
Жүжиглэнэ, бүжиглэнэ гээд л түүний авьяас чадвар дундаршгүй. Холливудын од болсон ч үргэлж даруу төлөв зантай, хошин шогийн мэдрэмжтэй хэвээрээ л байгаа түүнийг яагаад Холливудын хамгийн сайн залуу вэ гэдэгтэй танилцацгаая.
1. Тэр өөрийн фенүүддээ талархах цагийг заавал гаргадаг. Америкийн кино урлагийн шагнал гардуулах ёслол дээр тэрээр “Хүмүүс надтай яаж харьцаасай гэж хүсдэг түүн шигээ л бусадтай харьцахыг хичээж явна даа” гэж хэлсэн байна.
Тэрээр New Orleans-д “22 Jump Street” киноны зурганд орж байхдаа нэгэн фентэйгээ авахуулсан зураг. Түүний фен энэхүү зургаа Twitter хуудсан дээрээ бахархалтайгаар тавьсан байсан юм.
2. Анхаарлын дутмагшилтай хүмүүст тусласан тухайгаа тэрээр “Өөрийн хийсэн зүйлээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө хийсэн гэж яасан ч бодож болохгүй. Бусдыг халамжилснаар өөрийнхөө тусын тулд юуг хийж чадах вэ гэдгээ ойлгож авдаг юм байна” гэжээ.
3. Афганистанд очихдоо тэрээр Америкийн 1500 цэрэгтэй уулзаж тэдэнд талархалаа илэрхийлжээ.
4. Цэргүүдэд зориулан хөгжилтэй зураг авахуулжээ. Цэргүүд түүнээс зар сурталчилгааны зураг авахуулж өгөхийг хүсэхэд тэрээр эмэгтэй хүн болж ийнхүү авахуулсан байна.
5. Тэрээр интернэтийн сенсаци болсон Trick Shot Titus-д ялагдахдаа мөн л даруу загнажээ.
6. Magic Mike XXL жүжигчин найзуудтайгаа хамт Лос Анжелесийн Бахархалын парадад оролцжээ.
7. Тархины хавдар нь 4-р шатандаа орсон 18 настай фен охин руугаа “виртуаль үнсэлт” илгээсэн юм.
8. Jonah Hill тэр хоёр жинхэнэ ах дүүс шиг байдаг ажээ.
9. Хаана ч байсан цааргалалгүйгээр фенүүдтэйгээ зургаа авахуулдаг. Нисэхийн өмнө тэрээр нисгэгчидтэй зургаа татуулжээ.
10. Амазоны уугуул тариачдад туслах “Руна” байгууллагыг идэвхитэй дэмждэг. Channing саяхан тэдний уламжлал, ахуй амьдралтай танилцахаар Амазон мөрөн рүү явсан.
11. Тэр нохойнд үнэхээр, үнэхээр их хайртай.
12. Magic Mike XXL киноны нээлтийн ажиллагаан дээр фенүүддээ зориулан нүүр хувиргалт хийжээ.
13. Нью-Йорк хотод цүнхээ гээчихээд олж өгөхөд нь тусласан фенүүддээ талархаж өөрийн Twitter дээрээ жиргэсэн байна.
14. 2009 онд шүдний аппараттай фенээ инээлгэж байгаад уг зургийг авахуулжээ. “Би шүдний аппарат зүүдэг, зурган дээр намайг хэн ч инээлгэж байгаагүй” гэж түүний фен өөрийн хуудаснаа бичсэн байна.
15. Гуниглаж гутарсан үедээ түүний Flash MOB-д бүжиглэж байгаа бичлэгийг үзээрэй. Баярлалаа Channing.








Udval Ariuka
2015/07/25 at 22:18
Зочин
2015/07/29 at 05:41
Woaw ene hun chine harin oddiin ovchnoor ovchloogui hun bna aa goy goy nice