Аварга том шар зөгий хулгана руу довтолж үхэлд хүргэжээ (видео)

1
1
103,082

Танд танилцуулж буй уг бичлэгээр та зүгээр нэг тулаан бус харин амьдрал, үхлийн төлөөх хулгана болон аварга том шар зөгийг буюу бөхгөний тулааныг үзнэ. Тулааны ялагч – бөхгөнө.

Хэрцгий дуэлийн үеэр аварга том бөхгөнө мэрэгч амьтныг хаа сайгүй хатгана, толгой, нүүрийг хатгаж хатгаж хөөрхий хулганыг үхлийн шоконд оруулж тийчлүүлээд нисэн одох ажээ.

Бичлэгийг АНУ-ын Миссисипи мужийн Галфпортод хийсэн бөгөөд сошиал сувгаар маш хурдтай тархсан байна.

Интернэтэд тавьсан бичлэгийг үзсэн нэгэн хэрэглэгч уг тулааныг тайлбарлахдаа, магадгүй бөхгөнө өндгөө дарахын тулд хулганыг сонгосон байх гэсэн бол зарим нэг хэрэглэгчид мэрэгч амьтныг тийм зорилгоор сонгосон нь юу л бол гэсэн тайлбар хийжээ.

Бичлэгийн эхэнд хулгана хатуу, чулуулаг хөрсөн дээр дээш харан хэвтээд зогсоо зайгүй хатгаж байгаа бөхгөнөөс зугтаах гэж оролдож байдаг.

Дараа нь хулгана эргэж хараад урагш хэд алхална, нуруун дээрх аварга том бөхгөнө маш хүнд байгаа бололтой.

Тулаан хэсэг хугацаанд үргэлжлэх бөгөөд хулгана газар хөдөлгөөнгүй болж үхчихэв үү гэлтэй харагдана, гэхдээ хэсэг хугацааны дараа бие нь чичирхийлж хөдөлж байгаа нь өвчний шоконд орсон болов уу гэлтэй.

Манай гараг дээр өөр амьд биетэд (ихэвчлэн өөр төрлийн хортон шавьжид) өөрийнхөө өндгийг дардаг хэдгэнэ, зөгий, шоргоолж байдаг бөгөөд өндөг нь дотроос нь идэж эхэлдэг байна.

108
ХарамсалтайХарамсалтай
41
ГайхмаарГайхмаар
29
БурууБуруу
27
ТэнэглэлТэнэглэл
20
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/11/22 at 20:02

    Aimar im ene zugiig alna huurhii hulgana ewwwww bi zugiind durgui huurhii doo gulchgii dnashdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.