Тэрбумтнуудын эхнэрүүд: дэлхийн хамгийн баян эрчүүдийн гэргий нар яаж хувцасладаг вэ?

2

Эрэгтэй хүн болгоны ард эмэгтэй хүн байдаг. Харин баян эрийн гэргий заавал царайлаг, гоо бүсгүй байх ёстой биш. Тэрбумтан эрийн гэргийн хувцасны шкафыг төсөөлөхөөр толгойд хэдэн мянган алдартай дизайнеруудын даашинз, ганцхан хувь хийгдсэн хос гутал, матрын арьсаар хийсэн цүнх бас эцэс төгсгөлгүй гоёл чимэглэл байгаа мэт төсөөлөгдөнө. Үнэндээ амьдрал дээр энэ төсөөлөл тэс өөр юм гэдгийг танд сануулъя.

Бид дэлхийн баян эрчүүдийн гэргий нар хэрхэн хувцасладгийг мэдэхийн тулд гэрэл зургуудыг нь шүүж үзсэн юм.

1. Мелинда Гейтс (Билл Гейтсийн гэргий)

Билл Гейтсийн гэргий Мелинда сонгодог загварын хувцас өмсөхийг эрхэмлэдэг: өмдний хослолтой костюм, сонгодог загварын цамц харандаа-банзлын хослол, дэгжин даашинз. Харин гутлын хувьд Мелинда дандаа намхан ултайг сонгоно.

 

2. Маккензи Безос (Жефф Безосийн гэргий)

Amazon-ыг үндэслэгч Жефф Безос саяхан энэ дэлхийн хоёр дахь баянаар тодорхойлогдсон, Билл Гейтсийн дараа бичигджээ. Гэхдээ баян нөхөртэй гээд Маккензи тансагладаггүй, өөрт эвтэйхэн энгийн гоёл сонгодог бүсгүй ажээ.

 

3. Астрид Менкс (Уоррен Баффетийн гэргий)

Астрид Менкс болон Уоррен Баффет нар толгой нийлүүлээд бараг 40 жил шахам болж байгаа юм, гэхдээ харилцаагаа дөнгөж 10 жилийн өмнө л баталгаажуулжээ. Хувцасны сонголтын хувьд Астрид өөрийнхөө насны онцлогт тохируулахыг хичээдэг, гэсэн хэдий ч энэ нь түүнийг хээнцэр харагдахад нь муугаар нөлөөлдөггүй байна.

 

4. Присцилла Чан (Марк Цукербергийн гэргий)

Энэ бүсгүй үнэтэй хувцас худалдаж авахгүй, өдөржингөө гоо сайхны салонд ч суухгүй. Тэр биед эвтэйхэн хэрэглээтэй хувцас өмсөх дуртай. Хосууд их сургуульд байхаасаа л үерхэж гэр бүл болцгоосон, тэд амьдралын нэг үзэл бодолтой хосууд.

 

5. Миранда Керр (Эван Шпигелийн гэргий)

Миранда бол Орланда Блумын хуучин эхнэр байсан бүсгүй, энэ жил 27 настай Эван Шпигелтэй гэр бүл болсон. Эвана Шпигель – Snapchat-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд энэ дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар тодорсон. Бүсгүйн загвар өмсөгчийн мэргэжил Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэр”- ийн статустайгаа нийцэх ёстой учраас нүд салгахын аргагүй гоо сайхан явахыг хичээдэг ажээ.

 

6. Лусинда Саутворт (Ларри Пейжийн гэргий)

Ларри Пейж бол Google-ийн үндэслэгчдийн нэг, 10 жилийн өмнө шаргал үст Лусинда Саутвортой гэр бүл болж байжээ. Түүний гэргий олон нийтийн дунд нэг их ил гарч ирээд байдаггүй даруухан амьдралыг сонгосон нэгэн. Гэхдээ түүний хувцасласан байдлыг харахад түүний сонголт гайхалтай гэж хэлж болно.

 

7. Каролин Дениз Перссон ( Стефан Перссоны гэргий)

Каролин Дениз Перссон байнга загварлаг харагдах ёстой, яагаад гэвэл түүний нөхөр Стефан Перссон – Европын хувцасны зах зээлийг эзэлсэн H&M сүлжээ дэлгүүрийн томоохон хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаал хашдаг нэгэн. Түүний гэргий сонгодог бөгөөд даруухан загварын хувцас өмсөх дуртай ажээ.

 

8. Элен Мерсье (Бернар Арногийн гэргий)

Бернар Арно бол загварын компаниудын эзэн, жишээ нь Louis Vuitton, Givenchy, Dior зэрэг компани түүний мэдэлд байдаг. Түүний гэргий Элен Мерсье загвартай хөл нийлүүлэн алхах ёстой, тиймдээ ч хээнцэр, загварлаг хувцас өмсдөг ажээ.

45
ХөөрхөнХөөрхөн
20
ТэнэглэлТэнэглэл
16
ГайхмаарГайхмаар
15
БурууБуруу
14
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Тэр баячуулын амьдрал маньд хамаагүй өөрсдөө хичээ эх ороноо л бодоцгоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *