Эмэгтэй хүн биеийнхээ өндрөөс хамаарч ямар жинтэй байх ёстой вэ?

6

Бид “эрүүл”, “зөв жинтэй” байгаа тухай ярихдаа тодорхой ойлголт барих хэрэгтэй.

“Зөв жин” гэсэн үг нь хамгийн их зөрчилтэй утга агуулдаг билээ. Хэн нэг нь үүнийг фото модель шиг 90-60-90 гэж ойлгох бол зарим нь эсрэгээрээ мяраалаг байхыг ойлгоно.

Өөр нэг хэсэг нь зүрхний бичлэг шиг, жин нь нааш цааш савж байхыг хараад чухам ямар жинтэй байх тухай ойлголт авч чадахгүй.

Хайртай жийнс нь багтаад, бүсний дээгүүр унжих юм байхгүй.

Гэхдээ яг төгс төгөлдөр нь хаа байна аа?

Хамаг учир нь хүн болгонд байгалиас заяасан тодорхой хэмжээний өөхний эд эс янз бүрийн хэмжээгээр байна. Ийм эд эс ихтэй хүний биеийн жин хэтрэх магадлал илүү их байна.

Тогтмол хэтрүүлж идэх явцад өөхний эд эс хоёр хуваагдах замаар өөхний хуримтлалыг бүр ч их болгоно. Харамсалтай нь бидний хэн нь ч хоёр хуваагдан хуримтлагдсан өөхийг дахин хуваах боломжгүй юм даа.

Зөв жин гэдэг бол хүн бие организм нь хамгийн сайн байх тэр цэгийг хэлнэ. Энэ цэгээс хэтэрвэл янз бүрийн бэрхшээл бий болох ба зүрх доголдох, даавар ихсэх, чихрийн шижин бий болох магадлал өндөрсөж эхэлнэ. Саяханы судалгаагаар өнөөгийн эмэгтэйчүүд 22 жилийн өмнөх дундаж жингээс 6 кг-аар илүү жинтэй байна. Зөв жингийн тухай ойлголт ч өөрчлөгдсөн бөгөөд одоо энэ тоо 5 кг-аар нэмэгджээ.

Одоогоор хүний байх ёстой жингийн талаар нэгдмэл ойлголтонд хүрч чадаагүй л байна. Хүмүүс хэвлэл мэдээлэл туранхай хүний хэв шинжийг хүчээр тулгаж байгаа гэсэн ойлголттой болсон бөгөөд өөрийн өөхний тухайд хэтрүүлсэн яриа гэж л бодож байна. Хүмүүс энэ тал дээр хоёр хэсэгт хуваагдаж байгаа ба нэг хэсэг нь хүрэх боломжгүй зорилгын хойноос хөөцөлдөж байгаа бол нөгөө хэсэг нь өөрийнх нь бие махбодид  муугаар нөлөөлж байгаа жингээ хэвийн хэмжээ гэж боддог билээ.

Энэ хүснэгтийг эмч нар боловсруулсан юм. Энд бодит үзүүлэлтүүд байгаа болохоос олны дунд яригддаг үзүүлэлт үгүй. Үүнийг ашиглан өөрийн биеийн жингээ хянаж, эрүүл мэндэд тань жин тань хэрхэн нөлөөлж байгааг мэдэж аваарай.

Өөрийгөө гоо сайхан, хүний хүсэл татсан гэж мэдрэх нь эхний алхам юм. Таны аз жаргал биеийн жингээс бүү хамаараг. Өөрийн эрүүл мэнд, хөдөлгөөнт байдлаа хайрлаж яваарай. Эрүүл энх байх болтугай.

31
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *