Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг

0

Өнөөдөр зэвсгийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Хүний амь нас бүү хэл тосгон суурингаар нь л нэг дэлбэрэлтээр газрын хөрснөөс арчих хүчин чадал бүхий зэр зэвсэг үйлдвэрлэж байгаа нь үүнийг гэрчилнэ. Энэ удаад орчин үеийн дэвшилтэт технологи бүхий пуужин зэргийн тухай бус харин эрт үед ашиглаж байсан зэр зэвсгийг танилцуулах гэж байна. Гэхдээ сэлэм, жад төдийхөн биш ээ, зөвхөн сонгогдсон цэрэг эрс л ашигладаг, тухайн үедээ хамгийн аймшигтай нь байсан зэр зэвсгийн тухай юм.

10. Маду

Эртний индус, мусульманчуудад зэр зэвсэг биедээ авч явахыг хориглодог байсан тул тэд харахад жирийн л ажлын багаж хэрэгсэл гэмээр гэхдээ аймшигтай зэр зэвсгийг биедээ авч явдаг байжээ. Мадугийг антилопын эврээр хийдэг байсан бөгөөд маш хурц үзүүрлэж ар нуруунаас шаахад хохирогч тэр дороо л амь тавихаар байв. Ямар нэгэн байлдаан тулаанд ашиглах гэж бус зөвхөн биеэ хамгаалах зориулалтаар биедээ авч явдаг гэжээ.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 1

9. Халадие

Энэтхэгийн хамгийн аймшигтай зэвсэгт тооцогдоно – халадие кинжал. Энэ хүйтэн зэвсгийг японы самурайнуудтай адил энэтхэгийн эр зоригтой, нэр төртэйд тооцогдох раджпутууд эзэмшдэг байв. Сэлмийг санагдуулам, гэхдээ бариулаасаа салсан хоёр талдаа иртэй тул сайн ирлэсэн кинжалаар дайсныг төвөггүй алдаг байв.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 3

8. Какутэ

Какутэ – японоос гаралтай зэвсэг. Харахад жижигхэн, гэмгүй гэмээр боловч эмэгтэй нинжа нарын хэрэглэдэг аюултай зэвсэг юм. Бөгж 1-3 см үзүүртэй бөгөөд биеийн эмзэг газраар цохиход маш гүн шарх үлдээхээс гадна хэрвээ хор түрхсэн үзүүртэй бол шууд үхэлд хүргэх аюултай ажээ.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 2

7. Содэгарами

Эдогийн үеийн цагдаа нар ашигладаг байсан зэвсэг нь гэмт хэрэгтний хувцасыг тасдаж тэднийг зэвсэггүй болгох зориулалттай юм. Самурайнуудтай байлдахад энэ зэвсгийг маш өргөн ашигладаг байжээ: хуулиар хориглосон зэр зэвсгээр л самурайнуудыг дарна гэж тухайн үедээ үздэг байв.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 4

6. Атлатль

Маш эртний зэвсэг буюу нум сумын өвөг дээдэс гэж хэлж болно. Маш ойрын зайнд ашиглах хэдий ч 0,1 км/цаг хурдлах хүчин чадалтай. Энэ мэт хүчтэй зэр зэвсгийн уршгаар арслан зааныг устаж үгүй болсон гэж эрдэмтэд таамаг тавиад байгаа. Атлатлийг маш уян хатан модоор хийдэг учраас маш их хурдалдаг гэж үзэх бөгөөд Африкаас бусад бүх тивүүдэд ашиглаж байжээ: ацтекууд 16-р зуунд хэрхэн ашиглаж байсан түүхэн бичлэг хүртэл олджээ.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 5

5. Хопеш

Эртний египетийн зэр зэвсэг нь сүх, сэлэмний холимог гэж хэлж болно. Байлдааны зэвсэг болохоосоо өмнө фараоны удирдлагын билэг тэмдэг байсан бөгөөд зэвсгийн үр дүнг мэдсэнээс хойш байлдааны зэвсэг болгон ашиглажээ. Хопешийг зэсээр хийх тул овоо хүнд, тулаанд хүнд зэр зэвсэг авч явах нь бэрхшээлтэй хэдий ч буух жингийн нэг цохилтоор л дайсныг нам дарж чаддаг байв.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 6

4. Цетус

Үхлийн зэр зэвсэгт тооцогдохгүй ч гэлээ зайлшгүй дурьдагдах ёстой зэвсэг: Эртний Грек болон Ромын гар тулаанчдын гарыг хамгаалахаас гадна, цэрэг эрсэд бамбай болж байв. Одоогийн боксын бээлий болон цетусын ялгаа нь материалдаа байгаа юм, эртний ромчууд арьсаар эсвэл элдэв жижиг шүд, үзүүртэй төмрөөр хийдэг байв.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 7

3. Шотель

Эртний Эфиопоос гаралтай сэлэм: хэлбэрээс нь болж ашиглахад маш хэцүү. Дөнгөж гарч ирээд маш их алдаршсан ч урт болон этгээд хэлбэрийг гаргаж урлахад маш их хэцүү, мөн ойрын зайн тулаанд үр дүн багатай тул төд удалгүй хэрэглээнээс хасагджээ.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 8

2. Хутга

“Т” хэлбэртэй богино иртэй уг кинжал нь ойрын зайн тулаан болон гэнэтийн дайралтын үед ашигладаг зэвсэг юм. Долоовор хуруу болон дунд хурууны завсар хийнэ. Одоогоор уг зэвсгийг бие хамгаалах зориулалтаар ашиглаж байгаа ба маш эртний зэвсэгт тооцогдож байна.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 9

1. Багх накх

“Барын хумс” гэж нэрлэх энэ зэвсэг эртний Энэтхэг, Японоос гаралтай. 4-5 урт хумс байрлах бөгөөд дайсны булчин, дотоод эрхтнийг гэмтээх зориулалттай. Ихэвчлэн хөлсний алуурчид энэ зэвсгийг ашигладаг байсан бөгөөд хумсны үзүүрт шингээсэн хор нь амь насанд шууд хүрдэг байжээ. Мөн эмэгтэйчүүд бие хамгаалах болон зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах зорилгоор ашигладаг байв.

Маш аюултайд тооцогдох эртний 10 зэр зэвсэг 10

6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *