“The Fast and the Furious” киноны од Пол Уокерын дурсгалд зориулж сүрлэг автошоу зохион байгуулжээ. Дэлхийн автомашины домог болсон загварууд тус арга хэмжээнд оролцсон байна

1

“The Fast and the Furious” киноны од Пол Уокер зуурдаар энэ хорвоог орхисон билээ. Британид түүний дурсгалд зориулж томоохон автошоу зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд хэдэн мянган автомашин сонирхогч, 700 гаруй автомашин оролцсоноос үүнд домогт загварууд ч хүрэлцэн иржээ.

thesun.co.uk

700 гаруй машин, тэр дундаа дэлхийн автомашины домог болсон загваруудыг багтаасан FuelFest наадам “The Fast and the Furious” киноны од Пол Уокерийн дурсгалд зориулан зохион байгуулагджээ. Наадмыг Пол Уокерийн дүү Коди Уокер санаачлан британийн Челмфордод хийсэн байна. Автомашинуудыг сонирхон үзэхээр хэдэн мянган зочид ирсэн байна, тэд алдарт “ламборгини” болон “бентли”-гийн домогт загваруудыг үзэж нүдээ хужирлажээ.

thesun.co.uk

Цугларсан автомашинуудаас хамгийн алдартай нь Вин Дизелийн цуглуулганд байдаг 1970 оны Dodge Charger Tantrum байв.

thesun.co.uk

Пол Уокер 2013 онд Лос-Анжелест автомашины ослоор нас барсан. Түүний найз нь жолооны ард сууж явсан бөгөөд тэд мод мөргөн осолджээ.

thesun.co.uk

Полыг өөд болсноос хойш түүний ах дүү Коди болон Калеб нар гурван сарын турш “The Fast and the Furious” киноны 7 дугаар ангийн дуусгаагүй хэсэг дээр ажилласан гэдэг.

thesun.co.uk

Наадмыг зохион байгуулагчид уг арга хэмжээний гол баатрууд болжээ – Коди Уокер болон Пол Уокертэй цуг “The Fast and the Furious” кинонд тоглосон жүжигчин Тайриз Гибсон.

thesun.co.uk

Наадамд орон нутгийн цагдаа нар Гибсоны урилгыг хүлээн авч дуртайяа нэгджээ. Наадамд ирсэн бусад зочдын хамт тэд бүжиглэж баярлажээ.

thesun.co.uk

Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн наадамчид алдартай киноны жүжигчидтэй уулзсандаа маш их баяртай байв.

thesun.co.uk

Коди, Пол болон Калеб Уокер нар багадаа хамтдаа тоглож наадаж өсөцгөөсөн ах дүү нар. Полыг нас барсны дараа Коди ахынхаа амьддаа хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ гэж өөртөө амлажээ. Кодигийн хэлж байгаагаар тэр одоо ч ахыгаа өдөр болгон дурсан санаж уйтгарладаг гэнэ.

thesun.co.uk

Авто наадам “The Fast and the Furious” киноны шүтэн бишрэгчдэд томхон бэлэг болж чадсан юм.

thesun.co.uk

Наадамд 10,000 орчим хүн цугласан болов уу гэж Коди Уокер хэлээд, цааш: “Машинд, мөн “The Fast and the Furious”, Полд хайртай хүн болгонд баярлалаа” гэжээ.

thesun.co.uk

Тайриз Гибсон наадмын үеэр шүтэн бишрэгчидтэй уриалагхан зургаа авахуулж байв.

12
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erdenebayar Erka

    Erdenebayar Erka

    2019/08/27 at 19:06

    Даруухан нүдэнд дулаахан жүжигчин эр байсан даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *