Орон гэргүй нэгэн эр эмнэлэгт иржээ. Харин түүнд санаа зовсон найзууд нь эмнэлгийн үүдэнд түүнийг гарч ирэхийг тэвчээртэйгээр хүлээж байжээ

2

Бразилийн Alto Vale эмнэлэгт маш сайн хүмүүжилтэй “андуудаа” дагуулан ирсэн өвчтөн ирж эмч нарын анхаарлыг татжээ. Ноход бол өвчтөний найзууд. Сезар нэртэй энэ залуу орон гэргүй бөгөөд эм авахаар эмнэлэгт ханджээ. Сувилагч нар өвчтөний түүхийг үүсгэж байхад ганцаараа ирээгүй гэдэг нь тодорхой болсон байна – хаалганы цаана түүнийг үнэнч дөрвөн хөлт андууд нь хүлээж байв. Сувилагч Крис Мампримийг энэ байдал үнэхээр догдлуулсан тул тэр бусдадаа хэлжээ.

Сувилагч Крис Мамприм бусдадаа эмнэлэг дээр хайртай нохойнуудаа дагуулан ирсэн орон гэргүй хүн ирж үзүүлсэн тухай хэлжээ.

Шөнийн гурван цагийн үед орон гэргүй Сезар гэх залуу Крисийн ажилладаг эмнэлэгт эм авахаар иржээ. Сувилагчийн хэлснээр, ямар нэгэн баялаггүй жирийн л нэг хүн ирсэн, түүний амьдрал бусдынхаас хамааралтай нэгэн. “Түүнд тусламж хэрэгтэй, өлсгөлөн, хүйтэнд даарсан, өвчнөө давахад түүнд тусламж хэрэгтэй. Энэ хүнд үнэнч найз нар бий, тэр ч тэднийгээ хайрладаг” – гэж сувилагч дурсан ярьж байна.

Залуу сувилагчид өөрийн амьдралын зарим нэг бодит байдлаас ярьсан байна: заримдаа би өөрөө хоолгүй хоосон хоцордог, нохойнуудаа хооллодог юм. “Ийм амьдрал бодитоор ямар байдгийг би сайн мэдэхгүй, яагаад тэр гудамжинд гарсныг ч мэдэхгүй. Би энэ тухай мэдэхийг ч хүсэхгүй байгаа бөгөөд түүнийг шүүмжлэх, буруутгах санаа ч алга. Өөрийн нохойнуудаа хайрлаж байгаа түүнийг сэтгэлийг би хүндэлж байна” гэж Крис ярьжээ.

Өөрөө хоосон хоцрох үе тохиолддог ч гэсэн тэр нохойнуудаа хэзээ ч хоосон хонуулахгүй.

“Тэр нохойнууддаа анхаарал халамж тавьдаг нь илт харагдаж байсан юм – тэд цатгалан, амар амгалан. Нохойнууд нь эзнээ хаалган дээр хүлээж байгааг нь хараад эзэндээ ямар их хайртайг нь ойлгосон” гэж Додо хэвлэлийн газарт өгсөн ярилцлагадаа Крис дурджээ.

Сайн найз нарыг нь тусгаарлахыг хүсээгүй учраас эмнэлгийнхэн нохойнуудыг эзэнтэйгээ ойр байхыг нь зөвшөөрчээ.

Сувилагч бүсгүйчүүд Сезар болон найз нарыг нь хооллож ундалсан байна. Сезар хоолноосоо үлдээгээд дараа нь нохойнууддаа өгнө гэжээ.

68
ГоёГоё
19
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Munkhtsetseg Dashdolgor

    Munkhtsetseg Dashdolgor

    2018/12/28 at 19:54

    Хороололд 3 нохой дагуулсан эмээг саначихлаа. Тэр дэлгүүрт орход 3-ууллаа шатан дээр хүлээгээд байж байдаг нь надад хамгийн сайхан дурсамж болж үлдсэндээ.

  2. Chuluun Dulmaa

    Chuluun Dulmaa

    2018/12/28 at 20:22

    Yamar huuurhun yum beee!?!??

  3. Tuvd Narantuya

    Tuvd Narantuya

    2018/12/28 at 20:25

    Ямар гоё юм бэ, бүгд тэр эмээгийн нохой юм бх

  4. Uranchimeg Ochir Choidog

    Uranchimeg Ochir Choidog

    2018/12/28 at 20:30

    жинхэнэ үнэнч найзууд байна гэж хэлье

  5. Tuya Tuya

    Tuya Tuya

    2018/12/28 at 20:32

    Хөөрхөн юм аа хүнээс илүү ухаантай шүү

  6. Ganbold Tseden

    Ganbold Tseden

    2018/12/28 at 21:06

    mongol. turiin. gai. bolcon. 27. n. tenegeec. l. deer. naizyyd. bna

  7. Oyuna Oyuna

    Oyuna Oyuna

    2018/12/28 at 21:06

    Estoi xuurxun yumaa. Setgel xudulj bna.

  8. Sondor Pearl

    Sondor Pearl

    2018/12/28 at 21:49

    Hamgiin uhaantai amitad shu de?

  9. Munkhtsetseg Erdenebaatar

    Munkhtsetseg Erdenebaatar

    2018/12/28 at 21:58

    Harin tiim

  10. Д. Нандэ

    Д. Нандэ

    2018/12/28 at 22:37

    Эвий эвий ийм л сайхан амьтад юм байгаан!

  11. Enkhtuya Baldandorj

    Enkhtuya Baldandorj

    2018/12/29 at 00:24

    yamar huurhun yum be

  12. G Muugii Muugii

    G Muugii Muugii

    2018/12/29 at 07:48

    Nohoi shig ununch nuhur bhgui. Huurhii

  13. Баавгай Бямбаа

    Баавгай Бямбаа

    2018/12/29 at 07:50

    мэдээллийг нь уншихгүй шууд ойлгохын

  14. Nyamaa Do

    Nyamaa Do

    2018/12/29 at 10:51

    Yun hoorhon yum …

  15. Aagii Aami

    Aagii Aami

    2018/12/30 at 14:42

    Iim uhaantai amitan shvvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *