Хувцас загварын ертөнцөд хөл тавьсан 15 хип хоп одууд

0

Ихэнх хүмүүс өөртөө зорилго тавьж, зорилгодоо хүрэхээр мэрийн ажилладаг бол алдартнууд тавьсан зорилгодоо хүрэхэд тун амархан бололтой. Хип хопын ертөнцөд энэ л стандартаар байхын тулд дуучид, уран бүтээлчид өмнөө зорилго тавьдаг байна.

Тэдний туулах зам: дуу бичлэгийн гэрээ хийнэ, хэдэн саяар нь зарна, бизнес-магнат болно, ийм стандарт тогтоосон хүн бол Russell Simmons юм. 2003 онд ах дүү нарын домог болсон Run of Run DMC-ын Simmons хип хоп хувцасны оргилд гарч чаджээ. Түүний Phat Farm хувцасны компани өөрийн салбар компани болох Baby Phat-тай хамтран тухайн үед түүний эхнэр байсан Kimora Lee Simmons-ын удирдлага дор хип хопын хувцасны загварт хотын урсгалыг оруулж ирсэн загварыг зохион бүтээж байжээ.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 1

Тун удалгүй, Diddy болон Jay-Z нар Sean John & Rocawear-тэй хамтран өөрсдийн загварыг гаргасан. Репер Nelly – Vokal хувцасны брендээрээ 50 Cent-тэй хамтарч G-Unit пүүзийг танилцуулсан. 50 Cent-тэй хамтран загварыг бүтээж, танилцуулснаараа алдаагүй юм.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 2

Эдгээр дуучдын эхний зорилго нь ахиухан орлого олох байсан юм. Ямар ч зорилготой байсан нь хамаагүй, хүн бүхний мэддэг алдартай нэгэн дуучин загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болдог болжээ, түүний нэг тод жишээ бол Kanye. Тэрээр өөрийн од эхнэрийн хамт буюу магнат Kim Kardashian-тайгаа хамтран хип-хопын ертөнцөд хувцасны загварын шинэчлэлтийг хийж бизнесийн орлогоо хамт нэмэгдүүлж чаджээ.

Kanye өнгөрсөн 2-р сард Addidas-тай хамтран өөрийн бүтээсэн загварын Yeezy’s пүүзийг хязгаарлагдмал тоогоор буюу 10,000 пүүз гаргаж хосыг нь 350 доллараар борлуулжээ. Тоог бодоод үз дээ.

Yeezy’s-ийн загвар эндээс эхлээгүй юм. 2012 онд Guiseppe Zanotti-гийн дизайнаар хар, цагаан, алтан шаргал өнгийн гутлыг мөн цөөн тоогоор гаргаж байжээ /зургийг дээр үзүүлэв/

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 3

Өдрөөс өдөрт нэр хүнд нь дээшилж буй хип хоп урсгалын нэр хүндийг даган хип-хоп хувцасны загвар ч мөн өөрчлөгдсөөр байна. Хүн бүр л хип-хопын өчүүхэн ч гэсэн хэсгээс зуурахыг хүсч байгаа бөгөөд бид ч мөн хип хоп загварын хувцас өмсөх азтай хэрэг шүү.

Ингээд, хувцасны загварын ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьсан 15 хип хоп дуучдыг танилцуулъя.

1. P. Diddy: Sean John

Sean Comb 1998 онд өөрийн Sean John брендийг гаргасан.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 4

2. Jay-Z: RocaWear

Rocawear-ийг 1999 онд Damon Dash болон Jay-Z нар бий үүсгэн болгожээ.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 5

3. 50 Cent: G-Unit

50 Cent 2003 онд Marc Ecko-тай хамтран G-Unit Clothing-ийн ажлыг эхлүүлэх зорилгоор Ecko Unlimited-ийг үүсгэн байгуулжээ. Мөн, G-Unit пүүзийг гаргахын тулд Reebok-тэй хамтарч байжээ.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 6

4. Nelly-Vokal

Рэпер Nelly 2003 онд өөрийн Vokal Clothing брендийг танилцуулж байсан байна.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 7

5. Pharrell: Billionaire Boys Club

Pharrell Williams өөрийн нэрийн брендийн хувцасыг гаргахаар A Bathing Ape (BAPE)-тай 2005 оноос хамтарчээ.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 8

6. Tyga: Last Kings

Залуу рэпер Tyga дан ганц реп уран бүтээлч биш юм, тэрээр бизнест ч мөн амжилт олоод байгаа нэгэн. Египетийн соёлыг шүтэн биширдгийн хувьд түүний хувцасны загвар сүүлийн хэдэн жил гарснаасаа хойш амжилтыг олоод байгаа юм.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 9

7. Chris Brown: Black Pyramid

Маргах зүйлгүй, Black Pyramid бол Chris Brown-ы амжилттай яваа бизнесийн салбар мөн.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 10

8. Nicki Minaj: Kmart

Kmart хувцасны брендийг олон нийтэд танилцуулан эмэгтэй рэпер Nicki Minaj загварын ертөнцөд орж ирснээр тогтсон хэв маягийг эвдэж чадсан юм.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 11

9. Big Sean: Aura Gold

Big Shean-ы эхний танилцуулсан Finally Famous бренд богино настай байсан ч шинэхэн танилцуулсан Aura Gold бренд нь Big Sean-д амжилтыг авчрах нь дамжиггүй.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 12

10. T.I.: A.K.O.O. & Hustle Gang

Рэпер T.I. өмнөдийн албан бус хаан хэмээгддэг бөгөөд хувцасны хоёр ч брендийг танилцуулсан: A.K.O.O. & Hustle Gang

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 13

11. Pusha T: Play Cloths

Play Cloths брендээ 2008 онд анх танилцуулсан бөгөөд энэ брендээрээ чимээгүйхэн мөнгө хийсээр л байна.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 14

12. Lil Wayne: Trukfit

Өөрийн дансаа хэдэн саяар нэмэхийн тулд бус, сонирхолоороо 2012 онд Trukfit брендийг гаргасан нь одоо ч амжилттай байна.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 15

13. Jim Jones: Vamp Life

Рэпер Harlem болон дипломатч хочтой Jim Jones нар Vamp Life-ийг гаргахын тулд Rocawear-ээс тусгаарлажээ.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 16

14. Kanye West: Adidas-ын коллекци

Ганцхан Yeezy л Adidas-тай хамтардаг гэж андуурсны хэрэггүй, энэ хавар шинэ загварыг гаргаж ирсэн юм.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 17

15. Beyoncé: House of Dereon

Хэдий тэргүүлэх брендийн тоонд орохгүй ч гэсэн хадагтай Knowles-т мэхийн хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй юм. House of Dereon бренд нь Beyoncé болон түүний ээж Tina Knowles-ийн танилцуулсан анхны бренд юм.

Хувцасны загвар зохион бүтээгч хип хоп одууд 18

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/26 at 12:40

    Big Sean yumuu Shean yumuu

  2. Зочин

    2015/07/26 at 19:59

    Sean John. Энэ хувцсыг өмсөж тэнэгтдэг байлаа

  3. Зочин55

    2015/07/27 at 12:15

    Сэтгэгдэл *дкд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *