Таны биед ус дутагдаж байгааг илтгэх 10 шинж тэмдэг

2

Хүн усгүй амьдарч чадахгүй гэдгийг бид бүгд мэднэ. Бие махбодь 72 цаг үсгүй тэвчинэ. Хүний бие махбодийн 65% нь уснаас бүрддэг. Маш олон хүчин зүйлээс буюу нас, жин, эрүүл мэндийн байдал, хүйс зэргээс шалтгаалж хүний биед агуулагдах усны хэмжээ харилцан адилгүй байна.

Бидний махбодь уснаас хамааралтай, тийм ч учраас ус заавал ууж байх ёстой. Ус ууснаар эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө:

  • Бие махбодь дахь шингэний тэнцвэрт байдлыг хангах
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих
  • Калорийн тэнцвэрт байдлыг хангах
  • Биеийн дулааныг тэнцвэржүүлэх
  • Биеэс хорт бодис гадагшлуулах
  • Арьсны залуу төрхийг дэмжих
  • Эс, тархи, үе мөчийг хамгаалах

Ус дутагдаж байгаа шинж тэмдгийг энэхүү нийтлэлээс мэдэх болно.

 

1. Зүрхний цохилт нэмэгдэх

Ус дутагдсанаар цус өтгөрч цусны эргэлт муудах тул зүрхний цохилт нэмэгдэхэд хүргэнэ. Шингэний дутагдал нь зүрхний цохилтонд муугаар нөлөөлж байгааг судалгаагаар баталгаажуулсан байна. Үүнээс гадна бие махбодийн электролитийн хэмжээг өөрчлөгдөхөд хүргэнэ.

 

2. Ам хатаж эвгүй үнэртэх

Амнаас эвгүй үнэр үнэртэнэ, яагаад гэвэл амны хөндийд нян үржиж эхэлдэг байна. Ус нь амны хөндийг чийглэдэг учраас усны дутагдалд орохоор ам хатахад хүргэнэ.

 

3. Хоолонд огцом татагдах

Хоол идэхээс өмнө аяга ус уугаарай, яагаад гэвэл ус уумаар байгаа мэдрэмж нь өлсгөлөнгийн мэдрэмж төрүүлдэг байна.

 

4. Үе мөч, булчингаар өвдөх

Үе мөч, холбоос эдийн 80% нь уснаас бүрддэг. Ус уухгүй бол үе мөчөөр өвдөж эхлэхээс гадна хоорондоо үрэлцэж эхэлдэг байна. Мөн булчин чичрэх зэрэг шинж тэмдэг нь шингэн дутагдаж байгааг илтгэнэ.

 

5. Толгой өвдөх, эргэх

Шингэний дутагдал нь хүчилтөрөгч, цусны эргэлтийг удаашруулдаг, энэ нь толгойн өвчинд хүргэнэ.

 

6. Өтгөн хатах, хоол боловсруулах эрхтний асуудлууд

Ус нь хоол боловсруулах үйл ажиллагаанд зайлшгүй оролцдог. Шингэн дутагдахад өтгөн хатахад хүргэнэ. Мөн дотор муухайрах, гэдэс гүйлгэх зэрэг гэдэс ходоодны хямралын шинж тэмдэг илэрнэ. Эдгээр өвчнийг цаг тухайд нь эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжих аюултай.

 

7. Ядрах

Тархи шингэний дутагдалд ороход цусны даралт багасах бөгөөд бие махбодь хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Үүний зэрэгцээ бие суларч унтах хүсэл төрдөг байна.

 

8. Бага шээх, шээсний өнгө өөрчлөгдөх

Ус ууж байгаа хэдий ч шээх хүсэл төрөхгүй байгаа бол шингэний дутагдалд орсныг илтгэнэ. Тиймээс удаан хугацаанд шээхгүй байвал бие махбодь шингэний дутагдалд орсон байна гэж ойлгоно.

 

9. Анхаарал төвлөрөл сулрах

Ус дутагдсанаар сэтгэл санаа, ой санамж, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлнө.

23
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Даваа Толгой

    Даваа Толгой

    2017/12/24 at 17:31

    Баярхүү Амар-Амгалан

  2. Даваа Толгой

    Даваа Толгой

    2017/12/24 at 17:31

    Баярхүү Амар-Амгалан

  3. Khulan Otgonbaatar

    Khulan Otgonbaatar

    2017/12/24 at 17:46

    Uranzaya Otgonbaatar

  4. Khulan Otgonbaatar

    Khulan Otgonbaatar

    2017/12/24 at 17:46

    Uranzaya Otgonbaatar

  5. Puujee Pj

    Puujee Pj

    2017/12/24 at 18:37

    Tserengombo Radnaa us sain uuj bai xra

  6. Puujee Pj

    Puujee Pj

    2017/12/24 at 18:37

    Tserengombo Radnaa us sain uuj bai xra

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *