Хүрээгүй Nokia X ухаалаг гар утасны онцлогууд болон фото зургууд

1

Дэлгэцэндээ зүсэлттэй Nokia-ийн анхны хувилбар гарлаа.

Дараагийн Лхагва гаригт HMD Global-аас Nokia X утсыг танилцуулна. Уг хувилбар мөн Nokia X6 гэсэн нэрээрээ ч алдартай. Уг утасны үндсэн үзүүлэлтүүд нь саяхан хятадын TENAA сайт дээр нийтлэгдсэн юм.

Nokia X утас нь Android 8.1 хувилбар дээр ажиллана, 8 цөмт процессортой 1,8 ГГц, Snapdragon 636. Шуурхай санах ой нь 3,4 болон 6 Гбайтын сонголтуудтай, мөн мэдээлэл хадгалах санах ой нь 32 болон 64 Гбайтуудаас сонголт хийж болно.

Дэлгэцийн дээд хэсэгт 16 Мп-ийн селфи камер, ярианы мэдрэгч болон өөр бусад мэдрэгчид зориулсан хэсэгтэй. Дэлгэц нь 19:9 харьцаатай, 2280*1080 пиксель, ташуугаараа 5,8 инч. Уг ухаалаг гар утасны өөрийн хэмжээ нь 2018 оны Nokia 6-тай адилхан буюу 147,2 × 71 × 8 мм.

Арын хэсэгт хоёр камер суурилуулсан, үндсэн сенсорын үзүүлэлт нь 16 Мп. Харин хоёр дахь сенсорын хувьд мэдээлэл алга байна. Батерейны хэмжээ – 3000 мА*цаг.

Nokia X нь цэнхэр, хар мөн мөнгөлөг өнгөтэйгөөр зах зээлд борлуулагдана, үнийн хувьд 250 орчим доллар байх ажээ.

7
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *