Оросын нийгэмд хамгийн их шуугиан тарьж олны дургүйцлийг хүргэсэн 12 селфи

3

Тайландад наран шарлагын хувцастай байхдаа хийсэн болгоомжгүй селфи зурагнаас болж шоронд орж болзошгүй. Харин Оросын хувьд өөрийнхөө зургийг авах сонирхолтой нөхдүүдэд илүү энэрэнгүй учир селфи зурагчдын хувьд уран сэтгэмжээ гаргах боломж ихтэй юм. Энэ удаа сошиал сүлжээ, нутаг нэгтнүүд, ойрын хөрш нарынх нь дунд баахан шуугиан, маргаан тарьсан фото зургуудыг хүргэж байна.

Багш эмэгтэйн дунд хуруу ба хүүхдүүд

3 жилийн өмнө сошиал сүлжээ тэр чигээрээ шахам Ульяновскийн 18 настай оюутныг үзэн ядаж, оволзон байж билээ. Шалтгаан нь хичээлийн үеэр багш болох бүсгүй маань ангийнхаа хүүхдүүдийн зургийг авсан бөгөөд эдгээр дотор дунд хуруугаа гозойлгон байх зураг бий.

Ийм явдал болсон нь ил гарсны дараа багшийн сургууль тэр даруй хуралдаж оюутан бүсгүйтэй ширүүхэн ярилцлага хийсэн байна. Үр дүн нь: бүсгүй маш их гэмшиж байгаа, дахиж ийм явдал гаргахгүй гэжээ.

 

Аврагчид ба шатаж буй худалдааны төв

Энэ зураг сүлжээнд орж ирэнгүүт эдгээр аврагч нар дээр асар их шүүмжлэл ирэх нь ойлгомжтой. Эдгээр эрчүүдийг мэргэжлийн бус үйлдэл хийсэн, сэтгэл зовох юмгүй өөдгүй, галтай тэмцэхийн оронд селфи хийгээд, инээгээд… гэх мэтээр шүүмжлэл дагуулсан. Онгой байдлын яамныхан эдгээр аврагч нарынхаа өмнөөс уучлал гуйсан бөгөөд аврагч нар бүгд ийм хүмүүс биш шүү гэж тайлбарласан байна.

 

Оюутан, морг, нас барсан хүмүүс

Эдгээр зургийн доорх сэтгэгдэл дээр энэ эмэгтэйчүүдийг эрүүл бус сэтгэхүйтэй, “зураг нь дотор муухайрам” хэмээн шүүмжилж эхэлсэн байна.

 

Сувилагч, өвчтөн, баахан цус

Пермийн түргэн тусламжийн бригадыг хүнлэг бус, ажил үүрэгтээ үл тоосон байдлаар хандсан хэмээн нэгэн хутганы шархтай хүний зургийг сүлжээнд гарсны дараа шүүмжилж эхэлсэн байна. Энэ явдал 2015 онд болжээ.

Түргэнийхэн хутганы шархтай ухаангүй болсон эрийг түргэний машиндаа оруулсны дараа энэ эрийг фон болгон селфи зураг авч эхэлсэн ба дараа нь үлдсэн нил цус болсон ор шалны фон дээр зургаа үргэлжлүүлсэн байна. Энэ зургийг эдгээр эмч нарын нэг нь сүлжээнд тавихдаа “нутгийн нэгэн хар тамхичин хутганы шархтай байгаа нь” гэсэн тайлбартай хийсэн гэнэ.

Зураг сүлжээнд гарсны маргаашаас шуугиан эхэлсэн ба орон нутгийн эрүүл мэндийн яам дээр асуудал босож ирэн эмч нарыг буруутган шалгалт хийх болсон байна. Үр дүнд нь нэг ажилтан ажлаасаа халагдаж, бусадтай нь “сурган хүмүүжүүлэх” яриа хийсэн гэдэг.

Энэ зураг дээр байх гол дүрийн эр маань эмнэлгээс гараад энэ бүх түүхийг сонсож, зургаа үзээд тун хэцүү байдалд орсон байна. “Эхнэр маань утасдаж юу болсон талаар хэлсэн юм. Гэртээ ирээд интернетээр мэдээ харж эхэллээ. Энэ мэдээг хараад ёстой л шоконд орсон доо” гэж тэрээр ярилцлага өгсөн бөгөөд эмч нараас сэтгэл зүйн хохирол нэхэмжилнэ гэж ярьжээ.

 

Сувилагч, ухаангүй өвчтөн, дунд хуруу

Бас нэгэн төстэй явдал, харин энэ удаа тэр цусан далай үгүй байна. Кировын нэгэн сувилагч ухаангүй байгаа нэгэн өвчтөнийг фон болгож селфи хийжээ. За яахав зөвхөн фон болгосон бол ч бас яая гэхсэн… Гэтэл нэг зураг дээр өнөөх алдарт дунд хуруу гарсан байна.

Ийм зурагны төлөө баахан шуугиан болох нь ойлгомжтой. Сувилагч бүсгүйг эхлээд баахан шүүмжилж, шийтгэж байгаад дараа нь ажлаас халсан байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн бичиж байгаагаар бол энэ бүсгүйг сарын дараа ажилд нь эргүүлэн авсан ба шалтгаан нь бэлтгэгдсэн боловсон хүчин дутагдаж байгаагаас болсон гэнэ.

 

Мэс засалч ба нүцгэн цээж

Киевийн мэс засалч Эдгар Каминский хэн нэгнийг доромжлоогүй, өвчтөний зөвшөөрлөөр энэ зургийг авсан гэх боловч олон түмний томоохон шүүмжлэлд өртжээ.

Учир нь энэ өвчтөн маань маммо мэс ажилбар нэлээдгүй хийлгэдэг, хагас нүцгэн байдлаар зураг дээр нэлээд гардаг гэнэ. Гэсэн хэдий ч наркозод байгаа эмэгтэй хүний цээж нүцгэн зургийг олны хүртээл болгоно гэдэг дэндүү муухай хэрэг гэж сошиал сүлжээний олон  хэрэглэгч үзэж байжээ.

 

Хүүхдүүд, галт тэрэг ба цахилгаан

Заримдаа заавал ухаангүй хүн, бөөн цус бүхий фонтой зураг авахуулж олны хэл амны бай болдог юм биш.

Хэдэн өсвөр насны хүүхдүүдийн галт тэрэг, гүүрэн дээр авахуулсан селфи бас нэг хэсэг шуугиан тарьсан байна. Эдгээр зургийг Кировын хүүхдүүд авсан бөгөөд тэд гал тэрэгнээс зүүгдэх дуртай бололтой.

Энэ экстрим зурагны талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байна. Гэхдээ ихэнх нь “эдгээр зурагны баатрууд маань ийм зураг авах гэж зүтгэж байгаа нь оюун ухаан нь ихэдсэнээс лав болоогүй“ гэж бичжээ.

40
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
13
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
12
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/08/05 at 21:20

    Thank you

  2. Gur Dugerdorj

    Gur Dugerdorj

    2018/08/06 at 08:05

    ax nar maani tiim uchraas bid iim bolson bilee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *