Өдөр болгон нэг бүтэн авокадо идэх ямар чухал болохыг батлах 10 шалтгаан

5

Танд авокадоны нухаштай дүрлэг таалагддаг уу? Хэрвээ тийм бол авокадо гэдэг чинь супер бүтээгдэхүүн гэдгийг та мэдэж байх ёстой. Жижигхэн цөцгийтэй уут шиг л харагдана, шим тэжээлтэй бодисоор баялаг. Өдөр болгон алим идээд эмчид үзүүлэхгүй байж болно, гэхдээ энэ нийтлэлийг уншиж дуусахаас нааш түр хүлээгээрэй.

1. Жин хасна

Авокадо нь таны хоолыг өег болгох тул турахад нөлөөлнө. Саяхан нэгэн судалгаанаас харахад хоолондоо тал авокадо хийхэд та бага идсэн ч гэсэн цадсан мэдрэмжийг авна гэжээ.

 

2. Цусны даралт

Авокадод агуулагдах кали нь цусны даралтыг тэнцвэржүүлж биеэс илүүдэл натрийг гадагшлуулдаг. Энэ нь судасны хана цэвэрлэхэд нөлөөлөх бөгөөд үр дүнд нь цусны даралт тэнцвэрждэг ажээ.

 

3. Нүдний эрүүл мэнд

Лютеин болон зеаксантин нүдэнд нэн хэрэгтэй бодис. Авокадо – энэ хоёр бодисыг өөртөө агуулдаг байгалиас бидэнд заяасан бэлэг юм. Авокадог тогтмол идэж бай, харааны асуудал, тэр ч бүү хэл сохрох эрсдэлээс ч хамгаална.

 

4. Холестерин

Авокадо нь холестерины хэмжээг хянаж байдаг. Уг жимс нь эрүүл тосоор баялаг буюу муу холестерины хэмжээг багасгадаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

 

5. Чихрийн шижин

Чихрийн шижингээр шаналж байгаа хүмүүсийг авокадо идэхийг зөвлөдөг. Яагаад гэдэг нь сонирхол татаж байна уу? Авокадог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл цусан дахь инсулин болон глюкозын хэмжээ тогтворждог байна. Маш амархан байгаа биз?

 

6. Жирэмслэлт

Авокадо нь ээж төдийгүй хүүхдэд ч хэрэгтэй. Нэг порц авокадо идэхэд их хэмжээний В6 амин дэм, фолийн хүчил, С амин дэм болон калиг авч чаддаг. Нэг ёсондоо та олон төрлийн амин дэм авч эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Авокадо нь жирэмсний хордлогын үед ч гэсэн тустай гэдгийг та биднээр хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх.

 

7. Ясны масс

Авокадо нь К амин дэмээр баялаг. Таны ясанд Д амин дэм болон кальци л хэрэгтэй гэж бодож байна уу? К амин дэм ясны эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдгийг та мөн мэдэж байх хэрэгтэй. Кальцийг шимэгдүүлэхэд тусалдаг юм.

 

8. Шим тэжээлтэй үндсэн бодисууд

Хоол хүнсэндээ уг жимсийг тогтмол хэрэглэвэл та 20 гаруй нэр төрлийн амин дэм болон эрдэс бодисоо авч чадна гэсэн үг юм. Нэг порц авокадогоос С амин дэмийн өдрийн хэрэглээний 20%, К амин дэмийн 38%, фолийн хүчлийн 30%, мөн калийн өдрийн хэрэглээний 21% -ийг авч чадна.

 

9. Шим тэжээлтэй бодисыг шимэгдүүлнэ

Авокадо нь биед шим тэжээлтэй бодис шимэгдэхэд тусалдаг. Ямар байдлаар идэх нь хамаагүй, салат уу эсвэл сальса юу, авокада идсэн л бол лютеин, ликопин, бета-каротин болон альфа-каротинийг шимэгдүүлэх ажээ.

 

10. Эрүүл тос

Хүний бие махбодид эрүүл тос нэн шаардлагатай, авокадо эрүүл тосыг танд өгнө. Авокадод агуулагдах эрүүл тос нь зүрхний шигдээс, цус харвалт, холестерины хэмжээ нэмэгдэхээс хамгаална.

53
ХөөрхөнХөөрхөн
14
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Манайд огт байдаггүй худалдаалагддаггүй жимсийг ингэж сурталчилаад яах вэ дээ. Гү ээ мөн хэцүү хүмүүс шүү. Хахаха

  2. Munkhsukh Frunzye

    Munkhsukh Frunzye

    2018/11/08 at 03:06

    Hany Saina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *