (“Өглөгийн амлалт”) компанийг үүсгэн байгуулсан. Уг компанид нэгдсэн хүн орлогынхоо 50%-ийг сайн санааны үйлсэд зориулж хандив өргөх үүрэг хүлээнэ. Баффет гэхэд өөрөө 99%-ийг өгдөг. Одоогийн байдлаар 30 тэрбум орчим доллар хандивлаад байгаа ажээ.

Марк Цукерберг бол Forbes сэтгүүлд Баффетийн хөрш болон жагсаж байгаа залуу. Facebook-ийн үндэслэгч бөгөөд Ерөнхий захирлын алба хашин ажиллаж байна. 70 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй ч гэлээ гэргий Присцилла болон охин Максиматайгаа даруухан амьдарцгаадаг.

Сошиал сувгийг үндэслэгч залуугийн хувцасны шкаф нь нэг л өнгийн богино ханцуйтай цамц, жинс, пүүзнээс бүрдэнэ. 2012 онд хуримаа хийсний дараа “Макдоналдс” орж хоолложээ. Хуримын ёслолын арга хэмжээг байшингийнхаа арын талбайд бургер идэж тэмдэглэсэн байна.

Тэрээр механик хурдны хайрцагтай Volkswagen Golf барьдаг. Албан ёсны цалин нь ердөө 1-хэн доллар, 2015 онд гэхэд л тэрээр өөрийнхөө хувьцааны 99%-ийг сайн санааны үйлсэд хандивлаж байгаагаа мэдэгдсэн.

Хүн төрөлхтний түүхэнд зарчимч, шуналгүй улс орны удирдагчид цөөнгүй байсан. Тэдний нэг тод жишээ бол Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика юм. Түүнийг Эль Пепе гэж авгайлан дуудаг ажээ.

Ерөнхийлөгчийн цалин болох 12,500 доллараас Мухика өөртөө ердөө ганц мянгыг нь л үлдээдэг байв. “Надад энэ мөнгө хангалттай, хангалттай ч байх ёстой, яагаад гэвэл олон уругвайчуудын орлого үүнээс бага шүү дээ” гэжээ. Улсын иргэд нь түүнийг “хамгийн ядуу ерөнхийлөгч” гэдэг байв.

Эль Пепе өөрөө энэ хочиндоо маш дургүй. “Би хамгийн ядуу ерөнхийлөгч биш ээ. Амьдралдаа хэтэрхий ихийг хүсэж байгаа хүн чинь л хамгийн ядуу хүн байдаг юм шүү. Миний амьдралын хэв маяг – миний сэтгэлийн шархны үр нөлөө. Би өөрийнхөө түүхийг бий болгосон. Хэвтэх матрасстай байгаадаа энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэдгээ мэдэрч байсан үе надад байгаа юм шүү дээ.”

Улсын ерөнхийлөгч байсан хүн дотуур хувцсаа өөрөө угааж гэрийнхээ гадаах хэцэн дээр хатаана, бас усаа авахаар худаг руу явж байгаа нь байж боломгүй мэт. Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа хамгийн том худалдан авалт хийсэн нь 1945 долларын Volkswagen автомашин юм.

Бидний амьдарч буй нийгэм хэрэглээний соёлд хэтэрхий автаж байгаа гэж Хосе Мухика үздэг. Материаллаг эд зүйлсэд шунах нь хүн төрөлхтний олон сайхан чанарыг устгахад хүргэж байна – эрх чөлөөг хүн мэдрэхээ больжээ.

 

Яагаад өөрийнхөө боломжоос даруухан амьдрах ёстой вэ?

1. Өөрийнхөө тархийг эрхлүүлэхгүй

Бидний тархи шинэ гэсэн болгонд дуртай. Шинэ болгон дофамин ялгаруулахад нөлөөлдөг, өөрөөр хэлбэл бид аз жаргалыг мэдэрдэг. Хэрвээ хүн байнга худалдан авалт хийгээд байвал хүний биологийн өөрийгөө баярлуулах систем алдагдаж эхэлдэг.

Ингээд сэтгэл хангалуун байгаагаа мэдрэхэд улам л төвөгтэй болно, шинэ эд зүйлийн хэрэгцээ ч утгаа алдаж эхэлдэг байна. Хосе Мухика шиг жирийн амьдрахад та тархиа эрхлүүлэхгүй. Харин хэрэглээний ертөнцөөс гадна сэтгэлийн ханамж авч сурах юм.

2. Толгойн өвчин багасна

“Мөнгө их байх тусам асуудал нэмэгдэнэ” гэж үг сонсож л байсан болов уу. Зүгээр ч нэг хоосон үг биш. Хэдий хэр их худалдан авалт хийнэ төдий чинээ их зохион байгуулалтанд оруулж хамгаалах хэрэгтэй болно.

Хууль, эрх зүйн асуудлууд зовооно, бас эд хөрөнгийн даатгал, аюулгүй байдлын асуудлууд ч зүгээр суулгахгүй. Шинэ санаа, эрдэм мэдлэгтээ анхаарал хандуулахын оронд эд хөрөнгө удирдахад хамаг хүч, цагаа зарцуулах хэрэгтэй болж байна.

3. Ганцаардахын зовлонг амсахгүй

Мэдээж өдөр болгон иллэг хийсэн ваннд суух эсвэл спортын шинэ загварын машинаар салхи татуулан давхих нь сайхан мэдрэмж төрнө. Гэхдээ жирийн ард иргэд өдөр болгон ийм амьдралаар амьдардаггүй.

Олон гэр бүл өдөр хоногоо арайхийн залгуулж байгаа. Хүний эд хөрөнгө их байх эсвэл материаллаг эд зүйлсийн хэрэглээ их байх тусам эргэн тойрон байгаа хүмүүстэй харилцах нь улам багасдаг байна.

Энэ бол мэдээж муу мэдээ. Өөрийгөө нийгмээс хязгаарласан хүмүүс аз жаргалгүй байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Мөн тархины өвчлөл эрт тусдаг бөгөөд бусдаас өөрийнхөө байшинг өндөр хашаагаар тусгаарлаагүй хүмүүстэй харьцуулахад богино насалдаг байна.

Хүн хэрвээ зөвхөн эд хөрөнгөтэй болохын тулд л хөдөлмөрлөөд байвал өөрийнхөө үйлдэлд баригдан эрх чөлөөгөө алдаж эхэлдэг. Материаллаг эд зүйлийг нэгдүгээрт тавилгүйгээр аз жаргалтай амьдарч болохыг бидний танилцсан баатрууд харуулж байна.

Эцэс сүүлд нь Хосе Мухикагийн нэгэн үгийг дурдах нь зүйтэй болов уу: “Бид энэ дэлхий дээр зүгээр ч нэг өтөл болох гэж, өөрчлөгдөх гэж ирдэггүй. Бид аз жаргалтай байх гэж энэ дэлхий дээр ирдэг. Яагаад гэвэл амьдрал богинохон, бидний гараас гулсаад л явчих шиг болно. Ямар ч материаллаг эд баялаг хүний амьдралыг орлохгүй, энэ л хамгийн чухал нь юм уу даа”.

Их мөнгө олдог боллоо гэхэд байгаа газартаа л үлдээрэй. Өөрөөсөө илүүтэй бусдад ихийг зориул, ихийг худалдаж авч өг. Эндээс л амьдралын баяр баяслыг олох болно.

Бидний тэмүүлээд байгаа санхүүгийн хараат бус байдал ихэнх тохиолдолд санамсаргүй зүйлээс шалтгаалдаг.

Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрт дуртай болгож сургаарай.

13
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *