Тарвас хүний эрүүл мэндэд ач тустай хэдий ч анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэй!

2

Зуны сүүлээр зөөлөн, сайхан амттай тарвас идэхгүй байхын аргагүй. Гэтэл энэ маань эрүүл мэндэд бас ихээхэн хор учруулах магадлалтай гэнэ.

Тарвас нь юугаараа аюултай, хэрхэн хордлогоос зайлсхийх талаар энэ удаа ярилцаж, хордсон үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөж байна.

Тарвасны онцлог

Тарваст байх хамгийн үнэт зүйл бол фолийн хүчил бөгөөд энэ нь цусны эргэлтэнд ихээхэн нөлөөтэй, хүний биеийн химийн бодисын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тарвасын бас нэг чухал ашигтай тал нь ликопин хэмээх каротиноид пигмент буюу уг жимсийг улаан өнгөтэй болгодог бодис ихээр агуулдаг явдал юм. Энэхүү ликодин нь хүчтэй антиоксидант бөгөөд хорт хавдрын эд эс бий болохоос урьдчилан сэргийлдэг байна.

Тарвас

Мөн С витамин ихээр агуулах ба энэ нь судсанд янз бүрийн бөөгнөрөл бий болохоос сэргийлж, судасны ханыг уян хатан болгох замаар зүрхэнд сайн юм. Эдгээр бүх шинж чанар нь хүний биеийн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, эрчимжүүлнэ.

 

Ямар хүмүүс тарвас идэж болохгүй вэ?

Тарвас нь зарим нэг өвчний үед хориотой байдаг байна. Чихрийн шижин өвчтэй хүн идэж болохгүй бөгөөд учир нь тарваст сахар их хэмжээгээр бий.

Тарвас нь ходоод гэдэсний хямрал, цусны даралт нэмэгдүүлэх, гэдэс дүүргэх зэрэг шинж чанартай учир ходоод гэдэсний янз бүрийн өвчин, өндөр даралттай хүн ихээр идэхгүй байх нь зөв. Эмч нар ийм хүмүүст тарвасыг бага хэмжээгээр, бусад хүнснээс зайтай хугацаагаар идэхийг зөвлөдөг.

Гурван нас хүрээгүй хүүхдэд тарвас өгөхгүй байх нь зөв бөгөөд энэ насанд хоол боловсруулах систем маш эмзэг, янз бүрийн хордлогод өртөх магадлал өндөр байна.

Аюултай тарвасын 5 шинж

Хэрвээ тарвасыг бүх л дүрэм журмын дагуу тарьж хураасан бол энэ нь эрүүл мэндэд ямар ч аюулгүй юм. Гэтэл сүүлийн үед тарвасыг нитратаар их борддог болсон байна. Энэ тал дээр эрт ургацын тарвас ихээхэн аюултай бөгөөд зургаа болон долдугаар сарын ургацыг хэлж байгаа юм шүү. Ийм тарваст селитр тарьж хурдан болгодог байна.

Буруу хадгалах явцад тарваст өвчин үүсгэгч микро организм ихээр бий болно. Тарвасын гол нь амархан уусах сахар ихээр агуулдаг ба энэ нь микробын хамгийн дуртай орчны нэг.

Нитрат бүхий тарвасыг гаднаас нь хараад танина гэдэг ихээхэн хэцүү зүйл. Гэхдээ зарим нэг тодорхой шинж чанар байх ба эдгээрийг мэдсэнээр та эрүүл мэндээ хадгалж үлдэх боломж тань өндөр байх билээ.

Аюултай тарвасын шинж тэмдгүүд

  1. Аль болох 8 сараас өмнө тарвас идэх гэсний хэрэггүй. (гэхдээ бүтэн жилийн турш ургадаг халуун орны тарвас бол болно) Тарвас нь хортой химийн бодисын тусламжтайгаар эрт боловсордог байна.
  2. Тарвас нь ”химийн бодисоор дүүрсэн” эсэхийг мэдэхийн тулд дундуур нь хувааж үз. Хэрвээ зүсэлт тэгшхэн ямар нэг эмтэрсэн юмгүй байвал энэ нь ихээхэн хэмжээний нитрат байна гэсэн үг юм.

Тарвасын гол нь хэт улаан эсвэл шар-улбар шар байвал бас л болгоомжлох хэрэгтэй. Нэгэн туршилт хийж үзээрэй.

Тарвасын улаан голыг буцалсан устай аяганд хийгээд үз. Хэрвээ усны өнгө өөрчлөгдөх, бүр ягаан улаан өнгөтэй болж гол нь бутарч байвал шуудхан гаргаж хаяарай.

  1. Зам дагуу, машин дээрээс зарж байгаа тарвасыг худалдаж авалгүй дэлгүүрийн тарвас сонгох нь дээр шүү. Мөн зөвхөн нитратаас айх төдийгүй ийм тарвасын гаднах хальсанд нь янз бүрийн цайр, тугалга, автомашины хортой утаа зэрэг хорт бодис шингэсэн байдаг байна.
  2. Тарвас аваад гэртээ сайн угааж цэвэрлээд буцалсан усаар шавших хэрэгтэй. Ихэнх нитрат хальсны гурван сантиметрт байх учир аль болох голыг нь идэх нь дээр бөгөөд тэр хэсэг нь ч илүү амттай юм.

Мөн хэмжээгээ мэдэх хэрэгтэй. Хоёр гурван хэрчим хангалттай байх. Ялангуяа хүүхдүүд амархан хорддог учир бага идүүлээрэй. Насанд хүрсэн хүний хувьд өдөрт 400-500 миллиграмм нитрат нь аюултай байдаг. Харин жижиг хүүхэд 40-50 миллиграмм нитратад гүн хорддог байна.

  1. Зүссэн тарваст янз бүрийн микроб маш хурдан хуримтлагдана. Гэдэсний хурц халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тарвасыг зөвхөн хөргөгчинд хадгалж, зүссэн хэсгээ ямар нэг зүйлээр таглаж хаана. Хадгалах хугацаа нь ихдээ л 12 цаг юм шүү.

Тарвасаас хордсон байж болох шинж тэмдэг

Тарвас идсэний дараа таны бие гэнэт муудвал түргэн дуудах хэрэгтэй ба учир нь тарвасын хордлого ихээхэн аюултай юм. Хордлогын шинж тарвас идсэнээс хойш 2-6 цагийн дараа илэрдэг.

Энэ нь бөөлжих, дотор муухайрах, гэдэс өвдөх, суулгалт, халуурах, бие сулрах, толгой өвдөх зэрэг болно. Энэ бол үндсэн шинж юм. Харин хүнд хордлогын үед бие илүү муудах ба уруул хөхөрч болно: нитрат нь цусаар дамжин хүчилтөрөгч тарах явцад саад болох ба эд эс амьсгалахад нөлөөлдөг байна.

Анхны тусламж

Тарвасаас хордсон бол шууд л ходоодоо цэвэрлэж, энтеросорбент уух хэрэгтэй. Аль болох ихийг уугаарай. Энэ нь биед шингэн дутагдахаас сэргийлэх үйлчилгээтэйгээс гадна хорыг гадагшлуулахад чухал үүрэгтэй юм. Харин өвчин намдаах, суулгалтын эсрэг эм ууж болохгүй бөгөөд энэ нь их аюултай: эдгээр эм биеийн бодит байдлыг “нууж”, ходоодноос хорт бодис гадагшлахад саад болно.

12
ХарамсалтайХарамсалтай
9
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/07/13 at 20:16

    Дэлгүүрт хятад муухай улаан ягаан юм шахсан тарвас бдг муухай амтгүй хэл дарвагнаад бдг бгаа шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *