Таныг 10 жилийн дараа харамсахад хүргэх 10 зүйл. Эдгээр зүйлстэй яг одооноос эхлэн тэмцэж эхэл!

4

Бид бүгдээрээ алдаа гаргадаг, гэвч бид тэрхэн агшинд хийж буй зүйлээ алдаа гэж ухамсарладаггүй байх, магадгүй 10 жилийн дараа харамсаж мэднэ. “Би ингэх байсан…” болон “хэрэв зөвхөн…” гэсэн үгнүүдийг хэлэх зөвшөөрлийг өөртөө одоо ч тэр, ирээдүйд ч тэр бүү олго. Энэ амьдралыг харамсах зүйлгүйгээр туул. Эс бөгөөс та эрт оройгүй харамсах болно.

1. Бусдад таалагдах гэж баг зүүх

Бодит ертөнцөд та өөрийн нүүрийг багаар далдалж байна, нэг л өдөр багны цаана юу ч байхгүй болсон байж мэднэ. Яагаад гэвэл та бусад хүмүүс таныг хэрхэн хүлээж авах бол гэдэгт эсвэл хүмүүс таныг ямар болгохыг хүсэж байгаад ач холбогдол өгч, өөрийгөө хэн болохоо ор тас санахгүй байна.

Түүнчлэн бусдад өөрийгөө буруутгах эрх өгөхийг хэзээ ч битгий зөвшөөр: та өөрийгөө хэн бэ гэдгийг болон хэр сайн хүн бэ гэдгээ өөрөө л мэднэ. Та бусдад таалагдахын тулд төгс байх албагүй. Өөрийнхөө байгаа байдлаараа бусдыг гайхшруулж, тэднийг уулга алдуул.

 

2. Таны өмнөөс хүсэж мөрөөдөхийг бусдад зөвшөөрөх

Амьдралын хамгийн хэцүү даалгавар бол өөрийгөө байгаагаар нь ойлгох, хоёрдугаарт аз жаргалтай байх явдал юм. Мөн амьдралын хамгийн чухал хэсэг бол өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх тууштай зан гэдгийг бүү март.

Таны эргэн тойронд тантай санал нийлэхгүй хүмүүс байна уу? Сайн байна. Энэ нь танд өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч байж чадна гэдгээ харуулах сайхан боломж юм. Заримдаа таны хийж буй зүйлс бусдад галзуу мэт санагдаж болно, гэвч хэрэв та цаг хугацаа өнгөрч байгааг ч мэдэхгүй, зорилго болон хүсэл мөрөөдлийнхөө араас хөөцөлдвөл үр дүн нь гарч, зөв зүйлийн араас явж байснаа ойлгох болно.

 

3. Сөрөг хүмүүсийг найзаараа сонгох

Сөрөг хүмүүсийг амьдралдаа орж ирэх зөвшөөрлийг бүү олго. Амьдрал сонголтон дээр тулгуурлана. Тиймээс бусдын зовлонг өөрийн мэт үздэг, харамч биш өглөгч, мөн тэвчээртэй хүмүүсийг найзаараа сонгоорой.

 

4. Хувиа хичээх

Амьдралд үлдэх хөшөө бол сайн үйлсийн хэмжээ юм. Хүмүүс таны бусдыг гэсэн хайр сэтгэл, бусдад харамгүй зориулсан, урам хайрлах сайн үйлсээр таныг үүрд дурсах болно. Тэд хөшөөн дээр таны нэрийг сийлэхгүй ч зүрхэндээ сийлэх нь гарцаагүй. Таны өөртөө зориулж хийсэн зүйлс тантай хамт дуусна. Харин бусдад зориулж хийсэн зүйлс тантай хамт дуусахгүй.

 

5. Өөрчлөгдөх болон илүү дээрдэхээс цааргалах

Өнгөрснөөсөө суралцах хэрэгтэй – ингэснээр одоо амьдарч байгаа амьдралдаа алдахгүй байхад тань тусална. Хэрэв та ирээдүйнхээ талаар мэдэхийг хүсэж байвал, одоо хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуул. Өнгөрсөн зүйлсийг мартаж, шинэ зүйлсийг амьдралдаа оруулж ирэхэд бэлдээрэй – хуучин зүйлс дахиж хэзээ ч ирэхгүй. Та үүнийг зөв ухамсарлаж чадаж байвал таныг амжилт ойрхон хүлээж байна.

 

6. Хэцүү байна гэж шантрах

Алдаа чухал биш, үр дүн чухал юм. Хэрэв зарим зүйлс таны хүсэж байгаа шиг байхгүй байвал үүнд гутарч, бууж өгөх хэрэггүй. Суралц, тэгээд улам урагшил. Юу ч болж байсан үргэлж урагшилдаг хүмүүс эцэстээ ялагч болдгийг бүү март. Асар их үнэ цэнэтэй ялалт, зөв шийдвэрийн шагнал болж ирдэг. Урт аялал энгийн нэг алхамаас эхэлдэг бөгөөд үйлдэл бүр цаашлах эсэхийг шийднэ.

 

7. Жижиг зүйлсийг ч гэсэн хяналтандаа байлгах гэж хичээх

Амьдралд бага багаар урагшлахаас бус, гэнэт том алхана гэж саналтгүй. Заримдаа та амрах хэрэгтэй, санаа зовнихгүйгээс гадна, жижиг сажиг зүйлсийг тоолгүй орхиж сур. Гүнзгий амьсгаа авч, тайвширлыг мэдэр – ширэнгэн ой дахь манан арилж, эргээд моддыг харж чадна, тэгээд дараагийн алхамаа хий. Та ямар замаар амжилтад хүрэхээ заавал мэдэж байх албагүй. Гол нь зөв замаар явж, зөв сэтгэлтэй байхад л болно.

 

8. Хүртэх ёстой зүйлийнхээ араас битгий хөөцөлд

Хүч чадалтай бай, явуулах тэнхээтэй байх, хүртэх ёстойгоо хөөцөлдөж биш, үнэ цэнэтэй өөрөө ирэхийг нь хүлээ. Заримдаа тооцоолсноосоо доогуур байж, хааяа дээгүүр байх нь амьдралын бичигдээгүй хууль юм. Заримдаа гарах гэж буй нулимсыг бүү залги. Энэ нулимс магадгүй таны ирээдүйн замыг нээж өгч мэднэ.

 

9. Дуусашгүй маргаашийг хүлээх

Маргааш хэмээх өдөр байгаа гэж бодсоноос болж алддаг. Гэвч нэг л өдөр та сэрээд ойлгоно, танд дахиад маргааш гэж өдөр байхгүй гэдгийг… тэр үед мянга харамсаж, гуниглаад ямар ч нэмэргүй.

 

10. Залхуу, шийдвэр гаргаж чадахгүй байх

Дэлхий ертөнц танд ямар ч өргүй, харин та түүнд бага зэрэг өртэй байж мэдэх юм. Иймд бүх зүйлд гомдоллохоо боль. Амьдралдаа үүрэх ёстой үүрэг хариуцлагаа ухамсарла – удирдлагыг гартаа авах цаг болсон. Та өөрийгөө чухал хүн гэдгээ өөртөө ойлгуул. Дэлхий ертөнцөд яг одоо хэрэгтэй байгаа хүн нь та ч байж мэднэ шүү дээ.

Та л амьдралаа өөрөө залж, чиглүүлж явах ёстой болохоос биш, таны амьдралыг өөр хүн удирдах нь утгагүй зүйл юм. Мөн сайхан сэтгэлтэй бай. Танд эрт оройгүй амжилтыг авчирна.

30
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *