Энэтхэгийн нэгэн сургуулийн сурагчид бүгдээрээ хоёр гараараа зэрэг бичиж чаддаг. Дэлхийн хүн амын дөнгөж 1% нь л ингэж чаддаг гэнэ

2

Энэтхэгийн нэгэн жижиг тосгоны сургууль дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байна. Уг сургууль ердөө л 300 сурагчтай – тэд бүгд амбидекструуд буюу баруун болон зүүн гараараа зэрэг бичиж чаддаг. Дэлхийн хүн амын дөнгөж 1 хувь нь л ийм чадвартай байдаг, харин энэ жижиг сургуулийн амбицтай үндэслэгч үүнийг өөрчлөхөөр шийджээ.

Мадхья-Прадеш мужид байрлах Вин Вандинигийн сургуулийг 1999 онд ВП Шарма (VP Sharma) гэх цэргийн алба хаасан нэгэн залуу үндэслэн байгуулжээ. Амбидекструудыг сургах анхны санааг Энэтхэгийг 1950-1962 онд удирдаж байсан Ерөнхийлөгч Ражендра Прасад өгсөн гэдэг.

“Доктор Ражендра Прасад хоёр гараараа зэрэг бичиж чаддаг байсан гэдгийг би сэтгүүл дээрээс  уншиж байсан юм. Түүний энэ чадвар намайг үнэхээр гайхшруулсан. Төрсөн тосгондоо сургууль нээсний дараа сурагчиддаа энэ чадварыг суулгахаар шийдсэн юм. Бид хүүхдүүдээ нэгдүгээр ангиас нь зааж эхэлсэн, гуравдугаар ангидаа тэд хоёр гараараа чөлөөтэй бичиж сурсан, харин 7 болон 8 дугаар ангийн сурагчид аль ч гараараа цэвэрхэн бөгөөд хурдан бичиж сурсан байдаг. Хэсэг хугацааны дараа тэд хоёр гараараа хоёр өөр текстийг нэгэн зэрэг бичиж чаддаг болно. Үүнээс гадна тэд урду хэлнээс гадна хэд хэдэн гадаад хэлийг эзэмшиж чаддаг”.

Хичээлийн үргэлжлэх хугацаа 45 минут, үүний 15 минутыг хүүхдүүд хоёр гараараа бичиж сургах чадварт зарцуулдаг гэж Вина Вандини хэлж байна. Энэхүү чадвар сууснаар хүүхдүүд хэд хэдэн гадаад хэлийг хүндрэлгүйгээр сурах чадвартай болдог гэж Шарма үздэг. Үүнээс гадна нэг үгийг хоёр өөр хэл дээр зэрэг бичих дадалд суралцдаг байна.

Хоёр гараараа зэрэг бичих нь анхаарал төвлөрлийг дээшлүүлнэ гэж олон хүн үздэг. Харин сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар бол энэхүү чадвар нь танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Америк эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг харахад, амбидекстр хүүхдүүдийг харж байхад тэд (математикийн эрдэм, ой санамж болон логик сэтгэлгээгээрээ) баруун болон зүүн гартнуудаас мэдлэгийн түвшин доогуур байгаа юм.

Хойд Финляндын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн ч мөн дараах дүгнэлтэнд хүрсэн байна: амбидекстр хүүхдүүдийн дунд сэтгэл зүйн асуудал ихээр тохиолддог, үүнд хэл ярианы гажиг, сургалтын амжилтад муугаар нөлөөлөх, анхаарал төвлөрөл дутагдах зэрэг хам шинжүүд илэрчээ.

3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ямар том гайхамшигийг бүтээгээв. Энэтхэг 1 миллард хүн эрдэмд шамдаад энэрэнгүй сэтгэлд шамдаад байдаг. хужаа коммунист нам удирдсан хужаа 1 миллард хүн эргэн тойрныхоо бүх оронтойгоо дайтсан Өвөр Монгол Уйгар Түвдийг колончлогч Бүх Дэлхийг эдийн засгаар нь колончлолгч болох санаатай хужаа түрэмгийлээлээ үргэжлүүлсээр.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *