Амьтдын байгалиас заяасан супер чадвараас нь санаа авч зохион бүтээсэн 11 гайхалтай технологи

0

Байгаль эх гайхалтай бөгөөд бахархмаар. Түүний бүтээл нарийн бүтэц, зориулалтаараа хүмүүн биднийг хэзээ ч алмайруулж дуусахгүй. Эрдэмтэд байгалийн бүтээлээс санаа авч шинийг зохион бүтээдэг ажээ. Эдгээр зүйлгүйгээр бидний өнөөдрийн амьдралыг төсөөлөхийн аргагүй. Байгаль орчныг анхааралтай ажигласны үр дүнд эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны шинэ арга барилыг гаргаж ирсэн юм. Энэ бол биомиметик – байгалийн бүтээлээс санаа авч хүний амьдралд хэрэгтэй технологи зохион бүтээх.

Гекконы сарвуу болон супер цавуу

Zaychig / dima_maslen

Супер наалдамхай цавуу зохион бүтээх санааг эрдэмтэд гекконоос авчээ. Гүрвэлийн сарвуунд микроскопоор л харж болохуйц маш нарийн ширхэгтэй үс байх ба үүнийхээ ачаар ямар ч гадаргуун дээр наалдаж явж чаддаг. Нарийн ширхэгтэй үснээс гадна бүлх, арьс нь зөөлөн давхарга үүсгэх тул ямар нэгэн чийг, наалдамхай бодис ялгаруулахгүйгээр хүрсэн болгондоо наалдаж чаддаг ажээ.

Гекконы наалдамхай сарвуунаас санаа авсан уг супер цавууг бүтээхэд эрдэмтэд эластомер ашигласан гэдэг. Эластомер – наалдамхай бас уян зөөлөн чанартай полимер. Уг бодис секундийн дотор дурын гадаргууд наалдах чадвартай.

 

Тоншуул болон хар хайрцаг

Dorithur / ayrshire James

Тоншуул өдөр болгон ажлын алх шиг л зогсоо зайгүй ажилладаг, харин түүний тархи нь ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн ажилласаар л байдаг ажээ. Үүний нууц юунд оршино вэ? Шувууны гавалд гэмтлийг бууруулахад туслах хэд хэдэн механизм байдаг ажээ: гиоид (хэлийг ажиллуулах жижигхэн яс), булчингууд, тархины шингэн.

Эрдэмтэд байгалийн энэ механизмыг хүний үйл хэрэгт ашиглахаар шийджээ. Хар хайрцаг яг л ийм зарчмаар  ажилладаг. Хар хайрцаг – онгоцны нислэгийн үеэр бүхий л үзүүлэлтийг бичиж хадгалах төхөөрөмж. Аюултай осол гэмтлийн үеэр ч бүтэн үлдэж чадах тийм л хамгаалалттай зүйл юм.

 

Заан болон робот гар

kati_sedina / AwesomeTech

Заан байгаагүй бол робот гар өдий зэрэгтэй болж чадахгүй байлаа. Энэ амьтны хошууны ачаар л уг шинэ бүтээл төржээ. Робот гар дурын, ямар ч диаметртэй эд зүйлийг барьж авахын зэрэгцээ хүнд жинтэй ачааг ч өргөж чаддаг.

 

Далайн хавч болон рентген

KoTMupa / onlinedocturs

Далайн хавч аливааг нэвт харах чадвартай! Учир юунд оршино вэ гэвэл, гүн усанд юу ч харагдахгүй, тийм учраас далайн хавч аливааг нэвт харж сурчээ. Далайн хавчны харааны эрxтнийг сайтар судалсны эцэст хана зэргийг нэвт харах төхөөрөмжийг бүтээсэн юм. Телескопын ачаар бид сансар огторгуйг судалж чадаж байна. Дэлхийгээс хөөргөсөн пуужин, хиймэл дагуул үүний л ачаар дурандаж цуглуулсан мэдээллээ бидэнд ирүүлдэг.

 

Аалз болон кевлар

Fotomomente / GEVPat

Эртний хүмүүс аалзыг ажигласны үр дүнд загас барих тор бий болжээ. Энэ нь урт хөлт амьтнаас санаа авсан цорын ганц эд зүйл биш гэдгийг хэлье. Аалзны тор кевлар бүтээх санааг өгчээ – сyм үл нэвтрэх хантаазны хамгаалалтыг сайжруулахад ашигладаг материал. Мөн аалзны тороос уян бинтийг хийх санааг олж авсан гэдэг.

 

Халим болон дуу авианы локатор

bleue.science / RELAX ОЗВУЧКА

Халим, дельфинүүд байгалиасаа дуу авианы локатортой төрдөг. Тэд усны гүнд бусад амьтадтай мөргөлдөхгүй, мөн хэдэн арван километрийн зайнаас төрсөн үрээ таньж олж чаддаг. Хүн байгалийн төгс төхөөрөмжийн хажуугаар яаж зүгээр өнгөрөх үү? Ингээд өөрийн хэрэгцээндээ зориулж байгалийн дуу авианы локаторыг хуулбарлан ашиглажээ.

 

Далайн од болон эсээр үржүүлэх

olka_kuramina_zolotce / zZzoki

Далайн од мөнх залуу байх нууцыг мэддэг, яагаад гэвэл өөрийгөө эсийн хэмжээнд үржүүлж чаддаг амьтан юм. Энэ амьтан хөгширдөггүй онцгой ДНХ боловсруулж чаддаг тул бие махбодоо хөгшрөхөөс хамгаалахын зэрэгцээ үxэлд хүргэж болзошгүй гадаад таагүй төрөл бүрийн xүчин зүйлсээс хамгаалдаг.

Энэ супер чадварыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө яаж ашиглаж болохыг эрдэмтэд судалсаар байгаа бөгөөд итгэл найдвар тээн ажиллаж байгаа юм. Эрдэмтэд зорилгодоо хүрэхийн тулд төрөл бүрийн судалгаа, туршилт ч хийсээр байгаа ажээ. 2020 онд эрдэмтэд тугалыг эсийн хэмжээнд үржүүлж чадсан бөгөөд Цэцэгхэн гэдэг нэр хайрласан билээ.

 

Шар шувуу болон дуу чимээ тусгаарлалт

sova.owl.ugla / vladimirrusanov

Дуу чимээ тусгаарлах материал бий болсонд бид шар шувуунд талархах хэрэгтэй. Энэ араатан шувуу үнэхээр дуу чимээгүй нисдэг, ямар сайндаа л өндөр сонор сэрэмжтэй мэрэгч амьтан тэднийг ойртон ирж байгааг огт мэдэрдэггүй хоол нь болдог юм. “Нинжa чадвар” нь шар шувууны өдний онцгой бүтцийн ачаар илэрдэг. Өдний микро давлагаа нь агаарын урсгалаас гарах чимээг дарахын зэрэгцээ далавчны дэвэлтээс мэдрэгдэх аливаа дуу чимээг дарж өгдөг ажээ.

 

Хумс болон эвхэгддэг xутга/тонгорго

Kotbeg0 / lessnichok

Муурын төрлийн араатан хүн төрөлхтний зүрх сэтгэлийг эзэмджээ. Хүний хайрыг татаад зогсохгүй мөн шинэ санаа ч өгсөн байна! Чухам муурын хумсны ачаар бидний мэдэх тонгорго xутга бий болжээ. Уг амьтан хумсаа ямар ч төвөггүйгээр нууж хэрэгтэй үед нь шаламгай гэгч нь cэлэм шиг хурц хумсаа гаргаж ирдэг. Яг л тонгорго шиг.

 

Гэрэлт цох болон диод гэрэл

タロイモ / Miroslav Rozic

Зарим нэг эрдэмтэн судлаачид амьтад, мөөгөнд байдаг биолюминесценцийг судалж байхад нөгөө хэсэг нь гэрэлт цохыг нарийн судлахаар шийджээ. Тэр дундаа уг хорхойны гэрэлтэх зарчмыг нарийн судалсны ачаар бидний мэдэх диод гэрлийг гаргаж авсан юм. Уг төрлийн гэрэл нь уламжлалт гэрлээс даруй 55%-иар илүү гэрэлтдэг байна.

 

Чийгийн улаан болон өрөмдлөгийн төхөөрөмж

Rowena Fox / Ricky Floyd

Ихэнх чийгийн өт ухаж байгаа хөрсөө биеийнхээ хажуугаар шууд дээш цацаж өөрөө илүү гүн рүү ордог. Энэ л зарчмаар өрөмдлөгийн төхөөрөмж ажилладаг ажээ.

Байгаль эхийг сайтар ажигласны ачаар эрдэмтэн, судлаачид технологийн хөгжлийг хурдацтай урагшлуулж чадаж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй гэж найдна. Бидний эргэн тойрон байгаа байгаль орчин олон төрөл учир хүн төрөлхтөнд шинэ санаа, нээлт бэлэглэсээр байх биз ээ.

16
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *