Дэлгэцээр гарахдаа эх зохиол дээрхээсээ тэс өөр байдлаар дүрслэгдсэн, хүүхэлдэйн кино болон уран сайхны киноны 10 дүр

0

Бидний үзэх дуртай Элса, Матилда гэх мэт хүүхэлдэйн кино болон бүрэн хэмжээний киноны дүрүүдийн цаана бидний мэддэгээс огт өөр түүх нуугдаж байх нь бий. Манай сайт уншигч танд дэлгэцнээ гарахдаа, эх зохиол дээр бичигдсэн байдлаасаа тэс өөрөөр дүрслэгдсэн дүрүүдийг танилцуулж байна.

1. Frozen хүүхэлдэйн киноны Элса эсрэг дүр болох байсан.

© The Story of Frozen: Making a Disney Animated Classic / Lincoln Square Productions, © Frozen II / Walt Disney Animation Studios and co-producers

2013 онд нээлтээ хийсэн Frozen хүүхэлдэйн киног бид Элса, Анна болон “Let It Go” дуугаар нь сайн мэдэх билээ. Тэгвэл тус хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулалтын хэд хэдэн хувилбар дунд Элсаг Аннагийн эгч биш, хорон санаат эсрэг дүрээр дүрсэлсэн байсан ажээ.

 

2. Jurassic Park киноны Hammond маш xэрцгий, догшин авиртай нэгэн байсан.

© Jurassic Park / Universal Pictures and co-producers

Алдарт найруулагч Steven Spielberg-ийн “Jurassic Park” киноны эрт галавын үеийн цэцэрлэгт хүрээлэнг үндэслэгч доктор John Hammond-ын дүр эх зохиол дээрээ xэрцгий догшин авиртай, ууртай нэгэн хэмээн дүрслэгдсэн байсан ажээ.

 

3. Matilda-г тун сахилгагүй нэгэн болгож дүрслэх байсан.

© Matilda / TriStar Pictures and co-producers

“Charlie and the Chocolate Factory” кино зохиолыг бичсэн Roald Dahl тус зохиолын Matilda-г тун сахилгагүй, асуудал тарьж явдаг нэгэн болгон дүрсэлсэн байжээ.

 

4. “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны Woody гол дүрийн баатар гэхээсээ илүүтэйгээр зөрүүд, дээpэлхүү нэгнээр дүрслэгдсэн байсан.

© The Pixar Story / Leslie Iwerks Productions, © Toy Story / Walt Disney Pictures and co-producers

Алдарт Pixar анимейшн студийн 1995 оны бүтээл “Тоглоомын түүх” хүүхэлдэйн кинонд Энди хүүгийн тоглоомнуудын адал явдлын тухай өгүүлдэг гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл уг хүүхэлдэйн киноны зохиолд гол дүр болох Woody хүүхэлдэйн кинон дээр гардгаас эрс өөр зан араншинтайгаар дүрслэгдсэн байсан ажээ. Дисней студийн албаныханд танилцуулсан кино зохиолд түүнийг бусад тоглоомнууддаа зэрлэг, бүдүүлэг ханддаг дээpэлхүү нэгэн хэмээн дүрсэлж байжээ.

Улмаар тус хүүхэлдэйн киног бүтээх ажлыг Дисней студи цуцлахаар ярилцаж эхлэх үед Pixar анимейшны зүгээс кино зохиолд яаралтай өөрчлөлт оруулж бидний мэдэх түүхийг бүтээжээ.

 

5. Misfits цувралын Simon эсрэг дүр байсан.

© Misfits / Clerkenwell Films

Супер хүчтэй баатруудын тухай өгүүлэх англи цувралд үл үзэгдэх чадвартай Simon нэртэй баатар гардаг билээ. Тэгвэл эх зохиол дээр түүнийг эсрэг дүр болгон дүрсэлсэн байсан ажээ. Гэвч кино багийнхан уг дүрийг эсрэг дүр болгохоос татгалзсан төдийгүй тус дүрд тоглох жүжигчнийг солихыг хүсээгүй тул зохиолд нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.

 

6. “How to Train Your Dragon” хүүхэлдэйн киноны Hipo-гийн ээж эсрэг дүрийн баатар байсан.

© How to Train Your Dragon 2 / DreamWorks Animation and co-producers

“How to Train Your Dragon” хүүхэлдэйн киноны сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг бол яах аргагүй Hipo хүү ээжтэйгээ уулздаг мөч билээ. Тэгвэл тус киноны эх зохиол дээр эх, хүү хоёын хувьд хүн ба луу хоёрын нөхөрлөлийн тухай үзэл бодол зөрүүтэй тул төгсгөл нь тийм ч аз жаргалтай биш байдлаар төгсөх учиртай байсан ажээ.

 

7. Пиноккио маш шуналтай, дуулгаваргүй нэгэн байсан.

© Pinocchio / Walt Disney Animation Studios and co-producers

Дисней студийн сонгодог бүтээл болох Пиноккио италийн зохиолч Карло Каллодигийн эх зохиолд дуулгаваргүй, асар их шуналтай нэгэн хэмээн дүрслэгдсэн байжээ. Харин алдарт Уолт Дисней түүний зохиолыг хүүхэлдэйн кино болгон хийхдээ Пиноккиог гэнэн итгэмтгий, өрөвч зөөлөн нэгэн болгон өөрчилсөн түүхтэй.

 

8. “Buffy the Vampire Slayer” цувралын Spike хэсэгхэн зуур гараад өнгөрөх дүр байсан.

© Buffy the Vampire Slayer / Mutant Enemy and co-producers

1990-ээд оны үед алдаршиж байсан “Buffy the Vampire Slayer” цувралд Spike хэмээх дүрийг ердөө 5 анги дээр гарахаар төлөвлөж зохиолд тусгасан байжээ. Гэвч кино багийнхан түүний дүрийг өргөжүүлж, нийт 97 ангийн туршид цувралд байх гол дүрүүдийн нэг болгон хувиргасан билээ.

 

9. “Kramer vs Kramer” киноны Joanna-гийн дүрд жүжигчин Meryl Streep-ийн хүсэлтээр өөрчлөлт оруулж байсан.

© Kramer vs. Kramer / Columbia Pictures and co-producers

Жүжигчин Meryl Streep-т өөрийн тоглож буй Joanna Kramer-ын дүр таалагдахгүй байсан тул найруулагчаас тодорхой өөрчлөлтүүд оруулж өгөхийг хүсч байжээ. Эх зохиолд түүнийг эсрэг дүр болгож бичсэн байсан бөгөөд эх хүн болно гэдэг нь утга учиргүй зүйл гэж үздэг нэгнээр дүрслэгдсэн байсан аж. Ийнхүү жүжигчний хүсэлтээр уг дүрд өөрчлөлт оруулснаар Meryl Streep Joanna Kramer-ын дүрээрээ Оскарын шагналын эзэн болсон билээ.

 

10. “Stranger Things” цувралын Billy-гийн дүр бидний мэдэхээс ч илүү дургүй хүргэм нэгэн байсан.

© Stranger Things / 21 Laps Entertainment and co-producers

Жүжигчин Dacre Montgomery-ийн тоглосон Max-ын ах Billy-гийн дүрийг бид бусдад дээpэлхүү, догшин ширүүн зан араншинтай гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэгвэл жүжигчний өөрийн хүсэлтээр уг дүрийн өрөвдөлтэй, хүнд амьдралыг туулж буй өнгөрсөн үеийг нь тодотгож байжээ. Ингэснээр Billy-гийн дүрийг болон түүний гаргадаг ойлгомжгүй, дээpэнгүй зан авирыг үзэгчид ойлгож харах нөхцөл бүрдсэн ажээ.

Кинон дээр эх зохиолоосоо өөрөөр дүрслэгдсэн өөр ямар дүрүүд байдаг вэ?

8
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *