Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс

0

Хүүхэд том болох тусам тоглоом нь улам л үнэтэй болно. Хүү ч бай, охин ч бай саяыг олоод байхад нэг муу шүхэр, бокал зэрэгт үнэ төлж л таараа. Төлөх үнэ нь мэдээж хэдэн саяар тоологдох учир үйлдвэрлэгчид тэдний төлөө хичээх нь мэдээж.

4,8 сая долларын үнэтэй автомашин

Шведийн Koenigsegg машины үйлдвэрлэгчийн гаргасан суперкар CCXR Trevita-ийг дэлхийн хамгийн үнэтэй машинд тооцдог. Цэвэршүүлсэн спиртээр ажиллах энэ машины хөдөлгүүр 1018 морины хүчтэй. Гэхдээ энэ нь чухал үзүүлэлт биш, кузовыг нь бриллиантаар бүржээ.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 3

 

1,8 сая долларын үнэтэй оргилуун дарс

French Goût de Diamants оргилуун дарсыг Пино Нуар ба Шардонне төрлийн усан үзмээр хийдэг тул сайхан амттай байх нь аргагүй. Гэхдээ энэ оргилуун дарсны үнэ нь амтандаа бус харин 19 каратын бриллиантаар хийсэн шилэн дээрх билэг тэмдэгт байгаа юм. Оргилуун дарсаа ууж дуусгаад шилний цуглуулгандаа хийж дээ.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 4

 

19,000 долларын тоос сорогч

Хөнгөн бөгөөд хүчтэй тоос сорогч хайж байна уу? Crystal Ergoripado швед тоос сорогчийг 18,993 ам.доллараар авч болно. Хөнгөн учир удирдаж залахад амар, гэхдээ бариулыг нь хэдэн мянган Swarovski-гоор чимсэн байхад хөнгөн байх эсэх нь хэнд хамаатай юм бэ? Найз бүсгүйчүүддээ л гайхуулах нэг юмтай болоо биз.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 5

 

50,000 долларын үнэтэй шүхэр

Матрын цэвэр арьсаар хийсэн уг шүхрийг италийн алдартай брэнд Billionaire Couture гаргажээ. Эднийхээр Пол Маккартни болон Дэвид Бэкхем нар байнга үйлчлүүлдэг тул бид удахгүй ядаж зургийг нь харах нь дээ.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 6

 

40,000 долларын үнэтэй хутга

Дизайнер Квентин Нелийн зохион бүтээсэн Nesmuk Diamond Studded Chef Knife хутга ахлах тогоочид зориулсан эд. Уг хутгыг дамаскын гангаар урлаж, бариулыг нь бриллиантаар чимжээ. Барихад эвтэйхэн биш байж мэдэх ч гайхуулахад чухам тохирно.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 7

 

25,000 долларын үнэтэй тэлээний түдүүл

Швейцарь дизайнеруудын уран бүтээл – зүгээр нэг металлын хэлтэрхий биш шүү, жинхэнэ урлагийн бүтээл юм. Эд анги болгоныг нь бодож хийсэн, хөдөлгөөн бүрийг нь хараад л баймаар санагдахаас гадна алтаар хийсэн гэхээр нэгийг бодогдуулна биз ээ.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 8

 

18,000 долларын скейтборд

Louis Vuitton цүнхэнд дурлагсдад энэ скейтбордыг бэлэглэж болох л юм. Скейтбордыг харахад жирийн л нэг ногоон дугуйтай скейтборд. Гэхдээ гуравхан ширхэг гаргасан уг скейтборд эзнээ хүлээгээд байж л байна.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 9

 

8000 долларын “Монополь”

“Монополь” тоглоомд дуртай хүмүүст бол сайхан бэлэг болно. Тоглоомын нүүрийг тугалын арьсаар бүрж, үгийг нь алт, мөнгөн утсаар оёжээ. Шоо эргүүлэх арьсан аягатай …

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 10

 

15,000 долларын чихэвч

Дуу хөгжмийн жинхэнэ хэмнэлийг мэдрэхийг хүсэгчдэд Стокгольмын дизайнер алтан чихэвч санал болгож байна. Нийт 25 грамм алт орж ажлын 5 өдрийг зарцуулжээ. Захиалагчийн хүсэлтээр чихэвчийг цагаан эсвэл ягаан алтаар хийж болно. Алтан чихэвч ….

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 11

 

10,000 долларын үнэтэй хундага Мартини дарс

Нью-Йоркийн ‘Algonquin’ зочид буудал дурласан саятан хосуудад нэгэн содон үйлчилгээ санал болгож байна – 10 мянган долларын үнэтэй хундага Мартини дарс. Үнэд Grey Goose болон итали вермутаар хийсэн коктейлийн үнэ, сүй тавих бриллианттай бөгж оржээ. Сценар ойлгомжтой: бүсгүй коктейлийг ууж дуусахаар хундаганы ёроолоос сүйн бөгж гарч ирэх бөгөөд залуу хайртай бүсгүйдээ эхнэрээ болгох санал тавина. Ямартай ч, жилдээ 2-3 хүн 10,000-ын мартини уугаад байгаа гэнэ. Ийм санал авсан бүсгүй татгалзсан хариу өгдөггүй байлгүй дээ.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 12

 

1650 долларын үнэтэй үүргэвч

Алтадсан сурагчийн үүргэвчийг Billionaire Boys Club-ыхан гаргажээ. Энэ үүргэвч нь Louis Vuitton-ы скейтбордтой зохицох нь мэдээж. Гэхдээ л завсарлагаагаар ийм үүргэвчтэй хүн яавч бөмбөг өшиглөөд явж чадахгүй ээ.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 13

 

1000 долларын пицца

Нью-Йоркийн Nino’s рестораны санал болгож буй энэ пиццаг италиас олж идэхгүй. Уг пицца нь хар, улаан түрстэй. Амт нь этгээд мэт санагдаж болох ч алтан үүргэвчтэй хүүхэд хичээлээ тараад яагаад ийм пицца идэж болохгүй гэж?

Image #: 18318176 ***EXCLUSIVE*** NEW YORK - JUNE 13: The $1000 (£795) Bellisima Pizza at Gino's Restaurant on June 13, 2012 in New York City. It might sound fishy ‶ but this luxurious caviar pizza really does cost $1,000. The extravagant Italian pie is the creation of New York restauranteur Nino Selimaj, owner of Nino's Belissima in Manhattan. Most of the price-tag comes in the hefty serving of caviar which tops the pizza, which in itself costs $820. Laurentiu Garofeanu/Barcroft Media /Landov

 

600 долларын үнэтэй жинс

Жирийн даавуун жинсэн өмдөнд хоёр ч гайхуулах зүйл бий: нэгдүгээрт, шилбэний хэсгийг металлаар хийсэн тул хөлөө фольга цаасанд ороосон мэт санагдана, хоёрдугаарт, Dior-ийн дизайн юм.

2821321

 

250 долларын жорлонгийн суултуур

Нүүрсээр хийсэн суултуур нь маш хөнгөн. Суултуурын элдэв цуглуулга хийх дуртай бол энэ төрлийг сонирхох нь лавтай.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 14

 

175 долларын бичгийн цаасны хавчаар

Алтан бичгийн хавчаарыг дэлгүүр болгон зарахгүй нь мэдээж. Гэхдээ хэрвээ та хэдэн саяын гэрээ байгуулж байгаа бол ийм хавчаараар гэрээгээ гоёж болох л юм.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 15

 

43 долларын бэлэн гоймон

Зузаан цаасан савлагаатай бэлэн гоймон энэ жагсаалтад орж байгаад та гайхаж байна уу? Үнэндээ Лондонгийн Harrods дэлгүүрийнхэн ийм үнэтэй бэлэн гоймонг баячуудын мөнгөөр тоглох гэж бус харин цугларсан мөнгийг сайн үйлсэд зориулах гэж гаргажээ.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 16

 

30 сая долларын усны хувцас

Дизайнер Сьюзан Розений бүтээсэн усны хувцас бол урлагийн бүтээл. 150 каратын бриллиант, платиниум утсаар холбосон байх ажээ. Энэ гайхамшгийг гольфчин Тайгер Вудс худалдан авсан гэх яриа бий.

Саятнуудад зориулсан хамгийн үнэтэй эд зүйлс 17

4
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/07/11 at 13:14

    Usnii huwcas bish eemeg zvvlt ym bshv ter svvlinh n hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *