Кино театрт дуу чимээг илүү тод сонсож, дээд зэргийн мэдрэмж авах хамгийн сайн суудлууд аль нь болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна

2

Том дэлгэц, “тасархай” орчин, нүргэлсэн дуу чимээ – кино театрт кино үзэх мэдрэмж нь та гэртээ хичнээн орчин үеийн том зурагтаар кино үзсэнээс илүү байх нь ойлгомжтой. Кино үзэх мэдрэмжийг бүрэн авахын тулд кино театрын зааланд зөв суудлаа сонгох хэрэгтэй. Үзэгчдийн ихэнх нь тасалбар авахдаа төв хэсгийн суудал, эсвэл зарим нь зүгээр л таарсан суудлыг нь авчихдаг. Энэ зөв үү?

Бид киноны салбартай холбоотой мэргэжилтнүүдийн үзэл бодлыг нэгтгэн чухам ямар суудлаас илүү харагдах, илүү сонсогдох болон хамгийн шилдэг мэдрэмжийг авч чадахыг тодрууллаа. Жишээ болгож бид эгнээ тус бүрдээ 12 суудалтай, 9 эгнээтэй танхимыг сонгосон болно.

Кино театрын аудио төхөөрөмжийн мэргэжилтний бодлоор хаана хамгийн шилдэг дуу чимээг сонсох вэ?

© Depositphotos.com

Дууны чанарыг бүрэн мэдрэхийг хүсвэл эгнээний гол суудлуудад сууна, дэлгэцээс танхимын гуравны хоёр хэмжээний зайтай хэсгийн эгнээг сонгоорой. ТНХ олон улсын дууны байгууллагын технологи хариуцсан захирал Стив Марцын хэлснээр, чухам энэ л хэсэгт дууны тэнцвэрт байдал, чанга сул, болон бусад нөхцөлийн зохицолдлогоог тохируулах аппарат суурилсан байдаг билээ.

Тасалбар авахдаа кино театрын заалыг гурван хэсэгт хувааж авч үзээд голын суудлуудаас сонгоорой.

 

Эмч нарын бодлоор эрүүл мэндэд аюулгүй суудал хаана вэ?

© Depositphotos.com

Хэрвээ та дэлгэцэнд хэтэрхий ойрхон сууж байгаа бол киноны дунд хэсгээс эхлээд л таны хүзүү чилж өвдөнө – энэ нь буруу байрлалаас бий болж байгаа өвчин юм. Кино үзэхдээ дээш өлийж харах хэмжээ нь дэлгэцийн төв хэсгээс дээд зах хүртэл 35 хэмээс ихгүй байх хэрэгтэй. Нүдний эмч нарын үзэж байгаагаар эхний болон сүүлчийн эгнээний ялгаа байхгүй. Гэхдээ нуруугаа хайрлахыг хүсэж байгаа бол кино театрын эхний эгнээнд суухаас аль болох зайлсхийхийг бодоорой.

 

Кино болон телевизийн инженерүүдийн бодлоор харах, үзэхэд хамгийн тохиромжтой хэсэг хаана вэ?

© Depositphotos.com

Танхимын хамгийн алс хэсгээс хэвтээгээрээ 36 хэмийн өнцөгт байгаа суудал нь – харагдах орчин, дуу чимээний хувьд хамгийн шилдэг нь. Киноны үйл явдалд бүрэн орохыг хүсэж байгаа бол дэлгэцийн зах хэсэг хүний харааны хамгийн захтай давхцаж байгаа эгнээнд сууна.

 

Кино шүүмжлэгчдийн бодлоор кинонд дурлагчдад зориулсан хамгийн шилдэг суудал хаана вэ?

© Depositphotos.com

Кино театрын танхимын захын суудлуудад суухыг тэр болгон хүн хүсдэггүй. Хэрвээ та хажуугийн хүний шивнэх чимээ эсвэл юм идэж уух чанга дуунаас зугтааж кинондоо бүрэн орохыг хүсэж байвал захын суудлаас илүү тохиромжтой сонголт гэж байхгүй. Нэгдүгээрт, шивэгнэх авиа сонсогдохгүй, утасны дэлгэцийн гэрэл зовоохгүй, попкорн зажлах чимээ зэрэг киноноос анхаарал татах зүйл бага. Яагаад гэвэл хүмүүс танхимын төв хэсэг төвлөрөн суусан. Хоёрдугаарт, захын суудалд суусан хүн бие засах эсвэл яаралтай гарч утсаар ярихад амар байдаг.

Мөн өндөр хүмүүст хамгийн тохиромжтой суудал нь – өвдөг тулж чилсэн үед захын суудлын задгай хэсэг рүү хөлөө жийгээд тухлан сууж киногоо үзэж болно.

 

3D киног бүрэн утгаар нь мэдэрч үзэх боломжтой суудлыг стереоскоп кино зураглаачдын хэлж байгаагаар

© Depositphotos.com

Гурван хэмжээст киноны мэдрэмжийг бүрэн авахын тулд 6 дугаар эгнээний голын суудлыг сонговол илүү тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Дэлгэцэнд хэтэрхий ойрхон суувал тусгай эффект болгоны араас байнга толгойгоо хөдөлгөх хэрэг гарна, харин зарим нэг 3D объектууд нь таны ард байгаа ч юм шиг, бүр хоцроод байгаа ч юм шиг мэдрэмж төрүүлэх ажээ. Арын  эгнээнүүд – бас л амжилттай хувилбар биш: дэлгэцээс хэтэрхий хол суухад тусгай эффектийн зарим нэг хэсгийг л үзэж чадна.

 

Кино технологичийн бодлоор дэлгэцийг хамгийн хурц тод мэдрэх суудал хаана байх вэ?

© Depositphotos.com

Орчин үеийн ихэнх кино театрууд мөнгөн дэлгэцтэй байдаг бөгөөд энэ төрлийн дэлгэц нь тодорхой чиглэлд гэрэл ойлгодог байна. Харах цэгээс шалтгаалаад дэлгэцийн хурц тод нь харилцан адилгүй байгаа мэт санагддаг. Юуны түрүүнд эхний эгнээний захын суудлуудад илүү мэдрэгдэнэ: хэрвээ энэ суудал дээр суувал дэлгэцийн нэг хэсэг илүү харанхуй бүүдгэр, харин нөгөө хэсэг нь гэрэлтэй хурц харагдана. Тийм учраас кино технологичид голын суудал сонгохыг санал болгож байна – дэлгэцийн гэрэл жигд харагдах ажээ.

Кино театрт кино үзэхдээ та ямар суудал сонгохыг хүсдэг вэ? Хаана сууж байгаагаас шалтгаалж авах мэдрэмж өөрчлөгддөг үү? Таны үзэл бодол бидэнд сонирхолтой байна.

12
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *