Энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын зүрхэнд орших Кузнецкий Мост хэмээх гудамжинд Оросын анхны Tonino Lamborghini Boutique Caffe хэмээх кафе үүд хаалгаа ёслол төгөлдөр нээсэн байна. Tonino Lamborghini Boutique Caffe кафены тухайд 1981 онд инженерчлэл болон дизайны талбар дахь мэргэжлийн дадлага туршлагадаа үндэслэн өөрийн брэндийн анхны бугуйн цагаа бүтээж байсан Tonino Lamborghini нь бугуйн цагаар тогтохгүй нүдний шил, үнэртэн, загварын гоёл чимэглэлийн зүйлс, тавилга, хувцас хэрэглэл үйлдвэрлэх болсон байна.Түүнчлэн кофе, дарс болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүдээ ч худалдаанд гаргасан бөгөөд тус брэндийн тансаг, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд нь дэлхий дахинаа сайшаагдсан юм. Tonino Lamborghini мөн өөрийн нэрийн Tonino Lamborghini Boutique Caffe-нуудыг дэлхийн янз бүрийн улс орнуудад байгуулж эхэлсэн ба ОХУ-ын нийслэл анхны Tonino Lamborghini Boutique Caffe үүд хаалгаа нээсэн нь энэ юм. Хамгийн онцлууштай нь энэхүү нээлтийн ажиллагаанд тэргүүлэх зэргийн спорт машин үйлдвэрлэгч, Италийн автомашин үйлдвэрлэгч Lamborghini авто брэндийг үндэслэгч Ferruccio Lamborghini-гийн хүү, ноён Tonino Lamborghini өөрийн биеэр хүрэлцэн ирсэн явдал байжээ.
Энэхүү нээлт Tonino Lamborghini брэндийн 30 жилийн ой болон дэлхий дахинаа тархсан кафе, зоогийн газар, лонж баар, тансаг зэрэглэлийн зочид буудлын сүлжээ Tonino Lamborghini Hospitality төслийн 10 жилийн ойтой давхцсан бөгөөд ноён Lamborghini хэлэхдээ “Москва дахь анхны Tonino Lamborghini Boutique Caffe-гийн нээлт нь компаний давхацсан ойнуудыг тэмдэглэх гайхалтай үйл явдал” хэмээсэн байна.
Tonino Lamborghini Москвад болсон энэхүү нээлтэнд оролцохдоо Tonino Lamborghini Spyder-аас гаргасан хэд хэдэн гар утасны загвараа танилцуулсан байна. Танилцуулгын үеэр Орос-Армени гаралтай поп дуучин Авраам Руссо болон Оросын дуучин Юлия Ковальчук нар маргашгүй гоо үзэсгэлэн мөн Итали улсын талаарх гайхалтай сайн мэдлэгийнхээ төлөөнөө тус тус нэг утас бэлгэнд авчээ.
Италийн шилдэг зоогийн газруудад дээд зэргийн дадлага туршлага эзэмшсэн тогооч Андрей Полищук Италийн хамгийн гайхамшигтай хоол зоогийн цуглуулга болон Tonino Lamborghini брэндийн логоны хэлбэртэй амтат бялуугаар зочдод бэлэг барьсан байна. Энэхүү гала үдшийн хүндтэй зочид болох Авраам Руссо, Константин Андрикопулос, Татъяна Терешина, Даниил Федоров, Юлия Ковальчук нарын алдартнуудын зураг харагдаж байна.
Tonino Lamborghini Boutigue Caffe нь маш чамин хээнцэр заслыг чухалчилсан ба Tonino Lamborghini брэндийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдээр үйлчлэх аж.
Tonino Laborghini Boutique Caffe нь 150 хүний суудалтай зоогийн газар, нэгдүгээр давхартаа 55 хүний багтаамжтай лонж баар, хоёр давхартаа 47 хүнд үйлчлэх гол зоогийн газар, 36 болон 20 хүнд үйлчлэх хоёр VIP танхимаас бүрддэг байна.
Тус кафены цэсэнд тогооч Андрей Полищукын гараар хийгдсэн Италийн уламжлалт зоог, хоолнууд бичигджээ.
Tonino Lamborghini брэндийн өвөрмөц шинж чанар, тансаг байдлыг гүн шингээсэн гайхалтай загвар, засал бүхий уг кафе ирсэн зочдод дээд зэргийн тааламжтай сэтгэгдлийг төрүүлж чадна гэнэ.
Tonino Lamborogini нь дэлхий дахинд «made in Italy» гэсэн үгийг бодит жишээ болгож чадсан хүн юм.
jerry-man
2011/09/21 at 20:26
nice yum bn :D :D :D
indanaa
2011/09/21 at 20:31
tansag ain
tuulaixan
2011/09/21 at 20:51
Гоё харагдаж байна шvv
shank
2011/09/21 at 21:00
materailuud ni yntei bolhoor tansag setgegdel tyryylj magadgyu ternees dotood shiidel ni taalagdsangyu nadad lol
btcrew
2011/09/21 at 21:58
neeh tansag zuil haragdahgui bn zugeer mash tsewerhen ym bn haha
CrEEeeZZZ
2011/09/21 at 22:49
woow
tmra
2011/09/22 at 16:38
big like
Sfile
2011/09/22 at 18:19
Hmmmmm Shakderzaw!!!!!
muty
2011/09/23 at 11:55
zooz goyo ain
Donjman
2011/09/23 at 15:00
Excel club bhgvinmu hehe
shiji_batuka
2011/09/25 at 00:44
wooooow