Суэцийн сувагт гацсан усан онгоцыг гаргахад чадлаараа тусалсан хөөрхий экскаваторчин ямар ч амралтгүй бас цалин хөлсгүй ажилласан байжээ

0

Суэцийн сувагт гацсан контейнер тээвэрлэгч усан онгоцыг гаргахын тулд хичээнгүйлэн ажилласан жижигхэн экскаватор миймийн цуглуулганд зүй ёсоор ороод байна. Сайн санаатай хүмүүс газар шорооны ажил хийсэн экскаваторчны хувь тавилан яасан бол гэж сонирхжээ. Өдөрт гуравхан цаг нүдний хор гаргаж уйгагүй ажилласан хөөрхий түүний хөдөлмөрийг ч зүй ёсоор үнэлээгүй болж таарсан юм.

insider.com

Экскаваторчин Абдулла Абдул-Гавад Суэцийн сувагт контейнер тээвэрлэгч усан онгоц гацсаныг сонсоод өнөөдөр ч ажилгүй өнжих нь гэж боджээ. Тэр бодлоос хойш хэдхэн цагийн дараа хүнд техникээ асааж таван өдрийн турш бараг л нойр, хоолгүй ажилласан байна. Контейнер ачсан Ever Given усан онгоц 3 дугаар сарын 23-ны өдөр сувагт гацсан бөгөөд тэр өдөр Абдуллагийн дарга түүнийг ажилдаа ирэхийг үүрэгджээ: “Машинаа асаагаад яг одоо хүрээд ир, ойр орчим ганцхан чи л экскаватортой нь байна” гэж 28 настай ажилчин залуу тэр өдрийг дурсан ярьжээ. “Тэгж хэлэхээр нь би бараг айсан шүү”. Суваг дээр ирээд л бусад ажилтнуудтай цуг өдөрт 21 цаг тасралтгүй ажилласан, ердөө гуравхан цаг л дуг хийж байлаа. Энэ хүнд ажлыг гүйцэтгэлээ гээд ажилтнууд илүү цагийн мөнгө аваагүй л явна.

insider.com

Абдулла өөрийн экскаватортойгоо цуг бараг л аюулын ирмэг дээр зогсож байжээ – сувагт гацсан контейнер тээвэрлэгч усан онгоцны хошуунд бараг л наалдсан байсан юм. Абдуллагийн хэлснээр, онгоцны хошуу нь усан онгоцны ердийн фарватерээс зургаан метрийн зайтай, харин бөгc нь нөгөө эрэгт яг тулаад л гацсан байсан ажээ. Усан онгоцны хошуунд хүрэхийн тулд Абдулла шороогоор багахан зам хийхэд хүрчээ. Аварга том усан онгоцны доор жижигхэн экскаватортой ажиллах түүний хувьд инээдтэй биш байлаа. Усан онгоц юу юугүй далийж дээрээс нь орж ирэх гэж байгаа мэт мэдрэмж байнга төрнө. “Экскаваторын хэмжээг та нар хар л даа – тэгээд контейнер тээвэрлэгч усан онгоцыг хар. Ингээд харьцуулаад харахаар өөрийн эрхгүй айдас төрнө. Онгоц багахан далийхад тэгээд л дуусаа. Надаас ч тэр, экскаватороос ч тэр юу ч үлдэхгүй” гэжээ. Дараа нь нэмэлтээр ирсэн хоёр экскаватор усан онгоцонд ойртохоосоо айсан бөгөөд Абдуллагийн ухсан шороог зaйлуулах ажил хийсэн гэж тэрээр ярьжээ.

insider.com

Гэрээсээ яаран сандран углааштайгаа гарч ирсэн Абдул-Гавад ажилдаа ирээд ч гутлаа сольж амжаагүй юм. Тэрээр богино долгионы холбоогоор заавар зөвлөгөө авч хэдэн цагаар амралтгүй ажилласан. Усан онгоц гацсан газраасаа хөдлөх оролдлого хийх хүртэл тэр байрнаасаа хөдлөх эрхгүй байлаа. “Би газрын гүнд 5-6 метр ухчихаад байхад усан онгоц бага ч болов хөдлөх оролдлого хийгээгүй” гэж Абдулла тэр өдрийн тухай ярьжээ. Ажилд гарсны хоёр дахь өдрийн дараа Абдулла миймийн баатар болсон байв. Энэ үед эхлээд өөрийгөө дoромжлуулж байна гэж боджээ. “Хүмүүс намайг бас миний ажлыг шоолж байна л гэж бодсон. Тэр хүмүүс тэнд байгаагүй юм чинь яаж ч мэдэх вэ дээ. Тэгээд тэр шоглоод байгаа хүмүүсийг би ойлгоосой гэж бодоод ажилдаа эрчимтэй орсон. Харин дараа нь тэдэнд бүр уурлаж эхэлсэн: хүн шоолж суухаар бага ч болов тус болохыг бодож болдоггүй юм байх даа”.

Абдулла болон түүнтэй цуг ажиллаж байсан хүмүүст тусламж үнэхээр хэрэгтэй байсан юм: тэд өдөрт 20-иос илүү цагаар амралтгүйгээр ажиллана. Хилийн цэpгийн анги дээр гуравхан цаг унтсан болоод л эргээд ажилдаа орж байжээ. Нэг удаа ердөө ганц цаг л амрах эрх өгсөн гэдэг. “Тэд нар биднийг гэртээ харьж амрахыг зөвшөөрөөгүй, арга ч үгүй биз, ойрын 8-9 цагийн дотор бид нар ажилдаа эргэж ирэхгүйг тэд сайн ойлгож байсан байх” гэжээ.

insider.com

3 дугаар сарын 25-ны өдөр “Машаур” гэх хөвдөг экскаватор ирж бусад экскаваторчидтай цуг ажиллаж эхэлсэн байна. Ингээд 3 дугаар сарын 29-ний өдөр контейнер тээвэрлэгч усан онгоцыг гацсан байрнаас нь хөдөлгөж чаджээ. Абдул-Гавадын хэлснээр, ажилчид бүгд “сунаж унахын даваан дээр” ирсэн байсан ажээ. Гэхдээ ялалт ирэхэд бүгд баярлаж хөөрч ядарснаа таг мартсан гэдэг: “Аварга том усан онгоц байрнаасаа хөдлөхөд ядаргаа ул мөргүй арилсан. Ажлаа сайн гүйцэтгэсний үр дүнг бид тэгэхэд шууд мэдэрсэн юм”.

insider.com

Египетийн албаны хүмүүс тэнд ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлжээ. Гэхдээ Абдул-Гавад өөрт нь биечлэн талархал илэрхийлээгүйд гомдолтой яваагаа хэлсэн юм. Учир юунд вэ гэвэл, Абдулла Суэцийн сувгийн компанийн албан ёсны ажилтан биш, тэр үед туслан гүйцэтгэгчээр л ирсэн. Үүгээр ч барахгүй түүний гэрээс дөрвөн цаг явж байж хүрдэг хотод зохион байгуулагдсан албан ёсны баярын хүлээн авалтад ч тэр оролцож чадаагүй. Яагаад гэвэл урилгыг арга хэмжээ эхлэхээс нэг цагийн өмнө түүнд гардуулжээ. Энэ мэт шалтгааны улмаас тэр гомдолтой явна. “Удирдлагууд өөрсдийгөө ялсан гэж бодож байгаа байх, гэхдээ экскаваторгүй тэд юу ч хийж чадахгүй шүү дээ. Магадгүй тэр усан онгоц одоо ч байрнаасаа хөдөлж чадахгүй зогсож байх байсан ч юм билүү?” гэж Абдулла ярьжээ.

Хамгийн гомдолтой нь одоо болтол Абдуллад ч тэр, тэнд ажиллаж байсан бусад хүмүүст ч тэр илүү цагийн хөлсийг олгоогүй байна. Гэхдээ тэр цаг мөчийг Абдулла бахдалтайгаар эргэн дурсах ажээ: “Энэ бол том амжилт – Египетийн хувьд төдийгүй миний хувьд ч том амжилт. Амьдралд нэг, за үсрээд хоёр удаа л тохионо. Би бахархах зүйлтэй хүн шүү” гэж Абдулла хэлжээ.

Харин та энэ үйл явдлыг юу гэж дүгнэж байна вэ?

15
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *